Техасын хар арьст сурагчид хичээлдээ явахаас айж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Техасын хар арьст сурагчид хичээлдээ явахаас айж байна

Техасын хар арьст сурагчид хичээлдээ явахаас айж байна

Техасын ахлах сургуулийн хотхонд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл шингээсэн чат тархсаны улмаас тус сургуулийн хар арьст сурагчид хичээлдээ явахаас айх болжээ. Үүнээс үүдэн сургуулийн дүүрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

"East Bernard" ахлах сургуулийн сурагчид удахгүй болох төгсөлтийн баяртайгаа холбогдуулан  арванхоёрдугаар сарын 6-нд групп чат нээжээ. Гэвч удалгүй хэрэг буруу тийш эргэж, үдэшлэгний автобусны талаарх чат нь хар арьст сурагчдыг үзэн ядсан өнгө аяс руу шилжсэн байна.

16 настай Тайра Сэдлер гэх сурагчид ангийнх нь хүүхэд утсан дээрх чатаа үзүүлснээр энэ хэргийн талаар анх удаа сонссон байна. “Найз маань групп чатанд орсон байсан. Анхандаа төгсөлтийн баярын талаар ярилцаж байсан ч сүүлдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай яриа болж хувирсан. Би одоо ангидаа очно гэхээр сэтгэл тавгүйтэж байна. Ахиж энэ сургуульд явмааргүй байна” гэжээ. Тэрбээр хүүхдүүдийн дайсагналаас айсандаа хэдэн өдөр сургуульдаа очоогүй байна.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах энэ үзэл нь цаашдаа групп чатнаас халиж, сургуулийн автобусан дээр “Хар арьстнууд орохыг хориглоно” гэж бичжээ. Энэ явдалтай холбоотойгойгоор бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сурагчдын аюулгүй байдлыг ханган, сургалтын ирцийг тасалдуулахгүйн тулд сургууль дээр нэмэлт хамгаалалт тавих болсон байна.

Групп чатанд байсан болон энэ явдлыг дэмжсэн сурагчдад сахилгын арга хэмжээ авсан бол хохирсон сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж