Шинэ Зеланд эр нэг өдөрт 10 удаа вакцин хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинэ Зеланд эр нэг өдөрт 10 удаа вакцин хийлгэжээ

Шинэ Зеланд эр нэг өдөрт 10 удаа вакцин хийлгэжээ

Шинэ Зеландад нэгэн эрэгтэй танихгүй хүмүүсийн нэрийн өмнөөс нэг өдрийн дотор 10 удаа вакцин хийлгэсэн хэрэг гарсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тэрбээр вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст олгодог давуу эрхийг эдлэмээр байвч вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа танихгүй хүмүүсийн нэрийн өмнөөс тариулж, тухайн хүмүүсээс мөнгө авсан байна.

Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын хөтөлбөрийн менежер Астрид Коорниф хэлэхдээ “Бид энэ асуудлыг маш нухацтайгаар авч хэлэлцэх болно” гэжээ. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд хууль хяналтын байгууллагатай хамтран хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Хэргийн тодорхой байршил болон ямар хүмүүс оролцсон талаар одоогоор нууцалж байна.

“Хэрвээ ямар нэг байдлаар вакцины тунгаа хэтрүүлсэн хэн нэгэн байвал яаралтай эмнэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай” гэж Коорниф хэлжээ.

Вакцин судлаач, дэд профессор Хелен Петиус Харрис энэ үйлдлийг маш хувиа хичээсэн хэрэг, мөнгө шаардлагатай байгаа хүмүүс үүнийг буруугаар ашиглах магадлалтай гэжээ. Мөн вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс өөрсдийгөө хамрагдсан гэж худал хэлээд, халдвар тараах аюултай гэв.

Олон удаа вакцин хийлгэсэн эр дархлааны хариу урвалаас болж бие нь хямрах магадлалтай. Нэг өдрийн дотор ийм олон тун вакцин хийлгэснээр хүнд ямар нөлөө үзүүлэх талаар судалсан мэдээлэл тун ховор.

Цагдаа нар хүний өмнөөс вакцин хийлгэхийн тулд биеийн байцаалтыг нь ашигласан хүмүүсийн мэдээллийг аравдугаар сард эрэн сурвалжилж байсан билээ. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас вакцинд хамрагдахын өмнөх хяналт шалгалтыг чангатгах нь аль болох олон хүнийг дархлаажуулах төлөвлөгөөнд саад болно гэж үзэж байв. Мөн эмзэг бүлгийн хүмүүсийг вакцинжуулахад бэрхшээл үүсэх магадлалтай гэж байжээ.

Эх сурвалж: Huffpost

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж