Macdonald's дуучин Мэрайя Кэритэй хамтран тусгай цэс гаргажээ | News.MN

Macdonald’s дуучин Мэрайя Кэритэй хамтран тусгай цэс гаргажээ

Macdonald’s дуучин Мэрайя Кэритэй хамтран тусгай цэс гаргажээ

Macdonald’s дуучин Мэрайя Кэритэй хамтран тусгай цэс гаргажээ

Macdonald’s-ийн үйлчлүүлэгчид дуучин Мэрайя Кэрид баярлалаа гэж хэрэгтэй болох нь. Учир нь Грэммигийн шагналт дуучин Мэрайя Кэри өчигдрөөс эхлэн Macdonald’s-ийн фэнүүдэд үнэгүй хоол өгч эхэлжээ.

“McDonald’s Mariah Menu” нэртэй тусгай цэсийг өчигдөр гаргасан бөгөөд уг цэсээр 12 хоногийн турш үйлчлэх юм. Үйлчлүүлэгч 1 ам.доллар буюу түүнээс дээш мөнгөөр Macdonald’s-ийн аппликейшнээс захиалга хийсэн тохиолдолд Мэрайя Кэригийн цэснээс бүтээгдэхүүн сонгож авч болно. Уг цэсэнд энгийн бяслагтай бургер, биг макаас эхлээд зөөлөн галаар жигнэсэн шоколадтай жигнэмэг, нэрийн алимтай бялуу хүртэл багтжээ.

“Миний цэс өнөөдрөөс задарлаа. Macdonald’s  аппликейшнээс захиалга хийгээд бэлэг авах 12 өдөр үлдлээ шүү” гээд Мэрайя өөрийн зурагны хамтаар жиргээндээ оруулжээ.

Даваа гаригт болсон бас нэг сонирхолтой үйл явдал бол Macdonald’s албан ёсны твиттер хуудсандаа “Хэрвээ Мэрайя Кэри энэ жиргээг дахин жиргэвэл хүн бүрт үнэгүй мак өгнө” гэжээ. Мэрайя хариуг нь тэр дор нь өгч, “Та тавтай үйлчлүүлээрэй” гэсэн жиргээг оруулсан байна.

Энэхүү зул сарын баярын урамшуулалд зориулсан шинэ рекламаа хүн бүхний дуртай “All I want for Christmas is you” дуутай хоршуулан зохиомжилжээ. Мөн бүтээгдэхүүний савлагаагаа шинэчилж, энэ сарын 15 болон 21-нд үйлчлүүлсэн эхний 10 мянган хэрэглэгчид тусгай бэлэг өгнө гэв. Тусгай бэлэг нь Мэрайягийн гарын үсэг бүхий алтлаг бичээстэй малгай болон алдарт дуучны Macdonald’s-ийн үйлчлүүлж буй зурагтай цамц байх ажээ.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж