Covid-19-ийн халдвартай хүнийг царай таних технологиор "мөшгинө" | News.MN

Covid-19-ийн халдвартай хүнийг царай таних технологиор "мөшгинө"

COVID-19

Covid-19-ийн халдвартай хүнийг царай таних технологиор "мөшгинө"

Covid-19-ийн халдвартай хүнийг царай таних технологиор "мөшгинө"

Өмнөд Солонгос тун удахгүй хиймэл оюун ухаант царай таних олон мянган хяналтын камер ашиглан Covid-19 халдвартай хүмүүсийн хөдөлгөөнийг хянах туршилтын төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл хувийн нууцад халдаж байна гэсэн шүүмжлэлийг  үл харгалзан хэрэгжихээр болжээ.

Сөүл хотын захад орших хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг болох Бучон хотод үндэсний санхүүжилттэй төсөл ирэх нэгдүгээр сард эхэлнэ  гэж хотын албаны хүн Ройтерс агентлагт мэдэгдэв.

Энэхүү систем нь хиймэл оюун ухаан ашиглаж Covid-19-ээр өвчилсөн хүмүүсийг хянах зориулалтаар ажиллана. Өвчилсөн болон эдгэрсэн хүмүүсийн хөдөлгөөн, ирж очсон газар,  маскаа зүүж байгаа эсэх, халдвар аваагүй иргэдтэй хавьталд орсон зэргийг шалгах юм байна.  Нийт 10820 камерт уг системийг суулгах бөгөөд Өмнөд Солонгосын “Шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа технологийн төв” хариуцаж ажиллаж байгаа юм.

Дэлхий даяар засгийн газрууд Covid-19 халдварын тархацыг  зогсоохын тулд шинэ технологи нэвтрүүлж, хууль эрх зүйн эрх мэдлээ өргөтгөж байна. Нью-Йорк дахь Колумбын хуулийн сургуулийн гуравдугаар  сард гаргасан тайланд дурдсанаар Хятад, Орос, Энэтхэг, Польш, Япон, түүнчлэн АНУ-ын хэд хэдэн мужууд Covid-19 өвчтөнийг хянах нүүр царай таних системийг нэвтрүүлсэн эсвэл туршиж эхэлсэн байна.

Өмнөд Солонгост зээлийн картын бүртгэл, гар утасны байршлын мэдээлэл, хяналтын камерын бичлэг зэрэг бусад хувийн мэдээллийг цуглуулдаг систем аль хэдийнэ бий болсон. Гэвч Covid-19-ийн халдвар авсан иргэнийг олж тогтоох, холбоо барих гээд 24 цагийн бэлэн байдал шаарддаг ажил зөвхөн тархвар судлаачид дээр тулгуурладаг байв.

2020 оны сүүлээр  уг туршилтын  үндэсний санхүүжилтийг авах тендерт оролцохдоо Бүчон хотын дарга Жан Деог Чон “ Энэ систем нь халдварыг хурдан олж тогтооход туслана” гэж мэдэгджээ. Мөн “Хяналтын камер шалгаж өвчтөний хаагуур явсан мэдээллийг олоход их хэцүү, хугацаа шаарддаг байсан. Энэхүү системийн тусламжтайгаар түргэн шуурхай ажиллаж олж илрүүлж чадна” гэв.

 ЭХ СУРВАЛЖ : CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xf 2021-12-14 132.194.33.142

gfs

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Stop 2021-12-14 67.81.184.102

Хүний эрх ноцтой зөрчсөн асуудал б.а…буруу

Avatar

Tsuvdai 2021-12-14 192.82.72.222

Bdag l technology sh te

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж