ЗГ: Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна | News.MN

ЗГ: Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна

ЗГ: Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна

ЗГ: Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 


Хууль зүйн, сайд Х.Нямбаатар:

– “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Тус захидалтай холбоотой асуудлыг өнөөдөр Засгийн газар хэлэлцсэн. Зарчмын хувьд дэмжээд УИХ-ын түр хороогоор хэлэлцүүлж УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д танилцуулах шийдвэрийг гаргалаа.

Ажлын хэсгээс удаа дараа 34 хувийг тэглэх санал тавьсан. Өмнө нь 70 хувийг тэглэх саналыг ирүүлсэн. Энэ удаа 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал ирүүлсэн. Энэ нь ирээдүйд 22 тэрбумын төгрөгийн өрийг Монголын Засгийн газарт үүсгэхгүй гэдгийг захидалдаа онцолсон байсан.

Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээж авсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар бид олон жил ярьсан. Зарим нь хардаж, шүүмжилж ирсэн. Монголын Засгийн газрын ажлын хэсгээс тавьсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах саналыг хүлээн зөвшөөрсөн. Гүний уурхайн ашиглалт, олборлолт эхлэх хугацааг 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал өөрөө 100 хувь хариуцах санал гаргасан. Энэ босгосон мөнгө “Эрдэнэс Оюутолгой” компанид өр болж бичигдэхгүй гэдгийг онцолсон.

“Оюутолгой” ХХК-ны засаглалыг сайжруулах, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээний зардлыг хариуцна гэсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг "Эрдэнэс Оюутолгой" компанид өгнө гэсэн үг. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрын 92 дугаар тогтоолын тавдугаар зүйлд “Эрдэнэс Оюутолгой" компанийг чадавхжуулах” гэх заалт бий. Эцэст нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой төсөл эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9 доллар 6 центээр 1 кВт өртгийг тогтож тогтвортой байдлын гэрээг байгуулж Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс Оюутолгойн төслийн эрчим хүчийг санхүүжүүлнэ. Энэ нь банкаас мөнгө босгох боломжтой гэрээ болсон гэдгээрээ ихээхэн онцлог. Ингэснээр бид Тавантолгойн эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох боломж бүрдэж байна. Засгийн газар дээрх саналуудыг хүлээж авч дэмжсэн.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц орон тооны хязгаар, аймгийн Засаг даргын тамгийн газрын бүтэц орон тооны хязгаар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэцийг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй. Аймгийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумых 3-4, нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаар дүүргийн хүн амаасаа хамаарч 8-21 байхаар тогтсон. Аймгийн Засан даргын тамгийн газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоохдоо орон тооны онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо эдийн засгаас хамаарч 34-46 хүртэлх байна.

Энэ нь шинэ  сэргэлтийн бодлогын хүрээнд ийнхүү дунд болон дээд шатнаас эхлэн төрийн албаны орон тооны хязгааруудыг шинэчлэн тогтоож байна. Мөн ирэх онд хийгдэх хяналт шалгалтыг цөөлөх бодлого барина. Энэ хүрээнд төр хяналтаа сулруулна гэж ойлгох нь өрөөсгөл. Нүүр тулж биечлэн уулзахаас илүү цахимд суурилсан буюу зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү шилжинэ. Өөрөөр хэлбэл, ирэх нэгдүгээр сарын 1-ээс эхлэн  төрийн хяналтын чиглэлийн  байгууллагуудаас хувийн хэвшил, иргэд рүү  чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гарлаа. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилнэ. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг. Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжаж, төрийн  бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно. Орон тооны бүтцийн шинэчлэл дунд, дээд шатаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн оновчтой, нийгэм эдийн засгийн үр өгөөж өндөр байх, засаглалын хувьд оновчтой  цомхон байх ажлуудыг эхлүүлнэ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А28 дугаар тоот тушаалаар баталсан. Өнөөдрийг хүртэл энэ журам үйлчилж байгаа. Одоогоос арван жилийн өмнө 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн зургаан жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал руу ойртож байна гэсэн үг.

Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэснээр дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Хайгуулын ажлыг эрчимжүүлснээр дараагийн Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордыг нээж илрүүлэн, ашиглалтад оруулах боломж бүрдэнэ. Тиймээс хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай. Анх 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтын зориулалтаар баталсан. Өнөөдөр дөрвөн сая га хүрэхгүй талбай үлдсэн.Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 192.82.78.38

Би бас бодлоо бичье Дөнгөж сая Монголоороо өрөнд орлоо гээд гээд бүгд орлилдсон Бүгдийг тэглүүллээ Ноогдол ашгаа авах нь Бүх санхүүд нь шалгалт оруулах нь
Ийм юман дээр бид нэгдмээр байна Монголчууд эзэн нь байгаа юм байна гэдгээ ойлгож авлаа
Зарим хүн дуугаа татмаар
Хэрэгтэй үед дуугарал даа

Avatar

Onoch 2021-12-14 202.126.89.195

Энэ Ээбийн сайт гэдэг нь үнэн юм бнаа. Монгол ялсанд л хорссон улс. Өмд нь нойтон.

Avatar

Zochin 2021-12-14 202.126.89.10

Oilgo daraa ni heleltseer gegch jujgee tavi. Rio ta nart ogoosh hayasan. Ta nar suuliin neg jil zohiomol tootoi zodoldloo…

Avatar

Dfasdff 2021-12-14 202.126.89.195

Тэгээд юу гэж танай АН-ын хийсэн зохиомол луйврыг сая зогсоолоо. Боож үхэх гэд бгаамуу?

Avatar

зочин 2021-12-14 183.177.99.230

өчигдөр ТВ 9 дээр нэг эдийн засагч манай эх баригчид зээлнээс мултарчихлаа гээд хөөрөөд байх юм үнэндээ бол тийм биш юм харин ч тэр нь Рио Тинтоогийн урьд нь зохиосон төсөөлөлийн төдий зүйл анхнаасаал буруу байсан гээд

Avatar

Zochin 2021-12-14 202.126.89.10

Manai mangaruud undsen asuudlaa oilgoogui, zohiomol tootoi zodoldoj ehelsen. Rio Tinto odoo zohiomol toogoo teglene geheer manaihnii setgel hoorol deed tuvshindee hurchihsen baina. Mangaruud Riogiin eeljit huuraltad mansuuraad hol ni gazar hurehgui baina. Setgel hoorol chini horomiin zuur zamharna…

Avatar

Зочин 2021-12-14 192.82.73.207

5 ТОЛГОЙ ЦАХИЛГААН СТАНЦ ТЕНДЕР ЗАРЛАСАН.ГЭТЭЛ ЗАРЛАХААС НЬ САРЫН ӨМНӨ ШИ ЖИНПИН НҮҮРСНИЙ СТАНЦЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗОГСООСОН.

Avatar

Зочин 2021-12-14 192.82.73.207

1квт эрчим хүч 9 $ 6 цент .Хаанахын тэнгэрийн үнэ вэ

Avatar

BAATAR 2021-12-14 94.214.181.162

OYUNERDENE NYAMBAATAR BILEGT 3-IIN JRIA JG AGAAR NEG JM.UNEN HUDAL ERUUL OVCHTEI NI MEDEGDEHGUI.

Avatar

BAATAR 2021-12-14 94.214.181.162

ENE JG NOGOO SODNOMDARJAA CHIMGEE NARIIN JRGIIN HEREG GEGCHIIN BICHLEGIIG UZEED JRIJ BAISANTAI AGAAR NEG SONSOGDOJ BNA.HUN OILGOMOOR CH JM SHIG UGUI CH JM SHIG HUDLAA CH JM SHIG UNEN CH JM SHIG ORON GARAN IIN ESaiD dO SAIDTAI BOLLOO DOO BID.

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-14 132.194.33.142

docymentaar xiichgeedyu.

Avatar

Зочин 2021-12-14 202.126.89.52

Tavan Tolgoin tsahilgaan stants barih, Oyu Tolgoi uuruu stants barikh sanal sanaachlaguudiih harin manai ZG+aas zogsooj gatsaasaar irsen ni unen. Bid heded bas asuudal ikh baina.

Avatar

Onoch 2021-12-14 202.126.89.195

Рио манай ЗГ-н урвагчдаар дамжуулж зохион байгуулаад бгаа юмаа

Avatar

mgl 2021-12-14 64.119.23.47

Sain baina, Nyambaataraa! Ta 5-iig talbai deer garahad demjsen. Zuv hunee demjsendee bayartai baina.

Avatar

Зочин 2021-12-14 64.119.17.121

Hsrj l bhaas. Tsag hugatsaa haruulah biz ee

Avatar

Зочин 2021-12-14 64.119.20.124

ХУЛХИДУУЛВАА НААДУУЛ ЧИНЬ БАЯРЦОГТ БАЯР НАРЫГ АВИЛГАДСАН ШИГЭЭ ЭЛДЭВ ЮМ АМЛАХ ВИЙ

Avatar

Зочин 2021-12-14 202.126.90.94

АШТАЙ ЮУ ДАА, МАН-65 БИЕСЭЭЭ "ХӨДӨЛМӨРИЙН БААТРААР" ШАГНААД КОММУНИСТ УЛААН САРНАЙ ШИНЭ ЖИЛЭЭ ДЭЛБЭ ТЭМДЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ОДООО

Avatar

зочин 2021-12-14 103.229.121.73

Шаасанбалаг, 20 мянган хувьсагчтай Баларсанцогт, Санжийсан Баас, Сүй шү жаны Батболд, Мэнгэт, ширвээ сахалт Баасбанди нарыг 37 оных шиг өчиггүй буудчих. 30 жил энэ хогийн замаар мөлхүүлсний хариулагыг хэн үүрэх вэ? Ардчилал ярьж, төр үймүүлсэн хүмүүсийг хүзүүтэй ч бай, хүзүүгүй ч бай цаазал.

Avatar

Хүнээ 2021-12-14 103.9.90.130

Ойролцоогоор 9 доллар 6 центээр 1 кВт өртгийг тогтож … мөн хуцаваа ийм үнэ хаанач байхгүй эээ

Avatar

СОНГОГЧ 2021-12-14 202.9.46.110

ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗГ ГУРАВ 1 ТОЛГОЙТОЙ, 1 БОДЛОГОТОЙ БАЙГААГИЙН АЧ ТУС ГЭРЧ ЭХЭЛЛЭЭ. СОНГОГЧИД 2020, 2021 ОНЫ СОНГУУЛЬД ЗӨВ СОНГОЛТ ХИЙСЭН НЬ НОТЛОГДЛОО. ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ БҮЛЭГЛЭЛ, УРВАГЧИД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ. ХЭРЭВ АН ЗАСАГТ БАЙСАН БОЛ ИЙМ ҮР ДҮН ХЭЗЭЭ Ч ГАРГАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

Avatar

Манайханы оролцсон юм завхайрхадаа сайн шүү 2021-12-14 202.55.188.103

Дандаа ийм заваан юм болгон

Avatar

Зочин 2021-12-14 103.57.93.115

Өөрсдөө л бид чинь Дубайн гэрээ гэдэг мангастай байлдаад байлаа. Уурхай бариад дуусаж байгаа болохоор цуцлах асуудалгүй байхаа.

Avatar

Зочин 2021-12-14 202.21.108.23

Дубайн гэрээ цуцалснаар манайд ямар ашиг гарч бхйгаа юм бол доо. Үүргээ гүйцэтгээд дууссан гэрээ цуцалсан болж нэг ам хааж байгаа юм шиг л байх юм

Avatar

Зочин 2021-12-14 124.158.70.158

Сайханбаасын ЗГ хийсэн гэрээг дараагийнх нь хариуцаад л явж таараа тиймээс өрийг нь тэглэнэ гэдэг болж байна Харин тэр Дубайдахгүй явсан бол улам л сайжруулах байлаа Ах орноосоо урвагсад хулнайч нарын АН уусыг сонгосон бид буруутай одоо ч толгой э эргээстэй ЖАН ыг дэмжээд байгаа нь тэнэг хэрэг

Avatar

Зочин 2021-12-14 192.82.64.158

ОТ-н банкны гүйлгээ монголын арилжааны банкаар дамждаг байх хэрэгтэй . Дээрээс нь ОТ санхүүгийн байдалдын дүгнэлт гаргасан олон уулсын хөдлөнгийн шинжээийн дүгнэлтийг ард түмэнд ил тод танилцуул.

Avatar

иргэн 2021-12-14 192.82.78.68

Энэ олон жил хэн ч хийгээгүй зүүлийг хийж байна харин одоо бууж өгч болохгүйМонголчуудыг луйвардаж чадахгүй нэдэгийг харуулах
хэрэгтэй эцийг нь хүртэл хэн хэндээн ашигтэй шудраг гэрээ хийх хүртэл тэмцэх хэрэгтэй Шудраг байж чадахгүй бол уурхайг хааж гэрээх цуцал Шэдраг гэрээ хийх улс захаасаан эхлээд ороод ирнэ

Avatar

зочин 2021-12-14 66.181.161.36

2,3 тэрбум доллор гэдэг бол зүгээр л хоосон тоо . Монголчууд бид хаанаас ч тйим мөнгө авч идээгүй шүү …
РИОгийхон өөрсдөө цаасан дээр хоосон тоо тавьчихаад түүнийгээ тэгэллээ гэж юугаа гуцаад байнаа ??? ..Манай засагч гэсэн дагаж улиад байнуу да ??!!…Гуцаарай ..угаасаа л өргүй байсан шүү!!

Avatar

Зочин 2021-12-14 202.126.90.7

Зөв. Энэ нээрэн овоо цодгор хүү шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж