Путин, Ши Жиньпин нар маргааш Украины талаар ярилцана

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Путин, Ши Жиньпин нар маргааш Украины талаар ярилцана

Путин, Ши Жиньпин нар маргааш Украины талаар ярилцана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин болон Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар маргааш онлайн хэлбэрээр уулзана. Уулзалтын үеэр олон улсын байдал болон Украины талаар хэлэлцэнэ.

"Ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжингийн цагаар арванхоёрдугаар сарын 15-нд ерөнхийлөгч Путинтэй цахим дээд хэмжээний уулзалт хийнэ. Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ жил  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, ирэх оны  дээд түвшний үйл ажиллагааны загварыг гаргаж, мөн олон улсын болон бүс нутгийн гол асуудлуудын талаар санал бодлоо солилцоно" гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мэдэгдэв.

Путин, Байден нар өнгөрсөн долоо хоногт хоёр цаг гаруй хугацаанд цахим хэлбэрээр ярилцсан бөгөөд Украин руу ямар нэгэн байдлаар халдахгүй байхыг Байден сануулжээ.

ЭХ СУРВАЛЖ : THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж