Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Москвад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох аж.

Айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон билээ. Хоёр улс 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж