"Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өслөө | News.MN

"Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өслөө

"Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өслөө

"Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өслөө

"Оюутолгой" зэс-алтны төслийн явцыг урагшлуулахын тулд Рио Тинто компани Монголын Засгийн газрын 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхийг санал болгов. Ингэснээр дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болох зорилготой төслийн эргэн тойронд олон жилийг дамнан өрнөсөн маргааныг эцэслэж магадгүй юм.

Монгол Улсын Засгийн газар дэлхийн хамгийн том зэс-алтны ордын нэг "Оюутолгой" төслийн 34 хувийг эзэмшдэг. Рио Тинтогийн хувьд "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг учраас бусад хэсгүүдээ хянаж, уурхайн үйл ажиллагааг явуулдаг.

Өр тэглэх тухай мэдэгдэл гарснаар "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч, 14.7 хувиар өслөө.

Монгол Улс 2009 оноос хойш төсөлд эзэмшиж буй хувь болон барилгын зардлын өөрсдийн талаас гарах төлбөрөө ногдол ашгийг хойшлуулах замаар төлж байгаа бөгөөд энэ нь 2041 он хүртэл үргэлжлэх юм. Өр тэглэх саналыг Монгол Улсын их хурал хянаж, баталгаажуулна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2021-12-14 119.40.98.106

Хүмүүсийн энэ ойлголт яагаад сайжрахгүй байна. Монгол анхнаасаа 34-ийг авах ёстой байсныг гадаад дотоод луйварчид нийлж байгаад мөнгөөр авах болгоод хүүлээд үр дүнд нь монгол 34-өө алдсан байсныг сая сэргээлээ. Тэд 100 аваад 12 жил болж байна. Сая 34-ийг буцаалаа л гэж мэдэгдсэн. Гэхдээ, ноогдол ашиг авах болоогүй. Хугацаа бол наашлана.

Avatar

Зочин 2021-12-14 202.126.88.46

Манайд алдсан мөнгөө амархан босгохын байна л даа. Капиталистуудаа гэж

Avatar

Оноч 2021-12-14 119.40.98.106

Хэхэ… манайд ямар ч мөнгө алдаагүй шд. ОТ-ын уурхайг 100 авчихсаныг бид сая ойлгоод 34-ээ нэхсэн. Тэд цааргалж цааргалж, сая 34-ийг буцаалаа гэж мэдэгдсэн тэд 66-тайгаа л байгаа. Санхүүгийн махинацийн аргаар монголын 34-ийг аваад 100 болгосныг буцаалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж