МАН-ын “даалгавар биелүүлэгчид" | News.MN

МАН-ын “даалгавар биелүүлэгчид"

МАН-ын “даалгавар биелүүлэгчид"

МАН-ын “даалгавар биелүүлэгчид"

Эрх баригч намын 30 дугаар Их хурлын араас өрнөх улс төрийн прогноз эхнээсээ гарч эхлэв. Их хурлын өмнө яригдаж байсанчлан эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Цэцээр шийдвэр гаргуулна гэх яриа албажив. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адьшаа, хуульч Д.Үүрцайх нарын "давхар дээл"-ийн асуудлаар өгсөн гомдолд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэжээ. Яг л эрх баригчдын хүсэл биелэв үү эсвэл Цэцэд гомдол гаргагсад нь “даалгавар” биелүүлэв үү гэдэг нь анхаарал татаж байна. Эрх барьж байгаа намын эрх мэдлийн зөрчилдөөн, бялуу хуваах ажиллагааных нь гол асуудлыг нь ийн хөндөж байгаа цөөнхийн бүлгийн гишүүдэд ямар ашиг, эрх ашиг байна вэ гэж хардмаар.

Цаашдын зураглал ч мөн яригдаж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэц эдгээр гишүүдийн маргааныг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, УИХ түүнийг нь хүлээж авна гэсэн таамаг өрнөж буй, улс төрийн хүрээнд.

Түүний дараа эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулна. Ингэснээр өнөөгийн Засгийн газар задарч, бүтцийнх нь олонх нь давхар дээлтэй сайд байна хэмээн тооцоолж буй, МАН. Цэцийн хэлэлцэх гол асуудал нь “давхар дээл” буюу УИХ-ын гишүүд давхар сайдын албан тушаал хаших эсэх асуудал. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу "давхар дээл"-тэй байж болно гэсэн заалтыг тусгаж, эрх баригчид Засгийн газраа бүрдүүлж,  үйл ажиллагаагаа явуулж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон дөрвөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа гэсэн үг.

Одоогийн Засгийн газарт эрх баригчид төдийгүй УИХ-ын гишүүд “чадамжгүй” гэсэн үнэлгээ өгч буй. Улс төрийн шийдэл, ажлаа хийхэд дан дээлтэй сайд нар сул, хүчгүй байгаа учраас цаашид Засгийн газрын сайд нарын олонх нь УИХ-ын гишүүн байх нь зөв гэдэгтэй олонх нь санал нэгдэж буй.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАНХИМААС ХЭН ЯВАХ ВЭ?

Л.Оюун-Эрдэнэ одоогийн танхимын сайд нараасаа цөөн тооны сайд авч үлдээд, үлдсэнийг “явуулна” гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар үлдэх сайд нараар тодорч байгаа бол дан дээлтэй сайд нараас С.Энхболд, Ч.Номин, З.Мэндсайхан нар сайдаараа үлдэх бололтой. Учир нь саяхан болсон Их хурлын дараа Ч.Номин Удирдах зөвлөлд орсон байдаг.

Харин бусад сайд нарыг хэрхэн солих, хэдийг нь “давхар дээл”-тэй байх, дан дээлтэй сайд нараас хэнийг авч үлдэх вэ зэрэг асуудал дээр эрх баригч намын дарга нарын тохироо хийж байгаа гэх. Хамгийн чухал нь шинэ намын дарга намын фракциудын эрх ашгийг хангах уу эсвэл өөрийн тоглолтоо хийж багаа бүрдүүлэх гэдэг чухал.

Удаан хугацааны дараа жинхэлсэн шинэхэн намын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ удаад Засгийн газраа бүрдүүлэхдээ фракциудын төлөөллийг хангах болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж буй.

Түүнээс гадна шинэ Засгийн газар бүрдэхдээ хоёр сайдаар бүл нэмнэ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яамуудыг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газар нь 17 яам, 18 сайдтай байна гэсэн үг.

Цэц ямар шийдвэр гаргаж, УИХ хэрхэн хэлэлцэхээс олон зүйл шалтгаална. Гэхдээ эрх баригчдын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шинэ оноос өмнө хийхээр яаравчилж байгаа гэнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-15 59.153.114.153

Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлтийг энэ Ш.Чимэг гэгч мэддэггүй юм уу. 4-өөс дээш давхар дээлийг Үндсэн хуулиар хориглочихсон шүү дээ. Өөрийнхөө мөрөөдлөөр юм бичих юм даа.

Avatar

Зочин 2021-12-15 104.244.77.102

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-15 202.126.89.30

Адшаа ганибол 2 бол толгойгүй хүмүүс бүтэхгүй гарууд, албан тушаал амлалтын төлөө юуч хийж мэднэ

Avatar

Зочин 2021-12-15 192.82.91.57

Энэ мэдээг бичигч яасан их юм мэддэг нэгэн бэ? Түүнийг шинэ сайдад дэвшүүлье. Улс орон маань хөгжиж магадгүй.

Avatar

Зочин 2021-12-15 192.82.84.85

Энэ нэг Адьшаа гэж АН-ы нэрийг унагаасан хахуулийн хэргээр шоронд орсон бизздаа

Avatar

90 он түүхээс хасагдлаа 2021-12-15 202.9.47.49

Эрх мэдлийн зөрчлөө Үндсэн хуулийн зөрчил болгож битгий Цэц болон наад хэдэн годьдогчдоо нохойд баридаг мод болго. ҮХ д нэмэлт өөрчлөлтөөрөө боон зөрчил будилаан хтйсэн ч наад асуудлаар чинь зөрчил байхгүй! Нэгэнт хуулийг МАН засагладаг болсон юм чинь өөртөө тохируулж ҮХ д 8 жилийн дотор өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалтаа хүчингүй болгоод ҮХ даа наад өөрчлөлтөө хийлдээ. Ичих нүүрээ элгэндээ наачихсан биздээ. Битгий худлаа ичинхүйр! Ард түмэн ухаантай шүү, энэ бүхний чинь мэдэж байна!

Avatar

Зочин 2021-12-15 192.82.76.161

Энэ давхар дээл бол маш буруу даа урьд нь ажиллаад юу ч хийгээгуй шуу дээ дэмий улс торчсон шуу харин тэр ажил хийдэггуй муу нэртэй сайд нарыг явуулах нь маш зов 2024 онд л дунгээ тавиулна шуу дээ

Avatar

ХУУЛЬЧ 2021-12-15 192.82.64.190

МОНГОЛД 30 ЖИЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭЭД БАЙХАД ХУУЛИА УНШИХГҮЙ БАС БИЕЛҮҮЛЭХГҮЙ АРДЧИЛАЛ ЯРЬЖ ӨӨРИЙНХӨРӨӨ ЗҮТГЭДЭГ АФРИКИЙН БАГА БОЛОВСРОЛТОЙ, ХҮН АМЬТНААСАА ЯЛГАГДАХГҮЙ МОНГОЛЧУУД БАЙДАГ ГЭДЭГТ БИ ЛАВ ИТГЭХГҮЙ ,,,,ЭНЭ БОЛ АРДЧИЛАЛ ЯРЬСАН НӨХӨД МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ БИШ ИРГЭНДЭЭ ХАЙРЛАСАН ДҮР ЭСГЭЖ ТӨР ЗАСГИЙГ ИРГЭДИЙН НЭР БАРЬЖ ЗАСАГЛАХ ӨВЧИНДӨӨ БАРИГДСАН МӨХӨЖ БАЙГАА НАМЧИГУУДЫН МУЛГУУ ГҮТГЭЛЭГ, ТАРХИ УГААЛТ ГЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА ,,,,МОНГОЛЧУУД АФРИК БИШ БИТГИЙ ЭНДҮҮР ,,,,,

Avatar

Us 2021-12-15 59.153.115.44

Chimgee gegch hutgan uimuulegch

Avatar

Opos !? ? 2021-12-15 216.200.84.187

bny,karmanii xylgaichid, nobody.

Avatar

aimaar xylgaich,gultaraa dagaad z**l. 2021-12-15 216.200.84.187

oy,tsar taxal,octz,agaariin boxirdol,myytgaj dampyyryylj.zalgyyraa calgaj baix.

Avatar

Зочин 2021-12-15 216.200.84.187

@#!

Avatar

xupuu dygargaj,daramtlaad,xolbootoi,bolgoomjilashigj 2021-12-15 216.200.84.187

dyyriaj,byzarlajt.

Avatar

Зочин 2021-12-15 72.196.192.250

Adishaa Ganibal …. taarsan muusain taar shuudainuudaa. Ta nar MAN-daa elseechee!!! Tend ochood UIX-iin bolj estoi
HARAGDAACH !!!

Avatar

xolbogdoogyi xyn baixgyi,ashigtaig niklipnd toglyylj Evtl/GUILJIND? -XARUULJ2,shlj 2021-12-15 216.200.84.187

yasan,zalxdgyi,ystgal vaktsin,picheneer shydryy nogoon gonrei shyrsij,daryiyc
diildyi s** saitach,xylgaichid,opon cyyts,tz,vaksindyylj,byx buznesryy,idgaar cydalgaa.taartsan galzyy xylgaichxc.zalgyyraa -SALGAJ BAIX.DAJIN COX KAMERAAR,OCIIN KAMERAAR ALXAM TYTAMD DEBJEEJ.

Avatar

Зочин 2021-12-15 202.179.24.224

8 сая хүн амтай улс 8 яам, 9 сайдтай тэгсэн мөртөө өндөр хөгжилтэй байхад Монгол улс 3 сая хүн амтай, 17 яам дэд сайд , шадар сайдаа оруулаад 40 өөд сайдтай тэгсэн мөртөө хөгжлөөрөө дэлхийд сүүл мушгисан, зарим талаараа Африкийн буурай орнуудтай зэрэгцдэг, улс гүрэн нь өчнөөн өртэй хүн ам нь ядуу орон болжээ.

Avatar

Зочин 2021-12-15 103.57.94.152

Dorjhand l***r

Avatar

Дорханд 2021-12-15 198.16.66.125

Доржханд чинь Сү Батболдын гөлөг ш дээ

Avatar

Зочин 2021-12-15 192.82.65.57

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ БӨГӨӨД ҮНДСЭН ХУУЛЬ НЬ ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧСӨН ТАЛААР МАРГААН ДЭЭР ЦЭЦ ҮҮСГЭЖ, ХЯНАХ ГЭЖ БАЙГАА НЬ УЛС ТӨРӨӨС ХАМААРСАН ЦЭЦИЙН ХЯМРАЛ ЯВЖ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. мӨН ЦЭЦИЙН ГИШҮҮД СУУДЛАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД БАЙЖ БОЛШГҮЙ ЗҮЙЛИЙГ ХИЙХ БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА. ОЮУН-ЭРДЭНЭ ЗӨВХӨН ӨӨРИЙН ЭРХ АШГАА БОДОЖ ХЯЛБАР АРГААР ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙНА. ХЭРЭВ ИЙМ ШИГ ТОГТВОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСЭХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ

Avatar

Зочин 2021-12-15 66.181.177.198

Яг үнэн нэр бна даа

Avatar

Зочин 2021-12-15 84.78.240.96

Davhsr deelnii asuudlyg ene ved shiidvel zarim hvnd MAN d vilcjilj bgaa met sanagdaj magadgvi. Gehdee ireedvid bol jishig bolj UIH yn gishvvnd ner de shih esehee hedebtee boddog bolno biz

Avatar

Зочин 2021-12-15 192.82.65.183

Доржханд хамгийн ирээдүйтэй, хоёр нам шиг попрохгүй, сайныг нь сайн, мууг нь нүүрэн дээр нь хэлж шүүмжилдэг улс төрч.

Avatar

Зочин 2021-12-15 66.181.161.120

Шал худлаа, хөлсний бичээчид гэдсээ тэжээж байна

Avatar

Зочин 2021-12-15 64.119.19.215

Оюунэрдэнэ фракцын төлөөлөл оруулахгүй бол огцорно штээ 19 гишүүн юу байхад дээ

Avatar

Zochin 2021-12-15 66.181.170.73

Tegeed l Dorjkhand garsan yum bna. Gaikhaad bsan yum. Yagaad garchikhav geed. MAN khaanaas kheniig gargakhaa shiidej bsan yum chin' arga ch ygyi yum bna l daa.

Avatar

Монгол ялзарсан арчаагүй төртэй улс 2021-12-15 59.153.114.131

Бүх талаараа ялзарсан. Намын бүх шатны дарга нар нь авлигачид, УИХ-н гишүүд нь авлигачид, Төрийн сайд нар нь авлигачид, Төрийн алба нь тэр чигтээ авлигачид. Төрийн албан тушаалыг бүх шатандаа наймаалцана.

Бүгд мөнгө үнэртсэн бүхнийг шиншилж амьдраад сурчихсан. .Бодит байдал нь ийм.

Нэг авлигачинг нөгөөгөөр солиод юу ч өөрчлөгдөхгүй !!!

Avatar

иргэн 2021-12-15 192.82.78.13

ХУДЛАА ХУЦАЖ БНАА

Avatar

Зочин 2021-12-15 202.126.89.203

Шинэ намын дарга гээд байхын. Намын шинэ дарга биздээ.

Avatar

Зочин 2021-12-15 192.82.73.207

Оюуэрдэнэ Сумъяабазар нарын ажил хийдэг ч үгүй новшнууд хурдан далд орж байж л Монгол улс хөгжиж эхлэх юм

Avatar

Зочин 2021-12-15 64.119.27.248

Сайдын суудал буюу их мөнгө нүдэнд нь харагдаад л…

Avatar

Зочин 2021-12-15 202.131.238.114

Mash zov yalanguya Barilgiin yaamnii Munkhbaatariig hurdan soli. Huldaa l end tend ochij poporch yarihaas tsaashgui. Boditoi hiisen gants ch ajil bhgui. Oyun-Erdene Bayanzurhiin zasag darga bhad ni heltsiin darga ni bsan yum gene lee. Ter hamaagui shuu Oyuka naad chadamjgui nuhuruu shuud husaarai

Avatar

Зочин 2021-12-15 192.82.88.241

Арчаагүй 76 алмасыг бурхан үтэр түргэн цээрлүүлэх болтугай

Avatar

Зочин 2021-12-15 192.82.73.207

Монголын улс төр гошин шогийн тоглолт болчихсон. Женко С.Эрдэнэ мэтийн төрөөр тоглогсод төрөөс мөнгө олж идээд сурчихсан хулгайч нар МАН -ын талд ажилласаар л…сүүлийн үед Доржханд Үүрцайх мэтийн нөхөд гаршчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж