VS: Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгоно, цомхотгохгүй | News.MN

VS: Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгоно, цомхотгохгүй

VS

VS: Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгоно, цомхотгохгүй

Төсвийн тухай хуулийг үндэслэн ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгох буюу хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдсан. Үүнийг эсэргүүцэж арванхоёрдугаар сарын 7-нд  Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос гаргасан шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлахыг  шаардсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2021.12.14/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр дээрх асуудлаар тайлбар өгсөн юм. Тиймээс энэ удаагийн VS буландаа хоёр талын байр суурийг хүргэж байна.


 

Д.Саранцэцэг
Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга:

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Боловсрол, шинжлэх ухааны яамны төсвийн хуваарилалттай танилцсан. Тэр үед орон нутагт төрийн үйлчилгээний ажилчдыг шилжүүлэхтэй холбоотой зардал гээд тодорхой мөнгө тавьсан байсныг харсан. Үйлчлэгч, манаач, тогооч, багш нар нийлж нэг баг болсноор цогц үйлчилгээг хүүхдүүдэд хүргэдэг. Нэг цэцэрлэгт баг болж ажиллаж байгаа хүмүүсийг төрийн зарим чиг үүргийн байгууллага, болон хувийн хэвшилд шилжүүлбэл цэцэрлэгийн чанар үйлчилгээ дордохоос эхлээд олон асуудал үүснэ.

Энэ асуудлыг тодорхой болгож өгөхийг хүссэн албан бичгийг холбогдох газарт нь явуулсан ч тодорхой хариу өгөөгүй. Төрийн үйлчилгээний ажилчид 470-570 мянган төгрөгийн үндсэн цалин авч ажилладаг бөгөөд 50-аас дээш насныхан ихэнх хувийг нь эзэлдэг. Нийслэл хотод гэхэд 266 цэцэрлэгийн 3399 ажилчин орон нутаг руу шилжихээр байна.Ингэж шилжихээр ажлын байрны баталгаа алдагдах, нийгмийн хамгаалал алдагдаж амьдрал нь дордоно.30 гаруй жил улсад ажиллачхаад өнөөдөр хашаагүй, орон гэргүй олон хүн ажиллаж байгаа. Тэтгэвэрт гарахад хэдхэн жил дутуу хүнийг хаана ажилд авах вэ.  Улсад ажиллаад гарахдаа хэдэн төгрөг авч гараад хашаа авчихна гэж өдийг хүртэл итгэж ирсэн итгэлийг нь ингэж алдуулж болохгүй. Хүмүүсийг бараа таваар мэтээр нэг л өдөр нэг газар руу шилжүүлэх гэж байгаагаа зогсоохыг шаардаж байна.

Б.Жавхлан
Сангийн сайд:

-Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно. Орон тооны бүтцийн шинэчлэл дундаас дээш шатаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг бүтцийн оновчтой, нийгэм эдийн засгийн үр өгөөж өндөр байх, засаглалын хувьд оновчтой  цомхон болгоно.  Иргэдийн дунд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн төрийн өмчийн төсөвт  байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг цомхотгоно гэх буруу ойлголт үүсчээ. Төр илүү чадварлаг, цомхон байх хүрээнд дунд урт хугацааны төлөвлөлтүүдийг хийж байгаа. Түүнээс биш боловсролын байгууллагын ажилчдыг шууд  хувийн хэвшил рүү шилжүүлэх боломжгүй. Үүнд цаг хугацаа бэлтгэл ажил шаардагдана. Судалгаа хийнэ. Шууд цомхотгоод хувийн компаниар явуулах биш одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн алба хаагчид хоорондоо нэгдэж байгууллагын бүтцэд шилжиж төрд үйлчилгээ үзүүлнэ.  Төрөөс үйлчилгээг нь худалдаж авна гэсэн үг. Ийм хэлбэрийг судалж байна.

Үүнээс гадна ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн  төрийн хяналтын чиглэлийн  байгууллагуудаас хувийн хэвшил, иргэд рүү  чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гарсан. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилнэ. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ах дүү хамаатан саданаа л тэжээдэг газар шүү дээ 2021-12-15 59.153.113.130

Дандаа арын хаалганы нөхдөөр дүүрчихсэн. Ард иргэдийн төлсөн татвараар цалинжиж бж ард иргэдэд үйлчлэх дургүй. Өөрсдөөс нь гуйлга гуйж хийх ёсгүй юмыг нь хийлгэж бгаа юм шиг аашилна дээр нь бидний татвараар цалинжиж бж бидний юмыг гуйлган бж хийчээд шан харамж авилга нэхэх нь холгүй авна. Муусайн халаасны хогын савууд

Avatar

Зочин 2021-12-15 202.126.88.158

Үйлчилгээний ажилчид төрдөө үлдэх хэрэгтэй Жавхлан гишүүнд. олон мянган ажилчидын хөдөлмөрийг үнэгүйдүүлж үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлнэ .бизнес санаа энэ тэр гэсэн гоё үгээр халхавч хийж үйлчилгээний ажилчдыг төрд ч биш хувьд ч биш болгож бна мөн монгол ардын намын хөтөлбөрт үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр байсан билүү

Avatar

Зочин 2021-12-15 192.82.92.201

төр цомхон байх хэрэгтэй,

Avatar

Баатар. 2021-12-15 124.158.89.2

Тэтгэвэртээ гарсан нэг дарга компани байгуулаад , тэр ажлыг авна. Үйлчлэгч жижүүр үйлчлэгээний ажилчдад өгөх мөнгөнөөс хумсалж аваад бага цал н өгнө. Яг одооны хамгааоалтын алба шиг. Зөвшөөрөмгүй.

Avatar

Зочин 2021-12-15 192.82.74.118

Орон нутагт харьяалагдах нь ч бас хэцүү ш дээ тамгын газрын дарга тушаал гаргана гэнэ тэр хүний үзэмжээр л ажил явагдана гэсэн үг яагаад тухайн салбарт нь байлгаж болохгүй гэж…..

Avatar

Зочин 2021-12-15 185.220.101.142

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

И 2021-12-15 103.212.118.85

Төрийн яам, агентлаг.элдэв төв, хүрээлэн, төрийн өмчит байгууллагуудад сонгууль болгоны дараа шахаа, болон орон тоо нэмсээр байгаад чадамжгүй данхар бүтцүүд бия болгосноо засаг төр хүлээж залруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-15 103.26.195.60

Дарга нэртэй амьгүй албатуудаа цомхотго.Ажил үүрэгтээ гар бие оролцохгүй ярихаас цаашгүй мэдлэг чаваргүй лекторууд зөндөө.

Avatar

zochin 2021-12-15 124.158.66.110

Төрийн албанд ажиллагсадыг 30 % цомхотгох хэрэгтэй. хүнд суртал авилга бол орон тооны илүүдэлтэй шууд холбоотой. Төрийн албаны ажлыг дүгнэхдээ төсөв бүрдүүлсэн/ уурхайгаас бүрдчихдэг/ төсөвөөс мөнгө шаасан гэж битгий дүгнэ. Иргэд аж ахуйн нэгжээ хир зэрэг дэмжсэн гэсэн үзүүлэлтээр дүгнэ. Төрийнхөн нь ажил хийсэн гэж худлаа цаас тайлан бичихээ хэзээ болих вэ. Хувийн хэвшлээр ажил хийлгэчихээд санхүүжилтээ өгөхгүй албан бичиг өгөхөөр хариу өгөхгүй төртэй байгаад хэрэг байна уу.

Avatar

Зочин 2021-12-15 202.126.88.66

Төр гэсэн нэршлийг болиод олон нийтийн алба гэж хэвшье

Avatar

Төр биш Хор 2021-12-15 66.181.169.122

Бөөсөнд хутга гэж хэдэн ядарсан хүмүүс төрийн нэрэн дор ядаж сэтгэл төвшин ажлаа хийж л байг л дээ харин зүгээр суусан мэргэжилтэн, ажилтан нэртэй хүмүүсээ цөөлж чанаржуул хамгийн утгагүй муу шийдвэр энэ байлаа.

Avatar

ЗОЧИН 2021-12-15 103.111.68.3

Өндөр хөгжилтэй баян орнууд цомхон бүтэцтэй 8аас 9н яамтай байхад Монгол улс ядуу буурай мөртлөө 17яамтай ажил нь ахицгүй байдаг юм бэ. Ийм байдалтай байхад хөгжил дэвшил шударга ёс ярих нь үнэхээр утаггүй юм.

Avatar

ЗОЧИН 2021-12-15 103.111.68.3

Энэ бол зөв зүйтэй асуудал. Одоо дээр нь яам тамгын газар болон өөр ач холбогдол багатай газруудыг цомхотгох хэрэгтэй.

Avatar

Л.Лхагва 2021-12-15 66.181.178.104

ДЭДҮҮД, АЛБА,ХЭЛТЭХ, ТАСГИЙН ДАРГА.АХЛАХ ГЭСЭН АЛБАН ТУШААЛУУД ЦӨМ ЯМАРЧ ШААРДЛАГГҮЙ. ЭДГЭЭР АЛБАН ТУШААЛТНУУД ЗӨВХӨН ЦАЛИН АВАХАД Л ХЭРЭГТЭЙ БАЙДАГ БАЙХ ТИЙМ Л ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ АХЛАХМЦЭВЭРЛЭГЧ,АХЛАХ МАНААЧ,АХЛАХ ГАЛЧ МЭТ АЛБАН ТУШААЛТНЫГ БИЙ БОЛГО.

Avatar

Зочин 2021-12-15 192.82.66.156

Төрийн бүтэц энэ хүмүүсээс болж данхаагаагүй хурган дарга, цүнх баригч долоогч нараа төрд оруулаал данхааж байгаа ш дээ үнэндээ 17 яамтай 40 гаруй сайдтай улс хэдэн бор ажилчиддаа ад үзэж хэхэ

Avatar

Зочин 2021-12-15 202.126.90.16

Урьд урьдын үасшууд дахин сонгогдохоо бодоод дэндүү юм хийгээгүй. Д. Эх орноо биш мандал суудал албан тушаалаа болож ажиллаж байсан. Оюукийн засаг шиг засаг үнэндээ бхгүй. Ингэж л өөрсдийгөө гаргуунд гаргаж монголоо бодож ажиллах ямар хүмүшс бна .байхгүй шүү .Юм ойлгодог хүмүшс ойлгож бнаа . Тэд дараагийн сонгууль бодож ажиллахгүй бна монголыгоо л бодож өөрчлөлт хийж бна .Ард түмэн маань ойлгодог ч ухаантай болоосой доо

Avatar

Зочин 2021-12-15 202.126.90.16

10 жилээс дээш ажиллаж бгаа нь тарийн албхнд хамаараад бусдыг нь шилжүүлж болно шд. Төр данхайгаад бгаа гсн мөртлөө ийм зүйлд хэл ам гаргаж байр гэж . Зайлшгүй мэрэгжлийн ур чадвар шаардагдах албан тушаал гэж бна.бусад нь төрийг данхөйлгах ёсгүй орон тоо

Avatar

Зочин 2021-12-15 202.126.92.99

Цэцэрлэгийн тогооч, үйлчлэгчийн ажил хэцүү цомхотгох шаардлагагүй. Харин худлаа дарга нэртэй доор байгаа албан тушаалтнаа зарахаас өөр юм мэдэхгүй хүмүүсийг жаахан цөөлмөөр байна.

Avatar

Иргэн 2021-12-15 203.91.115.52

Төрийн дээд, доод бүтцээ бүгдийг цомхотго. Тусгай зөвшөөрлөө болих хэрэгтэй.

Avatar

Бодоо 2021-12-15 202.9.46.23

МАН дараагийн сонгуульд булшлагдах нүхээ ухаад байга юм биш үү, их сайн.Орон нутагт ТҮ ажилчдыг шилжүүлсэнээр өчнөөн хүн хохирох болно тэр хэмжээгээр МАН-ыг дэмжих хүний тоо цөөрнө.

Avatar

мөнхөө 2021-12-15 103.9.90.130

цомхон бүтцээ доороосоо биш дээрээсээ эхэл.400,000 төг ний цалинтай ажилчидаа цомхотгоно гэж ярихаасаа ич.4 тэрбумыг авдаг гишүүдээсээ эхэл.олон улсын стандарт нтр ярих гэж бгаа бол олон улсын жишиг цалин өгчөөд шинэчлэл ярь жавхлан сайдаа

Avatar

Зочин 2021-12-15 202.126.94.99

Дэд сайд, зэрэг албан тушаал, хэрэггуй хороо, яамдуудаа цомхотго!!! Тер нь дэндуу данхар, чадваргуй, пжлын саад болох нь их болчихлоо!!! 3 хан сая сая гаруй нь хуухэд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж