Цэц "давхар дээл"-ийн асуудлаар маргаан үүсгэжээ | News.MN

Цэц "давхар дээл"-ийн асуудлаар маргаан үүсгэжээ

Цэц "давхар дээл"-ийн асуудлаар маргаан үүсгэжээ

Цэц "давхар дээл"-ийн асуудлаар маргаан үүсгэжээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адьшаа, хуульч Д.Үүрцайх нарын "давхар дээл"-ийн асуудлаар өгсөн гомдолд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн байна. Ийнхүү Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн учраас Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргааныг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргана гэсэн үг юм.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу "давхар дээл"-тэй байж болно гэсэн заалтыг тусгаж, эрх баригчид Засгийн газраа бүрдүүлж,  үйл ажиллагаагаа явуулж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон дөрвөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа гэсэн үг.

Тэгвэл энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, УИХ-ын нэр бүхий гурван гишүүн ийн Цэцэд хандсан юм. Ийн гомдол гаргасан гишүүдийн хоёр нь Ардчилсан намын гишүүн бол нэг нь ХҮН-ын гишүүн юм.

Улс төрийн хүрээнд энэ асуудал Цэцээр хянагдаж, Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан үүсгэх бөгөөд цаашид эрх баригч намын Үндсэн хуульд гар дүрэх, дахин өөрчлөх боломжийг нээж өгнө гэж харж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-12-14 202.21.108.219

1990 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг хүчингүй болгосон боловч 2000 онд УХЦ баталсан. Ийм хөгийн юм хийсэн дээ. Одоо 2019 онд УИХ баталсан нэмэлт өөрчлөлтийг өөрчилбөл дахин хөгийн юм болно доо.

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-14 202.9.47.49

Үндсэн хуулийн заалт Үндсэн хуулиа зөрчих гэж юу байдаг юм бэ? Харин Үндсэн хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байгаа тухай бол өөр асуудал. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр тийм зөрчил байгаа. Гэхдээ эд нарын тавьсан асуудал биш

Avatar

mgl 2021-12-14 64.119.23.47

2 n**** nirgesen hoino hashgirav gedeg bolj baina. Saidiin alban tushaal bol ta nariin hulgai hiih mest bish. Tiimees undsen huulid haldval ard tumen zugeer suuhgui.

Avatar

Зочин 2021-12-14 72.196.192.250

MAN 2nvvrtei. 2012-2016 ond MAN davhar deeliig esergvvtseed yaj temtsej bailaa daa ! Odoo bolhoor uursduu davhar deel umsuh geed temtseed baidag, shal utgagvi yumaa.

Avatar

б 2021-12-14 103.26.195.212

Цэц энэ асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэл өөрсдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлцгаах хэрэгтэй. Улс төрчдийн карманы цэц хэнд ч хэрэггүй.

Avatar

Зочин 2021-12-14 93.23.251.36

Энэ давхар дээл гэж хэнд ч хэрэггүй зүйл ээ болих хэрэгтэй.. монголоор дүүрэн дарга хмйсэн бүтээсэн зүйл үгүй байж… яасан ч уйтгартай юм вэ?
Монголд супeрмeн их байна даа

Avatar

бат 2021-12-14 192.82.64.147

үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндсэн хууль л гэж ойлгоно, цэц манах ёстой үндсэн хуулиа ямар үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэх гэж. .. булай юм ман ихийг үзэх юм даа

Avatar

Зочин 2021-12-14 185.220.100.249

Женкогийн сайдуудыг зайлуулж чадахгүй байгаа нам давхар дээлтэй хууль орвол туваан адьшаа гэх мэт гарууд сайд болно женко барьцаа ахиулна.

Avatar

Зочин 2021-12-14 122.201.21.186

Үндсэн хуулийн 1 заалт нь үндсэн хуулиа зөрчсөн гэдэг чинь юу бэ?

Avatar

Зочин 2021-12-14 192.82.76.161

Ийм л хогийн новшнууд сонгогдоод ард тумнээр тоглоод 30 жил боллоо доо ард тумэн л маш их хохирч бна шуу дахьж б** ийм ноходыг сонгоорой давхар дээлээр 30 жил явсан одоо дахиад л явах естой юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж