Судалгаа: Агаарын бохирдол аутизмтай болоход нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Судалгаа: Агаарын бохирдол аутизмтай болоход нөлөөлдөг

Судалгаа: Агаарын бохирдол аутизмтай болоход нөлөөлдөг

Жил бүрийн хүйтний улиралд агаарын бохирдлын асуудал хурцаар хөндөгддөг. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж буй. Хэдийгээр агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлуудыг үе шаттай хийж буй ч агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн жилийнхтэй адилхан байгааг судлаачид хэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар нэгдүгээр хороолол, 100-н айл, Толгойт, Хайлааст, 5-н буудал орчим “Бохирдолтой” бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд гарсан байна. Төрийн ордонд өчигдөр агаарын бохирдол Covid-19-ийн өвчлөлийг хүндрүүлдэг сэдэвт уулзалт болсон билээ. Ирэх оны төсөвт 57.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр суулгажээ.

Энэ уулзалтад өрнөсөн онцлох тоо баримт, судалгааг хүргэж байна.

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гаргасан Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын агаарын бохирдлыг бууруулах нь 2020 оны зөвлөмжид “Ураг болон нярайн үед агаарын бохирдолд өртөх нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Төрөхийн өмнө агаарын бохирдолд өртөх нь ургийн мэдрэлийн эсийн хөгжил, танин мэдэхүйд сөргөөр нөлөөлж, аутизм зэрэг эмгэг үүсэхэд нөлөөлдөг. Энэ нь амьгүй төрөлт, дутуу төрөлт, жин багатай нярай, ургийн дутуу хөгжил зэрэг төрөл бүрийн төрөлттэй холбоотой хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй. Хүүхдийн уушгины өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж, уушгины үйл ажиллагааг сулруулдаг.

Нярай үедээ агаарын бохирдолд өртөх нь уушгины хатгалгаа, гуурсан хоолойн үрэвслээр өвчлөх, улмаар амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг нэмэгдүүлдэг.

Энэ нь хүүхдэд дунд чихний халдвар нэмэгддэгтэй холбоотой. Төрөхийн өмнөх болон нярай үеийн өртөлт нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж, насан туршид нь ул мөр үлдээн, бусад өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Хамгийн ноцтой нь эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдолд өртөх нь ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, аутизм гэх мэт зан төрхийн эмгэгтэй болоход нөлөөлж болзошгүйг дурджээ.

Агаарын бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бохирдуулагч бодисын холимог юм. Улаанбаатар хотын хувьд бохирдлын дийлэнх хувийг нүүрсний шаталт эзэлж байгаа ба шаталтаас үүсэх (PM2.5 гэгддэг) 2.5 мкм-аас бага аэродинамик диаметртэй тоосонцрууд уушгийг нэвтлэн хамгийн жижиг хэсэг нь цусны судсаар зөөвөрлөгдсөнөөр эрүүл мэндэд эрсдэл үүсэх гол шалтгаан болдог. ДЭМБ-аас гаргасан агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл, 2007-2017 онуудад Монгол Улсад зуун мянган хүн амд бүртгэгдсэн нас баралтын тэргүүлэх шалтгааныг харуулав. Нас баралтын тэргүүлэх дөрвөн шалтгааны гурав нь агаарын бохирдолтой холбоотой байгааг гаргажээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн мэдээлснээр “Дэлхий нийт жил бүр гадаад дотоод бохирдлын улмаас долоон сая хүн нас барж байна. Эдгээр нас баралтын 34 хувь нь зүрхний шигдээс, 21 хувь нь уушгины хатгаа, долоон хувь нь уушгины гадаргын улмаас нас барж байна.

Агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцооны үндсэндээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. ДЭМБ-аас 2020 онд агаарын чанарын судалгаа хийсэн. Манай Улсын стандарт ДЭМБ-аас бохирдуулагч бодисууд өндөр хэмжээнд гарч байна. Тухайлбал, эрүүл мэндэд хортой PM 2.5 тоосонцрын өдрийн дундаж үзүүлэлт 50 мкм байсан бол, ДЭМБ таван мкм байна.

2018-2019 онд амьсгалын замын өвчлөл 48 мянга бүртгэгдэж, үүний 0-5 насны хүүхэд 80 хувийг эзэлж байсан. Хүүхдийн орны ачаалал 74 хувиар өсч байсан. Хэрэв агаарын бохирдлын хэмжээг бууруулах шат дараатай ажил хэрэгжүүлэх бол эмнэлэгт хэвтэгсдийн хандлага жил бүр нэмэгдэх эрсдэлтэй байна. 2011 онд Улаанбаатар хотын 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн судалгаа гарч байсан.

Агаарын бохирдлын улмаас улирлын томуугийн өвчин манай улсад өндөр байгааг, олон судалгаа тогтоосон. Уушигний хатгааны эсрэг вакциныг 2016 оноос эхлэн нийслэлийн дүүргүүдэд үе шаттай хийж эхэлсэн. 2019 онд 0-5 насны хүүхдийн уушгины үрэвсэл 34 хувиар, маш хүнд хэлбэрийн уушгины үрэвсэл 11 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж