"Төрийн байгууллага баяр тэмдэглэсэн нь нотлогдвол арга хэмжээ авна" | News.MN

"Төрийн байгууллага баяр тэмдэглэсэн нь нотлогдвол арга хэмжээ авна"

"Төрийн байгууллага баяр тэмдэглэсэн нь нотлогдвол арга хэмжээ авна"

"Төрийн байгууллага баяр тэмдэглэсэн нь нотлогдвол арга хэмжээ авна"

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2021.12.14/ сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа. Тэрбээр ярихдаа "Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараагийн шийдвэрүүдээ гаргана. Вакцинжуулалт 50 хувьд хүрээгүй тул шар түвшин рүү шилжих хугацаа хойшилсон гэсэн үг" гэв.

Шинэ жил тэмдэглэх аж ахуй нэгжүүд III тундаа хамрагдсан байх ёстой гэсэн. Гэтэл арга хэмжээнүүд хэдийнэ эхэлчихлээ?

-Вакцин сайн дурынх ч гэсэн иргэдээ аль болох III тундаа хамрагдаасай гэж хүсч байна. Нэг болон хоёрдугаар тунд хамрагдаагүй 216 мянган иргэн байсан бол 100 гаруй мянган иргэн байна. III тунд хамрагдаагүй иргэд хамрагдах хэрэгтэй байна. Яагаад гэвэл сүүлийн омикрон хувилбар вакцинд тодорхой үйлчлэл үзүүлж байна. Тиймээс бид вакцинжуулалтын ажлаа идэвхжүүлэх шаардлагатай байна.

Тяньжинээс гадна бусад боомтуудаас ачаа бараа татах  асуудлыг шийдэхгүй байна гэсэн гомдол байна ?

-Тяньжинээс наашаа ирж буй контейнерууд галт тэргээр татагдаж байгаа. Мөн хүнсний ногоо, жимс галт тэргээр явж байгаа. Хэвийн байгаа хэлж болох ч тэр болгон бүрэн татан авалт хийх боломжгүй байна. Маш олон иргэд, аж ахуй нэгжүүд Эрээнээр татан авалтаа хийж байгаа учир хил хаахаас өмнө тэнд хоцорсон, орхигдсон бараа бүтээгдэхүүнийг татан авах ажлыг чингэлгээр хийх болсон. Харамсалтай нь, тодорхой хугацаагаар Хятадын талаас шалтгаалж хойшилсон учир холбогдох сайд дарга нарт үүрэг даалгавар өгсөн. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Хил хаахаас өмнө 150 орчим ачаатай ачаагүй машинууд Хятадын талд гараад, гацчихсан байсан. Эдгээр машинуудыг татан авах ажиллагааг өнгөрсөн 2-3 хоног хийлээ. Хилийн зурваст 150 машин орж ирсэн. 50-ыг нь татаж авсан. Хятадын талаас хяналт шалгалт хийх ажлын хэсэг Эрээн дээр ирсэн гэсэн. Энэ шалгалтууд хийгдээд дахин машинаа татан авах үргэлжлээд чингэлгээ татан авах ажиллагаа хүлээгдэж байна. Бид ярьсан хэлсэн талаараа мэдээллийг өгч байгаа. Гэвч биднээс шалтгаалахгүй Хятадын талаас цаг хугацаа хойшлох асуудлууд гарч байна. Элчин сайдын яам, Зам, тээврийн яам, Гадаад харилцааны яам бүх шугамаараа ажиллаж байна. Ханги, Гашуунсухайт боомтуудаар бараа бүтээгдэхүүнээ татан авах боломжтой.

Цаанаас бараагаа татан авахдаа Эрээнээр биш Ханги, Гашуунсухайт боомтоор оруулж ирэхээр тохирвол холбогдох яамдууд зохион байгуулж ажиллана. Боомтуудаас наашаа Улаанбаатар хот руу ирэх замын нөхцөл байдлаас болж аж ахуй нэгжүүд жаахан удаашралттай байх шиг байна. Бид Ханги, Гашуунсухайт боомт дээр хүнсний лабораториудаа байршуулсан. Энэ мэтээр бусад боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, тоог нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байна.

Олон аймагт шүлхий гарлаа. Вакцин байхгүй гэж үнэн үү?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас вакцин татан авах талаар УОК-т хандсан. Энэ асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцээд 5 тэрбум төгрөг хөрөнгө мөнгийг нь шийдсэн. Малын вакциныг татан аваад аймаг орон нутагт нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцин тасарсан эсвэл хомсдсон гэх асуудал байхгүй. Бүсчилсэн хэлбэрээр аймаг орон нутагт шуурхай бүлэг гаргаж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн ерөнхий газар гээд энэ асуудлы хариуцаж буй байгууллагууд бий. Энэ байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, малын шүлхий болон арьс товруутах өвчин тархсан голомтуудыг хяналтад авч, аймгийн удирдлагууд шуурхай штаб томилох, малчид, иргэддээ мэдээлэл өгөх зэрэг ажлууд хэрэгжиж байна. Хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, ахиц дэвшил гаргаагүй бол зарим нэг арга хэмжээнүүдийг авна гэж байгаа.

Төрийн байгууллагууд “салхинд гарах” нэрийдлээр шинэ жил тэмдэглэж байна ?

-Засгийн газар, УОК-оос төрийн байгууллагуудыг шинэ жил тэмдэглэхийг хориглосон. Гэхдээ хүн бүрийг хянах боломж хомс учир хүмүүсийн ухамсараас шалтгаална. Мөн хариуцлагатай албан тушаал хашиж буй алба хаагчид өөрсдөө анхаарч ажиллах ёстой. Тодорхой баримттай мэдээлэл байвал бид арга хэмжээ авна.

Хувийн цэцэрлэгүүд ажиллах хүсэлтээ УОК-т хэр зэрэг хүргүүлж байна вэ?

-Сургууль, цэцэрлэг ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн амарч байгаа. Сүүлийн долоо хоног цахимаар хичээллэж байна. Эцэг эхчүүдийн хүсэлтээр зарим цэцэрлэгүүд ажиллах хамтарсан тушаалыг дөрвөн сайд гаргасан.

Хувийн сургуулиад ажиллаж байна?

-Хуулиндаа л захирагдах ёстой. Хуулиар бол арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 1-н хүртэл амрах ёстой. Зарим сургуулиуд наана цаана зохицуулалт хийж байгааг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 59.153.114.32

Шийдэмгий шийд.эр хэрэгтэй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй бөөрөнхий шийдвэрийг юу гэж ойлгох вэ ер нь шинэ жил тэмдэглэхийг бүх нийтээр хориглох нь зөв ирэх жил гайгүй болохоор тэмдэглэх нь зүйтэй

Avatar

zochin 2021-12-14 66.181.161.50

arai gej uvchin bagasaj bhad yu yariad balairaad bdgiin be bur bayaruudaa bolih heregtei muruuruu ajlaa hiigeed huuhduudee surguulid ni yavuulah heregtei bna hicheeliin amralt duustal yun bayar temdegleh olnooroo neg dor tsuglarahiig horih heregtei zun 9sariin 1nees umnu yaj zavaarch uvchin taraavaa shagnal songuul nair naadam geed odoo ene zavaan yumaa bolio yag hicheel ehleheer buun uvchin

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Би 2021-12-14 103.229.122.194

Зсссссс зайлооооо

Avatar

аааааа 2021-12-14 66.181.185.118

Бүхэл бүтэн улсын амьдрал, аж ахуй нь өмхий муу х***а нараас ийм аймар хэмжээнд шалтгаалах гэж…Бид хэзээ хүн, үндэстэн, улс болох юм бэ?

Avatar

Ямар нэгэн учиртай болоод л 3 тунг ингэтлээ хийх гэж улайрч бна 2021-12-14 202.55.188.103

Та нар ард түмнээр битгий бизнес хий 3 тун байтугай 1,2 хийлгээгүй хүн хүртэл тусаад эдгэчихсэн зөв зүгээр бна. Монголчуудыг ямар нөхцөлд амьдаруулж бгаагаа сайн бодоорой лалрууд минь. 2 жил хөл хорионы үеээр зөв зүгээр бсан шүлхий гэнэт гарч ирж этр баахан худлаа шүлхий жил болгон ярьж вакцин шахдагаа боль наад бизнесээ өөрсддөө л хий

Avatar

МОНГОЛ УЛСАД 4-Р ТУНГИЙН ВАКИНЫ НӨӨЦ БИЙ ЮУ ??? 2021-12-14 202.126.90.94

📌 ДЭЛХИЙ НИЙТЭЭР ЗАЛНЫ БҮХ ТӨРЛИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛОН ХИЛЭЭР ОРЖ ГАРАХ ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ЭРС ХОРИГЛОЖ БАЙХАД МАНАЙ МОНГОЛЧУУД ГЭЖ ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ ЦӨМӨӨР ЭСРЭГЭЭР НЬ ШИЙДВЭР ГАРГАЦГААХ ЮМАА….СДАААА…….

Avatar

зочин 2021-12-14 192.82.84.48

энэ нөхөр шадар сайд хийх хэмжээний хшн биш ээ хөөрхий, яаж яваад их хурлын гишүүн болсын бол доо

Avatar

Зочин 2021-12-14 43.242.242.165

Шинэ жил тэмдэглэх яах вэ. Автобусанд зорчиж байгаа иргэддээ санаа тавьмаар байна ш дээ. Автобусанд зорчиж байгаа иргэд чинь зай барих байтугай нүүр хошуу амаа нь нийлчих шахам бараг хуруу орох зайгүй чигчилдээд явж байна ш дээ. Улаанбаатар хотын удирдлагууд үүнийгээ зохицуулаачээ. Автобусанд хүмүүс чигчилдээд явахаар корона тусахгүй юу.

Avatar

Зочин 2021-12-14 202.21.113.238

Тусахгүй. Дандаа эсэргүүцэл сайтай. Таксинд бол тусна

Avatar

Зочин 2021-12-14 122.201.21.125

Шинэ жил цагаан сараа болих хэрэгтэй

Avatar

Mybis 2021-12-14 192.82.73.37

Mubis temdegleed ekhelsen.

Avatar

Зочин 2021-12-14 111.220.50.43

Даварчихсан Малчидын вакцины мөнгийг улсаас гаргаад байхгүй шүү!

Avatar

Зочин 2021-12-14 202.179.25.82

MAL SUREG TURIIN HAMGAALALTAD BAINA. HUNSNII AIULGUI BAIDAL NEG NOMERIIN ASUUDAL

Avatar

Зочин 2021-12-14 202.21.113.238

zaisan hill temdegluul yahiin

Avatar

Зочин 2021-12-14 202.126.90.69

No problem

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж