Эрээн нээгдсэн ч Тяньжинд омикрон гарсан нь анхаарал татаж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Эрээн нээгдсэн ч Тяньжинд омикрон гарсан нь анхаарал татаж байна

Эрээн нээгдсэн ч Тяньжинд омикрон гарсан нь анхаарал татаж байна

Эрээн-Замын-Үүд дэх автозамын боомтоор ачаа тээврийг энэ сарын 11-ээс нэвтрүүлж эхлээд буй. Гэвч өчигдрөөс хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаасан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг асуудалд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тайлбар өглөө. Тэрбээр “Энэ сарын 8-нд би Замын-Үүд боомтод ажилласан. Энэ сарын 10-11-нд тээврийн хэрэгслийг Эрээн талаас дундын цэг дээр байршуулсан.

Гэхдээ Эрээний талд хүндрэл үүссэн нь автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалан асахгүй байх, гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудлаас үүдэлтэй. Иймд энэ сарын 14, 15-нд үнэлгээ хийж дүгнэлт нь гарч байна. Тэгэхээр Эрээн дахин хаалгаа бариагүй.

Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох  үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэв. Зам тээврийн хөгжлийн  яамны мэдээлснээр Эрээн-Замын-Үүдийн автозамын боомтын үйл ажиллагааг нээснээс хойш 50 автомашин хилээр нэвтэрчээ.

Гэсэн ч Тяньжин хотод Covid-19-ийн омикрон хувилбар бүртгэгдсэн нь анхаарал татаж буй. Ачаа тээврээр дамжин халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн анхаарч буй талаар тус яамнаас өгч буй мэдээллээр “Хилээр нэвтэрч буй ачаа тээврийг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ариутгаж халдваргүйжүүлж байна” гэлээ.

ХИЛ ДЭЭР ТҮРГЭВЧИЛСЭН ХАРИУ ЭЕРЭГ ГАРВАЛ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЖ БАЙНА

Үүнээс гадна омикрон хувилбарын тархалттай холбогдуулан гадаадаас ирж буй иргэдийг хэрхэн нэвтрүүлж буй талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэхдээ “Эрүүл мэндийн сайдын тушаалаар агаарын тээврээр зорчин ирж буй иргэдээс ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч хилээр нэвтрүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан хүмүүсийг халдварт өвчин судлалын үндэсний төвд ПСР шинжилгээний хариу гарах хүртэл түр хугацаанд тусгаарлаж байна. Ерөнхийдөө хилийн нэвтрэх цэгүүдийн хяналт шалгалтыг чангаруулсан. Хэрэв хилийн нэвтрэх цэгт эерэг тохиолдол илэрсэн бол тухай бүрт нь тусгаарлах арга хэмжээг авч байна” гэлээ.

ДОЛОО ХОНОГТ 12 ТОХИОЛДОЛ ЗӨӨВӨРЛӨГДӨВ

ЭМЯ-ны статитистик мэдээллээс харвал сүүлийн долоо хоногт /2021.12.07-14/ нийт  12 тохиолдол зөөвөрлөгджээ. Үүнийг задалбал

  • 2021.12.07 -0
  • 2021.12.08 -3
  • 2021.12.09 -1
  • 2021.12.10 -0
  • 2021.12.11 -2
  • 2021.12.12 -2
  • 2021.12.13 -2
  • 2021.12.14  -2

ОМИКРОН БҮРТГЭГДСЭН УЛСААС ТУСГААРЛАГДСАН ТОХИОЛДОЛ ЦӨӨХӨН ГЭВ

УОК-ын Шуурхай штабаас “Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны гаргасан шийдвэрийн дагуу 11 улсаар дамжин ирсэн зорчигчдыг тусгаарлана. Омикрон хувилбар голомтлон тархсан эдгээр улсаас манай улсад зорчиж тусгаарлагдсан хүмүүс маш цөөн. Тусгаарлах байрны тухайд өмнө нь хэрэгжүүлж байсан журмыг мөрдөж байна” гэх тайлбар өгч байгаа юм. Тэгвэл Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг  О.Батбаяр "Гурван тун вакцинтай иргэд омикрон хувилбараар өвдөх магадлал бага болохыг  "Файзер" компани мэдээлсэн. Дэлхийн улс орнууд омикрон хувилбарын эсрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, АНУ 18-аас дээш насны бүх иргэнийг гуравдугаар тунд хамруулахаар ажиллаж байгаа. Манай улсын хувьд нэмэлт тунгийн хамрагдал халдварын тохиолдлын тоог бууруулсан. Тиймээс гурав дахь тунг эрчимжүүлэх шаардлагатай байна" гэх мэдээллийг өгсөн.  Одоогоор манай улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй болохыг ч холбогдох албаны хүмүүс мэдээлж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж