Путин яагаад Энэтхэгт айлчлав

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Путин яагаад Энэтхэгт айлчлав

Путин яагаад Энэтхэгт айлчлав

Хятад болон Дөрвөл улсаас үүдэлтэй Энэтхэг, Оросын харилцааны зөрчилдөөнийг урт хугацаанд даван туулахад хэцүү байх болно. ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Энэтхэг улсад айлчилсан билээ.

Аравдугаар сарын сүүлээр Ромд болсон "G-20", арваннэгдүгээр  сард Шотландын Глазго хотод болох "COP26" гэх мэт сүүлийн үеийн дээд хэмжээний уулзалтад Путин биечлэн оролцохоор гадаадад зорчоогүй учраас энэхүү  айлчлал нь чухал ач холбогдолтой байв.

Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой “Энэтхэг-Оросын” 21 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэгт очсон юм. Оросын ерөнхийлөгч уг айлчлалаар Москва, Энэтхэг , Хятад улсууд бие биеэсээ хамааралгүйгээр асуудлыг зохицуулж чадна гэдгийг тогтоохыг хүссэн байх. Энэхүү айлчлал нь хоёр орны хоорондын харилцааг сэргээх зорилготой байсан биз ээ.

Путины Энэтхэгт хийсэн айлчлал нь хоёр улсын харилцан ойлголцлын санамж бичиг, гэрээ хэлэлцээр  зэрэг санамж бичгүүдийн тоог харгалзан үзвэл харилцаанд тодорхой хэмжээний тэнцвэрийг бий болгохыг оролдсон. Энэтхэгийн ерөнхий сайдын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд хоёр орны удирдагч "Онцгой, давуу эрхтэй стратегийн түншлэлийн" хоёр талын харилцаа "Тогтвортой ахиц дэвшилд сэтгэл хангалуун байгаа" гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр улсын Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нар оролцсон 2+2 Сайд нарын яриа хэлэлцээний нээлтийн шатыг хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын цэрэг арми, техникийн хамтын ажиллагааны комисс уулзсан байна.

Сүр дуулиантай  айлчлал болсон ч  Энэтхэг, Орос улсын харилцааны чухал асуудлуудыг шийдэж чадсан эсэх нь тодорхойгүй. Дээд хэмжээний уулзалтын дараа гарсан 99 зүйл бүхий хамтарсан мэдэгдэлд хоёр талын хамтын ажиллагааг иргэний , цөмийн болон сансар огторгуй, батлан хамгаалах, тээвэр, холболт зэрэг салбарт ахиулах хэд хэдэн гол чиглэлийг онцолсон байна.

ОХУ-ын хувьд, ялангуяа Москва барууны орнуудаас тусгаарлагдсан нөхцөлд Хятад улс бүх талын стратегийн түнш болсон. Гэхдээ Энэтхэгийн хувьд Хятад улс батлан хамгаалахын гол аюул заналхийлэл юм. Энэ нь Энэтхэгийг АНУ болон Австрали, Япон зэрэг Хятадын заналхийллээс тусгаарласан системтэй болох, стратегийн түншлэлээ хөгжүүлэх шаардлага гаргаад байгаа юм. Орос-Энэтхэг-Хятад (RIC) зэрэг гурван талт хамтын ажиллагаа, дэлхийн хөгжиж буй таван эдийн засаг буюу БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг өргөн хүрээний  ажиллагаа нь Энэтхэг, Оросын  хоёр талын ойр дотно харилцаатай байлгадаг ч  харилцаанд сэв суулгав. Энэтхэг-Оросын эдгээр хэлэлцээрүүд нь ил болсон сэвийг арилгахад хангалттай байх эсэх нь тодорхойгүй байна.

Энэтхэг номхон далайн бүс нутаг болон Хятадад болж буй үйл явдлуудын талаар сүүлийн үед хоёр орны харилцаанд санал зөрөлдөх асуудал гаргаж байгаа ба улс хоорондын харилцааг хязгаарлаж байсан юм. Орос, Энэтхэгийн жил тутмийн уулзалтыг 2020 онд цуцалсан нь тэдний олон арван жилийн түүхт харилцаанд тулгарч буй бэрхшээлийн тусгал байв. Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас цар тахалтай холбоотой цуцалсан гэж тайлбар өгсөн боловч бусад орны уулзалтууд хэвээрээ явагдаж байсан тул гол шалтгаан нь өөр хүчин зүйлээс болсон гэж таамаглаж байна.

Үнэхээр ч тэр үед Энэтхэгийн мэдээнд “Энэтхэг- Номхон далайн үйл ажиллагааны санаачлага болон Дөрвөлд Шинэ Дели нэгдэх талаар Москвагийн зүгээс хатуухан болгоомжоос болж дээд хэмжээний уулзалт болоогүй” гэсэн мэдээ гарч байсан. Харилцааны эдгээр хүндрэл Орос болон Энэтхэгийн сөрөг мэдэгдлийн тусламжтайгаар ил болж байсан юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2020 оны нэгдүгээр  сард жил бүр болдог “Раисина яриа хэлэлцээ”-ний үеэр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн бодлого, дөрвөлд  оролцох  талаар өөрийн үзэл бодлоо илэн далангүй илэрхийлжээ. Мөн оны сүүлээр арванхоёрдугаар  сард болсон ОХУ-ын Олон улсын харилцааны зөвлөлийн ерөнхий хурал дээр тэрээр "Одоогийн байдлаар Энэтхэг бол барууны орнуудын тууштай, түрэмгий, булхайт бодлогын объект болж, Хятадыг эсэргүүцэх тоглоомд хүчээр оролцуулахыг оролдож  байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн стратегийг сурталчлах замаар "дөрвөл " гэгдэх системийг сурталчлахын зэрэгцээ Барууны орнууд Энэтхэгтэй бидний ойр дотно түншлэл, давуу эрх бүхий харилцааг сүйтгэхийг оролдож байна" гэжээ.

Энэ мэдэгдэлийн хариуд Энэтхэгийн гадаад хэргийн яам “ Ихэвчлэн болгоомжтойгоор хандаж улс эх орныхоо эрх ашиг сонирхолд нийцсэн бие даасан бодлого баримталж ирсэн бөгөөд Энэтхэг-Номхон далайн улс аль нэг талруу чиглээгүй болно ” гэжээ. Энэтхэг мөн ямарваа улс оронтой харилцах харилцаанаас хараат бус бөгөөд ийм байдлаар ойлголцох нь зөв гэж үзжээ.

Улс төрийн санал зөрөлдөөн нь нэг төрлийн асуудал болж байгаа ч Орос Хятадад дэвшилтэт зэвсэг, батлан хамгаалахын томоохон платформуудыг худалдсан нь Энэтхэгийн санааг зовоож буй бас нэг шалтгаан болж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Орос Хятадад “Кило” ангиллын дэвшилтэт шумбагч онгоцууд болон "Су-35" сөнөөгч онгоцнуудыг зарсан нь цэргийн тэнцвэрийг Хятадын талд ихээхэн хэмжээгээр өөрчлөх боломжтой юм.

Эдгээр сорилтыг үл харгалзан Путин айлчлалын үеэрээ батлан хамгаалах, сансар огторгуй, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах зэрэг хэд хэдэн чиглэлээр 28 санамж бичигт гарын үсэг зурав.

Айлчлалын үеэр гарын үсэг зурсан гэрээ, санамж бичгийн дунд Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш муж дахь үйлдвэрлэлийн байгууламжид 600 мянган орчим "АК-203" автомат бууг хамтран үйлдвэрлэх одоогийн гэрээ, 2021 он хүртэл 10 жилийн хугацаанд цэргийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ зэрэг багтсан байна. 2031 хүртэл Энэтхэг улс батлан хамгаалах салбарын худалдааны түншүүдээ төрөлжүүлэхийг хичээж байгаа хэдий ч Орос улс Энэтхэгийн батлан хамгаалахын бараа материалын 70 орчим хувьд ноёрхлоо хадгалж, чухал тоглогч хэвээр байна.

Энэтхэг улс  Оросын "S-400" пуужинтай хамт Америкийн дайснууд дээр  хориг арга хэмжээ авах тухай хуулийн замаар арга хэмжээ авч Путинд таатай хандаж, Энэтхэг-Оросын харилцаа тогтвортой байх баталгааг өгсөн байх ёстой.

Гэсэн хэдий ч Хятадын хүчин зүйлээс хамаарсан зөрчилдөөнийг даван туулахад хэцүү байх магадлалтай юм. Хэрвээ Украины хямрал ОХУ-ыг барууны орнуудаас холдуулвал асуудлууд улам хурцадмал болох юм.

Эх сурвалж : Diplomat  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж