816,797 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

816,797 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 546,572,564.38 төгрөгийн үнийн дүн бүхий 816,797 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +14.76%), "Монгол нэхмэл" ХК (MNH+9.62%), болон "Монноос" ХК (MNS+8.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG-14.65%), "Гермес центр" ХК (HRM- 7.69%) болон "Женко тур бюро" ХК (JTB- 4.62%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 64,270 ширхэг нэгж эрх 33,842,861 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 71 ширхэг үнэт цаас 7,100 доллараар арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж 41735.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,769,275,107,007.09 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж