Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д элсэн ороход нэг алхам ойртлоо. Тодруулбал, Өдгөө 19 настай Ш.Энхийн-Од өнөөдөр/2021.12.15/ сонголтоо хийж, NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болов. Түүний хувьд Ратгерс, Дейтон, Провиденс, Ийстерн Вашингтон гэх их сургуулиудаас сонголтоо хийсэн юм.
Ш.Энхийн-Од хүсвэл нэг жил их сургуульдаа суралцан, NBA-д элсэн орох хүсэлтээ өгөх боломжтой. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-ийн нэгдүгээр дивизоны багаас сагсан бөмбөгийн тэтгэлэг хүртсэн тамирчин үгүй билээ.
Дейтоны их сургуулиас NBA-д элссэн тамирчдыг дурдвал, Костас Антетокоунмпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг тамирчид бий.
Холбоотой мэдээ