Нийслэлд казах соёлын төв анх удаа байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Нийслэлд казах соёлын төв анх удаа байгуулагдлаа

Нийслэлд казах соёлын төв анх удаа байгуулагдлаа

Нийслэл хотод казах “Соёлын төв” анх удаа байгуулагдлаа. Энэ төв нь казах түмний зан заншил, ахуйн соёл, уламжлалт ёсыг сурталчлан таниулах, хадгалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус төвийн үүд хаалга нь хүн болгонд нээлттэй бөгөөд казах хэл ба соёл хосолсон сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр явуулахаар болжээ.

Тус төвийг байгуулснаар казах үндэстний хэл, соёл, ёс-заншил, өв уламжлал, түүх нь сурагч, судлаач,сонирхогч иргэдэд илүү ойр болж байна гэж ойлгож болно. Тухайлбал, тус төвд ирж эл наадгай (қыз қуар), зоос шүүрэх (теңге ілу), шагай (асық ату), тулам булаацалдах (Көкпар) зэрэг уламжлалт тоглоомуудын талаарх бүрэн ойлголтууд авч, эд хэрэгслүүдтэй танилцах боломжтой.

Уг соёлын төв нь Идэр их сургуулийн таван давхарт байрладаг. Мөн тус төвд казах хэл дээр бичигдсэн 400 гаруй ном хэвлэл болон соёлын өв, эд хэрэгслэл гээд олон зүйлс байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж