110 метр өндөртэй "Малена" хөлөг онгоцыг 5 жилийн дотор барина

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

110 метр өндөртэй "Малена" хөлөг онгоцыг 5 жилийн дотор барина

110 метр өндөртэй "Малена" хөлөг онгоцыг 5 жилийн дотор барина

Аварга том дарвуулт онгоцнуудыг “Тэнгэр баганадсан хөвдөг барилга” гэж нэрлэдэг билээ. Тэгвэл "Rodriguez Design"-ийн зохион бүтээж буй цоо шинэ онгоц энэ нэршлийг илүү ахисан түвшинд авчирлаа. "Малена" нэрт уг хөлөг онгоц нь 110 метр өндөртэй, тэгш хэмт бүтэцтэй олон давхар орон сууцны барилгын загвартай. Хөлгийн тавцангийн хоёр тал болон дунд хэсэгт эгнэн байрласан тагтнуудтай.

Ган, хөнгөн цагаан хийцийн уг хөлөг онгоц нь далайн цэнгэг агаарт цагийг зугаатай өнгөрөөхөд зориулагдсан асар том гадаа талбайтай. Далай руу шууд холбогдох боломжтой гидравлик усанд сэлэлтийн хэсэгтэй. Мөн гадаах тавцан дээр асар том хоёр ч усан сан, 24 хүртэлх зочин нэг дор хүлээн авах боломжтой 11 танхим бий. Доод тавцан нь нэг дор 24 зочин хүлээн авах хоолны танхим, тансаг лоунж, нисдэг тэрэгний талбайтай.

Хөлөгийн эзэмшигчийн тавцан руу нэвтрэх хориотой хэдий ч тусгайлан уригдсан зочид жакузи болон наран шарлагын талбайг нь ашиглаж болно. "Малена" хөлгийн хөдөлгүүрийн хувьд хайбрид дизель цахилгаан хөдөлгүүрийн системээр ажилладаг. Дээд хурд нь 33 км цагийн хурдтай явбал 11 мянга гаруй км усан замыг туулах боломжтой.

Усан онгоц үйлдвэрлэгчид болон зарим үйлчлүүлэгчид хэдийнээ "Малена"-г сонирхоод эхэлсэн гэж хөлгийн зохион бүтээгч хэлжээ. Төсөл эхлэлийн шатандаа явж буй ч, хөлгийг бодитоор ашиглалтанд оруулахын тулд 350 сая евро шаардлагатай. Инженерчлэл болон барилгын ажил гурваас таван жил үргэлжилнэ гэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж