“Цар тахлын үеийн агаарын бохирдол” уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

“Цар тахлын үеийн агаарын бохирдол” уулзалт болов

“Цар тахлын үеийн агаарын бохирдол” уулзалт болов

“Цар тахлын үеийн агаарын бохирдол” сэдэвт зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнөөдөр /2021.12.14/ боллоо. УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн сангаас ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион тус уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, нийгмийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, үр дүн цаашдын шийдлийн талаар бодлого боловсруулагчид эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэж байна.

Цар тахал нь агаарын бохирдолтой хавсарсан тохиолдолд цар тахлаас үүдэлтэй эрсдэл, хүндрэл, эндэгдэл, нэмэгдэх магадлалтай байгааг судлаачид тогтоожээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг  “Энэ уулзалтаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын талаар зөвлөлдөж байна. Ногоон хөгжлийн бодлогын нэг хэсэг бол агаарын бохирдол яах аргагүй мөн. Зарим хэсгээрээ агаар маш бохир болчихсон. Хэдийгээр төрөөс агаарын бохирдлыг бууруулах арга авч байгаа ч дэлхийн хэмжээнд манай улсын агаарын бохирдол өндөр гэж заасан хэвээр байгаа. Агаарын бохирдол 40 хувиар буурсан нь манай улсын хувьд амжилттай үзүүлэлт ч гэлээ агаарын чанарыг илүү сайжруулах шаардлагатай байгаа. Цаашид хүүхэд багачуудын гадаад болон дотоод орчин дахь агаарын чанар ямар байгааг тооцоолж сайжруулахын тулд агаарын бохирдлын дэд хороо хуралдаж хэлэлцсээр байх болно. Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд агаарын бохирдлыг цаашид стандартын зохистой түвшинд бууруулах, гаднах орчны агаарын чанар төдийгүй мөн орон байрны доторх агаарын чанарын асуудлыг цаашид анхаарч, эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх шат дараалсан арга хэмжээг даруй авч ногоон технологийн дэвшлийг цогцоор авч үзэх шаардлага урган гарч байна. Энэ бүхний үр дүнд агаарын чанар сайжрахаас гадна хүлэмжийн хийн ялгарал буурч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулах болно” гэдгийг онцлов.

Байгаль орчны сайд Н.Уртнасан “Агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурахгүй байгаа нь үндсэн гурван шалтгаантайг судалгаагаар гаргасан.

 Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшийг стандартын зуухны хэмжээ жил ирэх тусам стандарт бус зууханд түлшээ түлж байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод түр оршин суугч шилжин ирэгсдийн тоо жил бүр өсч байна. Зарим судлаачдын дүгнэж буйгаар нэг аймгийн хэмжээнд ирж байна. Зургаан дүүргийн хэмжээнд 6510 түр оршин суугч байна.

Гуравдугаарт, 2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлд хотод тоологдсон авто тээврийн хэрэгсэл 650 мянга байгаа нь 2019 онтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн байна. Орон нутагт 2021 оны байдлаар арван аймгийг агаарын чанарын бүст хамруулсан. Цаашид энэ бүсүүдэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр бодлогын бичиг баримт боловсруулж, үе шаттай ажил хийж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний  уурхайд түшиглэсэн баригдсан хүчин чадлыг нэмэгдүүлж эхний ээлжид Хархорин хотын 6000 мянган айлыг шахмал түлшээр хангахаар зориг ажиллаж байна. Цаашдаа Могойн голын уурхайд  түшиглэж Завхан аймгийн шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулах ТЭЗҮ гарч, холбогдох мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргаж байна” гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхий дахинаа covid-19-өөр өвчилсөн иргэдийн уушгины ажиллагааг сэргээх маш чухал байгаа. Үүний тулд амьсгалж байгаа агаар цэвэр байх хэрэгтэй. Ялангуяа агаарын чанарыг сайжруулах биш, бохирдлыг бууруулах талаар авч хэлэлцэж байгаа нь энэ удаагийн хэлэлцүүлгээс олзуурхууштай зүйл. Хог хаягдал, хөрс, усны бохирдол ч агаарын бохирдолд нөлөөлнө. Монгол улсын агаарын бохирдол дэлхийн стандартаас 45 хувиар их байх бөгөөд эрсдэлд хүргэхгүйн тулд өнөөдрийн уулзалт өндөр ач холбогдол үзүүлнэ” гэв.

Зохион байгуулагчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй, зарцуулах ялангуяа сургууль цэцэрлэг, эмнэлгийн доторх агаарын чанарыг сайжруулах, өрх гэрт болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж байгаа үр ашиг багатай халаалтын зуухыг халж байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж