Кремль 90 жилийн настай гацуурыг уулнаас авчирч засна

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Кремль 90 жилийн настай гацуурыг уулнаас авчирч засна

Кремль 90 жилийн настай гацуурыг уулнаас авчирч засна

ОХУ-ын Кремльд шинэ жилийн баярт зориулан засах гацуур модыг сонгожээ. "Тасс" агентлагийн мэдээлснээр Москва хотын захад орших Щёлково хотын уулнаас 90 жилийн настай гацуурыг огтолж авчран засч, чимэглэх гэнэ. ОХУ-ын ерөнхийлөгчийн эд хөрөнгийн газрын төлөөлөгч Элена Крыловагийн хэлснээр олон арван модноос сонгож авсан гацуур нь 28 метрийн өндөртэй бөгөөд доогуураа илүү олон мөчиртэй учир сонгосон гэжээ.

Кремлийн Соборная талбайд засах гацуурыг 22 дахь жилдээ уулнаас огтолж авчирч байгаа нь энэ юм. Гацуурыг сонгох ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн байна. Уулнаас авчирах гацуурыг ихэвчлэн 100 орчим жилийн настайг сонгодог нь модны насжилтыг тооцсонтой холбоотой аж.

Гацуурыг маргааш Кремль руу зөөвөрлөж, арванхоёрдугаар сарын 22-нд албаныханд хүлээлгэж өгөх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж