АНУ нисэх буудлын хяналт, бүртгэлийн системээ сайжруулна

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

АНУ нисэх буудлын хяналт, бүртгэлийн системээ сайжруулна

АНУ нисэх буудлын хяналт, бүртгэлийн системээ сайжруулна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Даваа гаригт төрийн үндсэн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн захирамжид гарын үсэг зурлаа. Уг захирамжид пасспорт шинэчлэх, нийгмийн даатгалын тэтгэмж авах, татвар мэдүүлэх, нисэх буудлын аюулгүй байдлыг хангах зэрэг төрийн үйлчилгээ оржээ.

Төрийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээ хэр хурдан үр дүнгээ өгөх, засгийн газрын хариуцлагатай байдалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. “Уг захирамжийг уралдааны төгсгөл бус харин гарааны шүгэл гэж ойлгож болно. Байдены засгийн газар зорилго болон хэмжүүрээ зөв тодорхойллоо” гэж Төрийн албаны түншлэлийн дарга Мак Стиер хэллээ.

Захирамжийн дагуу нийт 17 төрийн байгууллагат 30 гаруй чиглэлээр үйлчилгээ сайжруулахыг үүрэг болгожээ. Уг захирамжаас дэлгэрэнгүй танилцуулбал:

  • Иргэд пасспортоо шинэчлэхийн тулд өөрийн биеэр ирэлгүй цахимаар хүсэлтээ өгөх
  • Нисэх буудлуудад элдэв хяналт, бүртгэлийн дарааллын хугацааг богиносгохын тулд илүү дэвшилтэт технологи ашиглах
  • Нийгмийн даатгалын тэтгэмж авагчид цахимаар үйлчилгээгээ авах
  • Татвар төлөгчид цахимаар мэдүүлгээ өгөх
  • Гамшгийн үед тусламж хүсэх үйл явцыг ойлгомжтой болгох зэрэг юм.

Төрийн байгууллагууд үйлчилгээгээ сайжруулснаар иргэд засгийн газрын цахим хуудас, утас, албан өрөө зэрэгтэй холбогдохын тулд асар олон ойлгомжгүй дамжлаг дамжихаас сэргийлнэ. Захирамжийн хэрэгжилтэнд зургаагаас 12 сар шаардлагатай гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэв. Жишээлбэл, пасспорт цахимаар захиалах үйл ажиллагаа энэ сараас эхлэх боломжтой хэдий ч илүү өргөжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай.

Тодорхой үйлчилгээнүүдийг сайжруулахаас гадна хамгийн нөлөөтэй 35 байгууллагийн хэрэглэгчдээс байнгын судалгаа авах болжээ. Уг судалгааг нийтэд ил тод тайлагнаснаар цаашдын сайжруулалтын төлөвлөгөөгөө гаргах боломжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж