Дотуур байрны багш нар сэтгэлзүйч биш учир асуудал үүсч байна | News.MN

Дотуур байрны багш нар сэтгэлзүйч биш учир асуудал үүсч байна

Дотуур байрны багш нар сэтгэлзүйч биш учир асуудал үүсч байна

Дотуур байрны багш нар сэтгэлзүйч биш учир асуудал үүсч байна

“Хүүхэд хамгаалал-Дотуур байр” сэдвийн хэлэлцүүлэгт дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулах арга зам, туршлагын талаар хэлэлцлээ. Хүүхдүүд ойролцоогоор есөн сарын турш 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай асуудал гэдгийг оролцогчид онцоллоо. Улсын хэмжээнд 540 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдарч, хөгжиж байна. Мөн дотуур байранд амьдрах хүсэлт өгсөн 3000 гаруй хүүхэд байдаг ба тэднийг дотуур байраар хангах хүрэлцээгүй байна. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  хэдэн дотуур байр байдаг талаар тоон судалгаа алга. Дотуур байранд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдийн эрх хамгааллын асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх нь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх ач холбогдолтой хэмээн иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. Түүнчлэн дотуур байранд гардаг хэрэг зөрчил нь хоёр хэсгээс бүрддэг. Үүнд, үе тэнгийн дарамт болон гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалсан гадуурхал үл ойлголцол багтдаг. Мөнхүү багшийн хуучинсаг арга барилаас үүссэн  дарамт байна.

Хуульч Ж.Эрхэмбаатар:

-Үе тэнгийнхнээс ирж байгаа дарамт  ноцтой байна гэсэн судалгааны дүгнэлтэнд хүрсэн. Жишээ нь, ямар дарамт байдаг гэхээр хүйсийн ялгаварлан гадуурхал, нийгмийн гарал үүсэл гэр бүлийн нөхцөлөөс үүссэн дарамт тэргүүлэх хэмжээнд дурьдагдаж байна. Энэ бол багш дотуур байрны орчинд сургалтын болоод аюулгүй байдал болон эцэг эхийн оролцоо чухал гэдгийг илтгэж байгаа явдал юм. Мөн тус үйлдэл зохисгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Иймд боловсрол болон нөлөөллийн аргаар засах шаардлага гарч байна.  Хүүхдүүдийн хэлж буйгаар хүйсийн ялгавартай байдал болон өмсөж зүүж байгаа зэргээс нь шалтгаалан өөрөөр харьцах асуудал  гардаг аж. Үүнд эцэг эх, багш, сурган хүмүүжлэгчдийн хамтын оролцоо чухал байгаа юм.

Сургуулийн эцэг эх, багшийн нэгдсэн холбооны зохицуулагч Г.Ганцэцэг:

-Эцэг эхчүүд үр хүүхдээ сургуульд явуулах чин хүсэл эрмэлзэлтэй учраас дотуур байрыг сонгодог. Хүүхдүүд ихэнхдээ маш хуучирсан барилгад амьдарч байна. Одоогоор дотуур байрны  60-70 хувь нь чанаргүй гэсэн судалгаа гарсан. Дотуур байрны багш нар сэтгэлзүйч биш учраас өөрсдийнхөө амьдралынхаа туршлага болон хэдэн суусан сургалтын мэдлэг дээр туулгуурлан хүүхдүүдтэй ажиллаж байгаа нь асуудал юм. Өмнө нь багшийн бус мэргэжилтэй хүмүүс ажилладаг байсан. Харин одоо бол нөхцөл байдал сайжирсан. Хүүхэд зөвхөн тэнд байгаа ажилтнуудтай л харьцаж байгаа учир тэдэнд тулгамдаж буй нарийн асуудлыг эцэг эх, багш нар тэр бүр мэддэггүй. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай засвар үйлчилгээний дүн шинжилгээг хийдэг ба сургуулийн төсөв мөнгөнөөс хэтэрсэн бол сум, аймгийн удирдлагад хандаж тодорхой төсөв тусгуулдаг. Жишээ дурдахад Баян-Өлгий аймгийн Буянт сумын сургуулийн хөвгүүдийн дотуур байр хүн амьдрахын аргагүй буюу маш хүнд нөхцөлтэй, хүүхдүүд хоног төөрүүлэхийн тулд л дотуур байрандаа ирж хонодог, бусад үед хичээлдээ суугаад сумын төвөөр хэсч яваад орой нь ирдэг гэсэн зүйлийг хэлсэн.  Тухайн орчин хангалтгүй учир тэнд байгаа хүүхдүүдийн сурлага ямар байх, хэрэгт холбогдохгүй гэх баталгаа байгаа эсэх нь эргэлзээтэй.

 Өсвөр үеийн дуу хоолой  ТББ-гишүүн О.Сумъяабазар:

-Дотуур байранд тулгамдаж байгаа хоёр дарамт байна. Эхэнд нь  үе тэнгийн дарамт. Энэ нь сурагчийн дотуур байранд ихэвчлэн ажиглагддаг. Хоёрт нь болохоор багш нарын дарамт багтана. Магадгүй багш нар хүүхэд хамгаалал тал дээр мэдлэг дутмагаас эсвэл гэр бүлийнхээ стресээс үүдэлтэй алдаа гаргах нь олон. Эцэг эхээсээ хол ирсэн байгаа хүүхдүүдийг багш нь дарамтлах бус ойлгож хамгаалах хэрэгтэй.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 192.82.70.23

нмйслэл аймгийн төв сумын төвд өдөр өнжүүлэх хүүхэд саатуулах боломжтой байр савыг аль болохоор хайж ашиглмаар байна ямарч үр ашиггүй ашиглагдаж байгаа байр сав ОЛОН байгаа төлбөрийг уян хатан шийддэх ,өдрийн хоолыг гэр орноосоо ч болов бэлдэж болмоор .манайхан нэг их ЭРХ ярьсан улс үүргээ Ч АЛЬ АЛЬ ТАЛ НЬ УХААРЧ ЁСТОЙ ХҮҮХЭДЭЭ .ХАМГААЛЦГААЯ .ШИНЭ ХОРООЛОЛ БҮРИЙН НЭГ ДАВХРЫГ ИЙМ ЗҮЙЛД АЛБАДАН АШИГЛАЯ .ХАЙВАЛ БОЛОМЖ ИХ БАЙГАА ТОМЧУУДАД ЗОРИУЛСАН ГОО САЙХАН УУЖ ИДЭХ ГАЗРУУД ЦӨӨДӨӨГҮЙ

Avatar

zoxion baigyylj,daramtalj baigaa xyneesee xamaarna.gadnii zasaglal opyylaj 2021-12-14 132.194.33.142

YMAR UDIRDAGCH BNA,

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

arai2 2021-12-14 202.180.223.2

muusain zerleg balmad pizdanuud

Avatar

Зочин 2021-12-14 67.81.184.102

Дотуур байранд тэтгэвэртээ гарсан багш бас багш болох оюутнуудыг цагаар ажиллуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж