Малын хулгайд эмэгтэйчүүд холбогдох болов | News.MN

Малын хулгайд эмэгтэйчүүд холбогдох болов

Малын хулгайд эмэгтэйчүүд холбогдох болов

Малын хулгайд эмэгтэйчүүд холбогдох болов

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тус аймгийн харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн тээврийн хэрэгслээр Мөнххаан, Түвшинширээ сумын нутаг дэвсгэрээс бусдын бод малыг хулгайлж байсныг тогтоожээ. Гэмт этгээдүүд нь нийт 48 тооны бод малыг хулгайлж, иргэдэд 101 сая төгрөгийн хохирол учруулсныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэдэд зөвхөн өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум 468,239,868 төгрөгийн хохирол учирснаас 760,529,554 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Гэвч хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого багатай хүмүүс болохыг Улсын ерөнхий прокурорын байгууллагаас мэдээлсэн. Тус газраас энэ төрлийн гэмт хэргийн талаар гаргасан судалгаагаар, улсын хэмжээнд 2020 оны байдлаар мал хулгайлах 263 хэрэгт 420 хүн эрүүгийн хариуцлага хүлээжээ. Үүнээс 205 хүн буюу 49 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байна.

Хорих ялыг хугацаагаар нь авч үзвэл, 198 хүнд зургаан сараас таван жил хүртэл, зургаан хүнд  6-8 жил хүртэл, нэг хүнд есөн жилээс дээш хорих ялыг шүүхээс оногдуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл, 577 буюу 98.2 хувь нь эрэгтэй, 10 буюу 1.7 хувь нь эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй эмэгтэй малын хулгайн гэмт хэрэг үйлджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-14 103.229.122.100

СҮХБААТАР АЙМАГТ УЛААНТАНЫ БОСОГСОН ШИЛИЙН САЙН ЭРИЙН ХӨШӨӨ БАЙДАГ БАЙХАА САЙН ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ АЙН ККК МАЛУУД

Avatar

zochin 2021-12-14 66.181.166.134

Гэдэс дотор арилгах ажилд хуваарилагдсан байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж