Үндэсний бөх спорт уу, эсвэл өв соёл уу? | News.MN

Үндэсний бөх спорт уу, эсвэл өв соёл уу?

Үндэсний бөх спорт уу, эсвэл өв соёл уу?

Үндэсний бөх спорт уу, эсвэл өв соёл уу?

Улаанбаатар хотын захирагч, улсын аварга Д.Сумъяабазар саяхан үндэсний бөх, сур харваа, морин уралдаан спорт бус өв соёл хэмээн ярьсан. Тэрбээр “Тэд бол нүүдэлчдийн өв соёл тээгчид. Японы соёлын яам сүмогоо авч явдаг. Тиймээс үндэсний бөх Соёлын яаманд харьяалагддаг, хамгаалдаг байх ёстой. Үгүй бол мөнгөний араас хөөцөлдөөд өв соёлыг үнэгүйдүүлж байна. Мөнгөнөөс илүү үнэ цэн эрийн гурван наадамд оршиж байдаг гэж би боддог” гэж хэлээд амжив. Аргагүй тогоонд нь олон жил чанагдаж, оргилд нь хүрсэн хүн шиг ярилаа гэж бөх сонирхогчид, олон нийт дүгнэсэн.

Тэгвэл үндэсний бөх спорт уу эсвэл өв соёл уу?

Энэ асуулт гарч ирэх гол шалтгаан өнөөх л допинг. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бөхчүүдэд байр, машин, цэрэг цагдаагийн өндөр цол өгч байгаа нь допинг хэрэглэх гол шалтгаан болж байна” гэв. Өөрөөр хэлбэл, допингтой бөхчүүдийг бөхдөө хайртай ард түмэн өөрсдөө өөхшүүлж, бий болгож байна гэсэн үг. Манай шагнал урамшууллын зохицуулалт, допингийн шинжилгээний үйл явц гээд бүхий л зүйл асуудалтай. Наадамд түрүүллээ, улсын цолонд хүрлээ л бол байдгаа барьчихдаг. Гэтэл нөгөө бөх нь допингтой байж таардаг. Өгсөн бай шагналаа эргүүлээд авах хэцүү, байх хэцүү. Нөгөө талдаа дотооддоо шинжилгээний сорьцоо шинжлэх лабораторигүй, гадаадын лабораторийн хариунд эргэлздэг. Шийтгэл нь чангарсан ч шагнал урамшуулал нь өндөр, засаглал, зохион байгуулалт нь тааруу учир цаашид допинг хэрэглэх хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Допингийн шинжилгээг зохион байгуулалттай бүлэглэлд орчихсон ч гэж ярьдаг.

Хэрэв үндэсний бөхийг өв соёл гэж үзвэл допинг монголчуудын үнэт зүйлийг ч, бөхчүүдийг ч харлуулж байна. Цолгүй залуу бөхөөс эхлэн улсын аварга нь хүртэл допингтой гэхээр цаашдаа энэ бузар булхайг ил болгох шаардлага бий юу хэмээн зарим хэсэг нь бодож байна.

Гэхдээ бидний анхаарах асуудал допинг бус соёлын өв тээгчдийн хариуцлага, ухамсар байж болох юм. Өв соёлыг тээгчид маань өөрсдөө өв соёлоо допингтой хутгаж, гутаан доромжилж байна. Цэвэр, шударга өрсөлдөөн зөвхөн ёс зүйтэй, жудагтай бөхчүүдийн дунд л өрнөнө гэдгийг санах нь зүйтэй.

Спортыг ерөнхийд нь олон улсын болон үндэсний гэж ойлгож болмоор. Олон улсын спорт гэдэг бол олон улсад түгэн дэлгэрсэн, тухайн спортын төрөлд улс орнууд баг тамирчдаа бэлтгэдэг, олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулдаг, олон улс орныг хамарсан байх шаардлагатай. Гэтэл үндэсний бөх тийм биш. Монголоос гадна монгол туургатан гэх тодотголтой цөөн хэдэн улсад үндэсний бөх дэлгэрсэн. Үндэсний спорт нь олон улсын спорт болсон тод жишээ гэвэл жүдог нэрлэж болно. Олимпийн төрөл хүртэл өсөн дэвжсэн энэхүү спортын тамирчид допингийн шинжилгээнд хамрагддаг.

Харин үндэсний спорт нь өв соёлоороо хадгалагдаж, ард түмнээ баясгадаг жишээг дурдвал сүмо. 2008 онд сүмогийн дээд зиндааны дөрвөн бөх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис “Каннибас” өвс хэрэглэсэн нь тогтоогдож, сенсаци тарьсан. Асашорюү тэргүүтэй том цолтой бөхчүүд шээсний шинжилгээ өгч, сүмогийн холбоо ч санамсаргүй түүврийн аргаар бөхчүүдээс шинжилгээ авч байлаа. Үүнээс хойш сүмод допингийн асуудал ноцтой хөндөгдсөнгүй. Үндэсний бөх болон сүмогийн тамирчдын гол ялгаа нь ёс зүй, хариуцлага, мэдлэг, хандлага. Үндэсний бөх спорт юм бол бөхчүүд ч гэсэн мэргэжлийн тамирчид шиг өндөр ёс зүйтэй, ухамсартай байх хэрэгтэй. Хакүхо М.Даваажаргал их аварга, рекорд эзэмшигч гээд хамгаалагч хийхээс зайлсхийсэнгүй. Дэвжээн дээрээ аварга ч дэвжээний гадна жирийн иргэн гэдгээ харууллаа.

Цол дагаж бяр мөн үүрэг хариуцлага ирдэг гэдгийг зарим бөхчүүд ойлгох ухаарах ёстой. Ялангуяа улсын цолтой бөхчүүд допингийн шинжилгээнд бүдэрч зарим нь бүр давтан хэрэглэж байгаа нь ёс зүйгүй байгаагийн тод илрэл.

Сүүлийн үеийн допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн тайлбарыг сонсвол ихэнх нь өвчин намдаах болон эмийн санд түгээмэл зардаг эм хэрэглэсэн гэж ярьдаг. Гэтэл WADA буюу Дэлхийн допингийн эсрэг үндэсний төвийн хориглосон эмийн жагсаалтад эдгээр эмийн орц найрлага орсон байдаг. Тэгэхээр манай бөхчүүд мэдлэггүй байгаагаасаа хохирч байна уу, эсвэл гэдэг асуулт урган гарч буй.

Өнгөрсөн долоо хоногт Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүд дунд "Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалт зохион байгуулахад улсын заан Д.Анар, улсын харцага О.Хангай зэрэг маш цөөн хэдэн улс, аймгийн цолтой бөхчүүд хамрагджээ.

Бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт, өнөөгийн нөхцөл байдлыг харахад үндэсний бөхийг спорт тэр дундаа мэргэжлийн гэж тодорхойлж болох ч түүх, ялгарал, мөн чанар, утга агуулгыг нь авч үзвэл өв соёл гэхэд буруудахгүй.

Үндэсний бөхийг өв соёл гэж үзвэл соёлын өвийг тээгчид, спорт гэвэл тамирчид өөрсдөө хариуцлагатай, ухамсартай байх үе ирээд байна. Сүүлийн жилүүдэд тохиосон үйл явдлуудыг ерөнхийд нь харвал бөхчүүдээс шалтгаалсан алдаа мадаг их бий.

Тэд өөрсдөө л үндэсний бөхөө үл хүндэтгэн, хариуцлагагүй хандаж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2021-12-15 72.196.192.250

Alivaa ndestnii vndesnii sport ni ter uls vndestnii bvteesen soeliin vnet uv mun. Mongol buhiin barildaan, hurdan motinii uraldaan, suriin harvaa ni Mongol vndestnii soeliin vnet uv yumaa. Vvniig neg bol sport, neg bol uv soel gej zuvhun neg tald ni bagtaah gej zvtveh ni buruu yum shvv dee !
Mongol buh bol sport bish uv soel gej zvtgeh ni, zvirlevel, "urtiin duu bol urlag bish" gesentei agaar negen bui ! Hurdan morinii uraldaan ch yalgaagvi ! Mongoliin vndesnii urlag, sport ali ali i manai

Avatar

Зочин 2021-12-15 72.196.192.250

ndesnii vnet uv soel yumaa ! Ali neg tiish ni tuilshruulah ni utgagvi, uhvar muchid yavdal boloi !!!

Avatar

Зочин 2021-12-15 64.119.26.237

Бөхчүүдэд байр, машин, цэрэг цагдаагийн өндөр цол өгч байгаа нь маш буруу

Avatar

Б.Баттулга 2021-12-15 59.153.86.69

Бүх спорт аль нэг улсын үндэсний өв соёл байдаг. Ухаалаг удирдагчид үндэсний өв соёлоо хөгжүүлэн их спортод оруулдаг

Avatar

Зочин 2021-12-15 43.242.243.238

Өв соёл бол соёлын хэмжээнд авч үзэх,спорт бол холбоонд нь өгч орхиод холбоог асуудлаа шийд гээд орхи. Төр битгий оролц.соёл бол ёс зүйтэй нь холбож дээдэлж сурталчид.ёс суртахууны байдалтай эрс тэс.мөнгөнөөс илүү өөр юм бодох оо больчихсон бөхчүүдийн журамла

Avatar

Зочин 2021-12-15 104.244.77.102

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-15 66.181.161.79

Аугаа үндэстэн л өв соёл болсон үндэсний спорттой байдаг юм шдэ …Ийм агуу соёл, спорттой үндэстэн гараг ертөнцөд цөөхөн шдэ …

Avatar

нэг нь нөгөөг үгүйсгэхгүй 2021-12-15 202.126.89.145

үндэсний бөх бол өв соёл тээсэн спорт мөн

Avatar

дүрэмтэй шударга болго 2021-12-15 202.9.41.140

ноцолдож зугаагаа гаргадаг.. үзэх харах юмгүй 18-р зуунаар байгаа өнгө мөнгөний булхай, луйвар, хөлс хэр бүдүүлэг зэрлэгшилт, допингийн үүр уурхай болсон ийм бузар юм харж таашаал авдаг хүн байвал тэрээр яав ч эрүүл хүн биш. үүнийг спорт, эсвэл соёл гэвэл дэлхийн шившиг болно. "монголчуд гэж мангуу зэрлэгүүд мөн хэмээн франц дуучны хэлээд байгаа энд яг байгаа онож байна. Сумо адил шударга дүрэм журамтай болговол үзэгч алсдаа олдох байх. Одоо бол,

Avatar

ЗОЧИН 2021-12-15 103.111.68.3

Өв ёоёл доо. Спорт биш болсон.

Avatar

хүннү 2021-12-15 202.55.188.99

Одоо энэ бөх гэдэг юм утгаа алдсан. Юун үндэсний вэ? Хэл ам эрүүл, ат жөтөө хийдэг ясты зугаа болсон. Одоо тэр цол молоо боль. Монгол улсын нэр хүнд унаж байна, Энэ нь тэдэнд юу ч биш. Одоо дуртай нь барилдана биз. Ямарч үнэ цэнэгүй зүйл болсон. Харин Бөхийн өргөөг эртхэн шиг тэдний гараас авч Цирк болго.

Avatar

ЗУРХАЙЧ 2021-12-15 202.179.27.173

Ам авдаг оноолттой спорт гэж юу байдгын

Avatar

Хм 2021-12-15 202.179.27.173

Спорт болгоё гэвэл ам авдагыг болиулах хэрэгтэй олон улсад спортод ийм оноолт байдаггүй бхйлгүй

Avatar

Зочин 2021-12-15 150.129.143.186

зан үйл ч юм уу спорт ч юм уу ? уг нь их аятайхан болоод байх шиг , найраа гээчийг хязгаарлаж чадвал ч

Avatar

Зочин 2021-12-15 17.150.214.129

sport ch mun uv soyol ch mun

Avatar

Зочин 2021-12-15 202.126.88.140

Цаг хугацаа, нас жин, орон зайд баригдаггүй, хувцас хэрэглэо уран хийцтэй тусгай, шүлэг найраг мэт цол дуудах, засуул гээд хаанач байхгүй өвөрмөц, олон улсын спортод тхвигддаг зарчим хамаагүй олон зууны түүхтэй гэдгээрээ аргагүй өв соёл. Допинг мэт үнэн худал нь мэдэгдэхгүй улс төржсөн нэгнийгэ хорлох гэсэн зүйлийг үндэсний бөхөд хэрэггүй. Өвөр монгол казах бөхөд ийм зүйл байдаггүй

Avatar

Монгол 2021-12-15 77.182.125.56

Үндэсний бөх бол өв соёл мөн бөгөөд Монголчуудын эртний уламжилалт спорт юм.

Avatar

Зочин 2021-12-15 202.131.245.34

БӨХ БОЛ СПОРТ БИШ ҮНДЭСНИЙ ЖҮЖИГ

Avatar

ЗОЧИН 2021-12-15 59.153.87.164

МОНГОЛД АНХ ДОПИНГИЙГ ОРУУЛЖ ИРЖ ЗАРЖ БОРЛУУЛСАН ХҮН БОЛ БАЯНМӨНХ . ТЭРЭЭР СЭРГЭЭШЭЭ ЗАРЖ БОРЛУУЛСАН ХҮНДЭЭ АМЛАСАН МӨНГӨӨ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАЖ УНЖСАНЫ УЛМААС МАРГААН ЗАРГА ҮҮСЭЖ ТУХАЙН ҮЕДЭЭ ОЛОН ТҮМНИЙ ДУНД НИЛЭЭН ШУУГИАН ДУУЛИАН БОЛЖ БАЙВ. ХАРИН ӨӨРӨӨ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ. СҮҮЛД ХҮРГЭН СҮБАТ НЬ ДОПИНГДОЖ ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОДОРСОН .ДАРААЧИЙН НААДМААР МӨН Л ДОПИНГ ХЭРЭГЛЭЭД СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭНД ОРОХ БОЛОНГУУТ ЗОДОГ ТАЙЛЛАА ГЭЖ ЖҮЖИГЛЭЖ БАЯНМӨНХИЙН ӨВДГИЙГ ТҮШИЖ УЙЛААД

Avatar

Зочин 2021-12-15 59.153.115.44

Undesnii boh bol naadgai zengeen.

Avatar

Зочин 2021-12-15 66.181.161.5

Өв соёл байх тусмаа сӨв соёл байх тусмаа сэргээшээр нэр хүндийг нь сэвтүүлэхийг бүр хатуу хориглон хуульчлах ёстой

Avatar

ЗОЧИН 2021-12-15 103.111.68.3

А.Сүхбат анх монгол бөхөд допинг гэдэг зүйлийг оруулж билээ. Одоо бүр ил цагаандаа гарсан доо.

Avatar

Зочин 2021-12-15 192.82.66.156

Монгол бөх гэж луйвар донтой нөхдүүдийн цуглаан болсон юу өв соёлыг хадгалагч өндөр шагнал урамшуулал амалдаггүй бол эрүүлжиж магдаггүй. Дээхэн үеийн бөхчүүд тээврийн жолоочоо хийгээл хажуугаар барилдаал болоол байсан одоо л бүх юм нь болхоо байсан том том гүзээнүүд өөрийг хийхгүй юм чинь тэгэхгүй яахав дээ.

Avatar

МҮБХ 2021-12-15 202.179.26.36

МАГАЛЖАВЫГ ДЭМЖНЭЭ

Avatar

Зочин 2021-12-15 64.119.16.58

Энэ улс орны бүх юм нь холион бантан болжээ!Зүгээр л хоббигоороо үндэсний бөхөө барилддаг байсныг аварга цолтонгууд баахан Их сургууль байгуулж хавтгайруулсны гай шүү!Зүгээр л их спортод түшиглэсэн ганц чанартай сургууль байхад монголд хангалттай.Жоохон ноцолдох дуртай хөдөөний хүүхдүүд тархи толгой муу ч байсан хамаагүй хамж авчираад дөрвөн жил өмхий хөлсөө гаргаж бөх нэр зүүсэн орк болж төгссөний гавьяа

Avatar

иргэн 2021-12-15 103.11.192.133

Магалжав бөхийн холбооны ажилд маш сайн санаачилгатай ажиллаж байгаа шүү. энэ их өв соёлоо хойч үедээ сайхан өвлүүлэх үндэсний бөхийн хөгжилийг шинэ шатанд гаргахад бөхчүүд маань хамтраад их амжилтанд хүрнэ гэж найдаж байна. бахархалт өв соёлын дархлаа үндэсний тусгаар тогтнолтой шууд хамааралтай билээ. бүгд шудрага өрсөлдөж олон түмэнээ баясгаж явах болтугай.Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-12-15 124.158.68.255

Аварга Д.Сумъяабазар аа. Үндэсний бөх, сур харваа, морин уралдаан спорт ч биш өв соёл ч биш болчихсон. Энэ 3 бүх нийтийнх байж өв соёл болно.Ядаж үндэсний бөхийн "шөвөг" гэх 3,5,7-н даваанд цол өгдөг байсан уламжлалаа сэргээ.Гол нь энд тэндээс сул цалин авдаг, ямар ч боловсролгүй допингтой "паразитууд" биш өөрийн ажилтай бас цалинтай бөх байж гэмээ нь сая өв соёл болно.Ойлгов уу?

Avatar

Зочин 2021-12-15 202.21.108.218

ХУУЛИА Л ЧАНГАЛ!‼️‼️

Avatar

Зочин 2021-12-15 202.55.191.130

Бөх ч гэх шиг бүдүүлэг усан гүзээнүүд хэнд хэрэгтэй юм бэ? Тэднийг Монголоос өөр газар хэн тоохын? Одоо энэ бөх мөх гэсэн оркуудаас өөр хүмүүс тоохооргүй юмаа бүрмөсөн болиод хөлбөмбөг гэх мэт дэлхийд дэлгэрсэн зүйлсээ түлхүү дэмжвэл таарна.

Avatar

Зочин 2021-12-15 192.82.70.23

ямар монголгшүй зантай нөхөр вэ монгол бөх улам төгөлдөрших болтугай . үндсний бөхөөр дамжиж бүсад төрөлд амжилт гаргаж байгаа байх шүү . дэлхийд байхгүй сайхан би лэг дэмбэрэлтэй наадам . маш бахархал төрөл ёс жудагаа зөв сайхан сахиад явбал өмөрмөц тэмцэлдээн

Avatar

Зочин 2021-12-15 122.201.31.92

Аль аль нь шүү дээ. Ойлгомжтой юмыг бичихээ болимоор юм!

Avatar

Зочин 2021-12-15 72.196.192.250

Bitgii iim soliotoi yum yariach !!! UV SOEL bol doping hereglej boloh hereg vv ?! Vndesnii sport uuruu yv soeol yumaa. Yamar ch bolovsrolgvi yumnuud neg ih vndesnii vzeltnii dvr esgej demiirehee bolioooo !!!!!

Avatar

Зочин 2021-12-15 124.158.68.255

Аварга Д.Сумъяабазар аа. Үндэсний бөх, сур харваа, морин уралдаан спорт ч биш өв соёл ч биш болчихсон. Энэ 3 бүх нийтийнх байж өв соёл болно.Ядаж үндэсний бөхийн "шөвөг" гэх 3,5,7-н даваанд цол өгдөг байсан уламжлалаа сэргээ.Гол нь энд тэндээс сул цалин авдаг, ямар ч боловсролгүй "паразитууд" биш өөрийн ажилтай бас цалинтай бөх байж гэмээ нь сая өв соёл болно.Ойлгов уу?

Avatar

1 2021-12-15 192.82.64.216

Эртнээс өвлөгдөж ирсэн спорт шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-15 64.119.22.117

tsag hugatsaa,talbai devjee baihgui emchd durtai uedee uzuuldeg ,durtai uedee tsai uudag sport olood irdee

Avatar

иргэн 2021-12-15 192.82.78.13

Өрсөлдөж тэмцэлдэж цол аваад байгаа болохоор спорт гэж бопддог. Хэрэв өв соёл юм бол бие биелгээ ардын бүжиг уртын дуу,хөөмий исгэрээ хархираа туултай адилхан юм бна уу

Avatar

Зочин 2021-12-15 180.149.93.98

зочин
Түвдэндорж аваргыг Үндэсний өвийн ууган гавьяат мастер гэдэг билүү, Сумьяабазар?

Avatar

Зочин 2021-12-15 64.119.26.237

мэддэггүй юм шиг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж