Дэлхийн оддын чамин хувцаслалтаас

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

FASHION

 Дэлхийн оддын чамин хувцаслалтаас

 Дэлхийн оддын чамин хувцаслалтаас

Заримдаа цахим сүлжээний хуудас болгон дээр нэг л ижил зургууд хөврөх тохиолдол байдаг. Өнгөрсөн долоо хоногт ч ялгаагүй, дэлхийн оддын гоёл чимэглэл, гоо үзэсгэлэнгээ гайхуулсан зургууд нүд хужирлалаа. Дэлхийн өнцөг булан бүрт одод кино нээлтээ хийж, загварын шоуг эхний эгнээнээс үзэж, анхаарал татахуйц дүр төрхийг бүрдүүлжээ.

“The kingsman” киноны нээлт дээр Клаудиа Шифферийн өмссөн сувдан чимэглэлтэй "Balmain", “Saturday night live” шоуны үеэр Билли Эйлишийн өмссөн "Simona Rocha",  “And just like that…” кино нээлтэд Сара Жессика Паркерийн өмссөн байсан алдарт тютю банзал. Энэ загвар бүгд л жижиг хэсэг бүрт нь загвар зохион бүтээгчийн ур ухаан шингэснээрээ онцлог байлаа.

Зендаяа “Spiderman” киноны нээлтэд ирэхдээ "Marvel" студийн супер баатрыг илэрхийлсэн, гялалзсан дүр төрхийг бүрдүүлжээ. Тэрбээр, "Alexander McQueen" брэндийн болор хатгамал бүхий давхар энгэртэй хүрэм, гуя хүрсэн урт түрийтэй гутал, хөдлөх тоолонд нь хөгжилтэйгээр эргэлдэх гэрлийн бүрхүүлэн загвартай ээмэгээр гоёсон байв.

Николь Кидманы хувьд “Being the Ricardos” киноны нээлт дээр домогт инээдмийн жүжигчин Люсиль Боллын дүр төрхийг харууллаа. Тансаг зэрэглэлийн гоёлуудыг өмссөөр ирсэн Кидман улаан хивсний ёслол бүр дээр шинэ дүр төрхийг илэрхийлдэг. Энэ удаад түүний сонгосон "Armani Privé" брэндийн даашинз төсөөлснөөс ч дээгүүр байв. Болор чимэглэлтэй, гялалзсан саарал даашинз нь Кидманы хувцаслалтын хэв маягт өөрчлөлт авчирсан харагдав.

Женнифер Лоуренс “Don’t look up” кино нээлтэд оролцохдоо алтлаг өнгөтэй "Dior" брэндийн даашинзыг сонгожээ. Шал шүргэсэн урт, хуниастай ханцуйтай, хатгамалаар чимэглэсэн даашинз нь удахгүй ээж болох гэж буй Лоуренсын гоо сайхныг улам илүү тодотгож байлаа.

1.Хэн: Billie Eilish

Брэнд: Simone Rocha

Арга хэмжээ: Saturday Night Live

Хэзээ: December 1

2.Хэн: Sarah Jessica Parker

Брэнд: Oscar de la Renta

Арга хэмжээ: And Just Like That Premiere

Хэзээ: December 8

3.Хэн: Zendaya

Брэнд: Alexander McQueen

Арга хэмжээ: Spiderman: No Way Home London Photocall

Хэзээ: December 5

4.Хэн: Olivia Wilde

Брэнд: Kwadian Editions

Арга хэмжээ: Audi and Olivia Wilde Sustainable Dinner

Хэзээ: December 8

5.Хэн: Ruth Negga

Брэнд: Duro Olowu

Арга хэмжээ: Fourth Annual Celebration Of Black Cinema & Television

Хэзээ: December 6

6.Хэн: Soo Joo Park

Брэнд: Chanel

Арга хэмжээ: Chanel Métiers d’art Collection

Хэзээ: December 7

7.Хэн: Tessa Thompson

Брэнд: Delcore

Арга хэмжээ: Fourth Annual Celebration Of Black Cinema & Television

Хэзээ: December 6

8.Хэн: Claudia Schiffer

Брэнд: Balmain

Арга хэмжээ: The King’s Man Premiere

Хэзээ: December 6

10.Хэн: Nicole Kidman

Брэнд: Armani Privé

Арга хэмжээ: Being the Ricardos Premiere

Хэзээ: December 6

11.Хэн: Jennifer Lawrence

Брэнд: Dior Couture

Арга хэмжээ: Don’t Look Up Premiere

Хэзээ: December 5

Эх сурвалж: Vogue

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж