С.Энхболд: Омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног байна | News.MN

С.Энхболд: Омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног байна

LiveС.Энхболд: Омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног байна

С.Энхболд: Омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног байна
13 : 40
2021-12-14

Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуулаа. Тэрбээр “Омикрон хувилбарыг илрүүлэх боломж бий юу, бүүстэр тун хийвэл омикроноор өвдөх магадлал нэмэгдэх үү, омикронд чиглэсэн вакцинд хамрагдах шаардлагатай юу, цар тахлын улмаас эрүүл мэндийн асуудалтай хэсэг бүлэг хүн бий болох вий. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ. Омикроны нууц хугацаа багассан уу” гэдгийг  Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломж байгаа. Зарим улс орнуудад дөрөвдүгээр тунгийн асуудлыг ярьж байна. Ихэнх улсууд бүүстэр тунг эрчимтэй хийж эхэлсэн. Бүүстэр тун омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөлж буй гэсэн судалгаа гарсан. Омикрон хувилбарын онцлогт тохируулсан вакцины судалгааг хийж байна. Үр дүн одоогоор гараагүй байна. Цар тахлын дараах хам шинжийн талаар иргэдэд, зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө явуулж байгаа. Удирдамж гаргасан. Энэ дагуу тухайн чиглэлээр зөвлөмжүүдийг өгч байна. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа 2.5 хоног байна. Халдварлах чадвар хурдан байгаа учраас нууц үеийн хугацаа богиноссон байна лээ.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Омикроны шинж тэмдгийг бүртгэдэг апп-ууд байдаг. Хамгийн сайн бүртгэж буй нь Их Британийн ZOE гэж апп бий. Энд бүртгэгдэж буй үндсэн гол шинж нь илүү томуу төст өвчин буюу хамраас нус гоожих, ханиалгах, ядрах шинж тэмдэг голлодог гэсэн мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсэн:
 
-Омикроныг түргэвчилсэн тестээр үзэж байна уу. Түргэвчилсэн тест нэг л хувилбарыг үздэг. Өвлийн цагт ханиад томуунаас ялгаж оношилдог байх ёстой. Энэ дээр ЭМЯ ямар бодолтой байна вэ. Цаашдаа ялган оношлох тестийг оруулах уу. Хөдөө орон нутагт тест хангалтгүй асуудлыг яаж шийдэх вэ. Цар тахлын дараах хам шинжийн талаарх судалгааг хийсэн үү.
 
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
 
-Омикроныг илрүүлдэг түргэвчилсэн тест Монгол Улсад байхгүй. Хоёрдугаарт, цар тахлын халдварыг түргэвчилсэн оношлуураар оношлоод дараа нь PCR шинжилгээгээр илрүүлж буй. Сүүлийн үед томуу болон Sars, covid-19 бусад вирусыг ялгадаг комби тестүүд зах зээлд нэвтэрч байгаа. Эхнээсээ манайд оношлуураа бүртгүүлье гэсэн хүсэлтүүд Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ирж буй. Бид судалгааг хийж байна. Үнэ өртгийн хувьд бидний хэрэглэж байгаа түргэвчилсэн оношлуураас хамаагүй үнэтэй оношлуур орж ирж байна. Аймаг орон нутгийн оношлуурын нөөц тасалдаагүй байна.
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
 
-Файзер вакцины хугацаа үйлдвэрлэгчээс зургаан сарын хугацаатай ирдэг. Тээвэр ложистикоос болж сар гаруйн хугацаа өнгөрч манай улсад тээвэрлэгдэж ирдэг. Сая аравдугаар сард Файзер компани мэдэгдэл хийсэн. Энэ оны тавдугаар сараас үйлдвэрлэгдсэн вакцинууд гурван сараар хугацаа сунгагдана гэсэн албан бичгүүд ирсэн. Горимын дагуу -70 градуст хадгалагдаж буй вакцинууд автоматаар гурван сар сунгагдахад ямар нэгэн технологийн горим зөрчигдөхгүй. Вакцины хугацаанд санаа зовох зүйл байхгүй. Хадгалалт, тээвэрлэлтэд дэд бүтцээ хийсэн.
Оношлуурын тухайд Эм эмнэлгийн хяналт зохицуулалтын газраас үнийг тогтоож өгдөг. Ингэснээр төрийн худалдан авалтад саналыг өгч, үнийг хязгаарлалтыг тогтоодог. Ямар нэгэн үнийн хөөрөгдөл гарахгүй.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
 
-Дөрөв дэх тунгийн асуудал ярьж байна. Хэмжээ нь яаж өөрчлөгдөөд байгаа юм. Судалгаа байна уу. Бүүстэр тунгийн үр дүнд үүссэн “Антибодигийн” тухай юуг хэлэх вэ. Оношилсон дээр үү, эмчилсэн дээр үү. Бөөн зардал гаргах хэрэг байна уу. Онцгой комисс ажил хийгээч ээ. Вакцинжуулах гээд байгаа юм уу, эсвэл эмчилгээнд анхаарах юм уу. Та нар бэлэн биш байна уу.
 
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
 
-Иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ барихыг байнга хэлж байгаа. Шаардлага хангасан амны хаалтыг тогтмол зүүж хэвших ёстой. Гадаадын улс орон руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Бүүстэр тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Дотоодод хийсэн судалгаанд үндэслэж бүүстэр тунг хийсэн.
Хоёр тун хийлгэсний дараа эсрэг биеийн титр 20-той байсан бол бүүстэр тун хийлгэсний дараа 400 руу очсон. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 43 хувьд вакцин хийсэн. Хариу арга хэмжээ, эмчилгээг давхар авч явж байна. Эмчилгээний тактикийн хувьд гурав дахь давалгаанд эм тарианы нөөцтэй, аймгуудад лабораторийг байгуулж, боловсон хүчнийг бэлдсэн. Засгийн газар болон УОК хариу арга хэмжээг авдаг. Омикронд бэлтгэлээ хангаж байна. Хил боомтод нэлээд анхаарч байна. Дөрөвдүгээр тунг судалж байгаа.
12 : 58
2021-12-14

Омикрон хувилбарын талаар Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсож байна

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар,

  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий
  • Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийж байна.
  • Covid-19 шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-14 202.131.245.243

Энэ худалч халтар яаж мэдэв?

Avatar

Худалч дарга нар 2021-12-14 150.129.142.174

Яг үнэнээ Монгол улс ямар хувилбарын вирус тархаж байгааг шинжлэн тогтоох ямар ч боломжгүй. Альфа, Дельта, Омикрон алиныг нь ч ялгаж чадахгүй. Бид Япон руу дээж явуулж гуйж байж лабораторид альфа, дельтаг ялгуулсан шүү дээ.

Avatar

зочин 2021-12-14 202.131.240.194

өвчнөө яриад л ямар хаашаа хэцүү юм бэ зөгнөөд л байх юм урин дуудаад байгаа юм шиг гарсан үед нь ярьж хэлж болдоггүй юмуу цар тахал ер нь тэгээд эмийн оношлогооны бизнес болоод байна даа бараг өвчлөөсэй хэдэн төгрөг болгочих юмсан гэсэн хандлагатай харагдаад байна шүү

Avatar

Зочин 2021-12-14 66.181.187.100

оруулаад ирчих вий дээ!!! Сайн л ажиллаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж