Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуулаа. Тэрбээр “Омикрон хувилбарыг илрүүлэх боломж бий юу, бүүстэр тун хийвэл омикроноор өвдөх магадлал нэмэгдэх үү, омикронд чиглэсэн вакцинд хамрагдах шаардлагатай юу, цар тахлын улмаас эрүүл мэндийн асуудалтай хэсэг бүлэг хүн бий болох вий. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ. Омикроны нууц хугацаа багассан уу” гэдгийг Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломж байгаа. Зарим улс орнуудад дөрөвдүгээр тунгийн асуудлыг ярьж байна. Ихэнх улсууд бүүстэр тунг эрчимтэй хийж эхэлсэн. Бүүстэр тун омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөлж буй гэсэн судалгаа гарсан. Омикрон хувилбарын онцлогт тохируулсан вакцины судалгааг хийж байна. Үр дүн одоогоор гараагүй байна. Цар тахлын дараах хам шинжийн талаар иргэдэд, зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө явуулж байгаа. Удирдамж гаргасан. Энэ дагуу тухайн чиглэлээр зөвлөмжүүдийг өгч байна. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа 2.5 хоног байна. Халдварлах чадвар хурдан байгаа учраас нууц үеийн хугацаа богиноссон байна лээ.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:
-Омикроны шинж тэмдгийг бүртгэдэг апп-ууд байдаг. Хамгийн сайн бүртгэж буй нь Их Британийн ZOE гэж апп бий. Энд бүртгэгдэж буй үндсэн гол шинж нь илүү томуу төст өвчин буюу хамраас нус гоожих, ханиалгах, ядрах шинж тэмдэг голлодог гэсэн мэдээлэл өгч байна.
Омикрон хувилбарын талаар Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсож байна
Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар,
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий
- Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийж байна.
- Covid-19 шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох аж.
Холбоотой мэдээ