"Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

"Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өслөө

"Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны ханш 14.7 хувиар өслөө

"Оюутолгой" зэс-алтны төслийн явцыг урагшлуулахын тулд Рио Тинто компани Монголын Засгийн газрын 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхийг санал болгов. Ингэснээр дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болох зорилготой төслийн эргэн тойронд олон жилийг дамнан өрнөсөн маргааныг эцэслэж магадгүй юм.

Монгол Улсын Засгийн газар дэлхийн хамгийн том зэс-алтны ордын нэг "Оюутолгой" төслийн 34 хувийг эзэмшдэг. Рио Тинтогийн хувьд "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг учраас бусад хэсгүүдээ хянаж, уурхайн үйл ажиллагааг явуулдаг.

Өр тэглэх тухай мэдэгдэл гарснаар "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцааны үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч, 14.7 хувиар өслөө.

Монгол Улс 2009 оноос хойш төсөлд эзэмшиж буй хувь болон барилгын зардлын өөрсдийн талаас гарах төлбөрөө ногдол ашгийг хойшлуулах замаар төлж байгаа бөгөөд энэ нь 2041 он хүртэл үргэлжлэх юм. Өр тэглэх саналыг Монгол Улсын их хурал хянаж, баталгаажуулна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж