Шинэ жил тэмдэглэсэн ажилчдаа хүргэж өгөхийг дарга нарт уриалав

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Шинэ жил тэмдэглэсэн ажилчдаа хүргэж өгөхийг дарга нарт уриалав

Шинэ жил тэмдэглэсэн ажилчдаа хүргэж өгөхийг дарга нарт уриалав

Шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллагуудын баярын өдрүүд үргэлжилж байна. Сүүлийн хоёр жил хоригдсон иргэдийн хувьд ажлын хамт олны  баяраа хэтрүүлэн тэмдэглэж байгааг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлэх болов. Иймд шинэ жилийн баярыг зохион байгуулж буй хүмүүс, албан байгууллага нэгдсэн унаатай байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөв.

Тус албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч В.Хосбаяр “Шинэ жилийн баяр тэмдэглэхээр төлөвлөж буй албан байгууллагын удирдлагуудад болон зохион байгуулж буй хүмүүст хандаж хэлэхэд баярт оролцож буй ажилтнууд, иргэдийн аюулгүй байдлын хангах үүднээс нэгдсэн унаагаар авч, хүргэж өгөх арга хэмжээг зохион байгуулахыг уриалъя” гэлээ. Хүйтний эрч чангарсан үед архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэртээ харих замдаа осгох, амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг албаныхан  сануулжээ.

Түүний хэлснээр сүүлийн үед  албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлсэнтэй холбогдуулан унаагаар үйлчилдэг үйлчилгээ нийслэлд дэлгэрчээ.  Тэгвэл нийслэлийн хэмжээнд эрүүлжүүлэх байрт өнгөрсөн хоногт 193 хүн саатуулагдсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж