"Хүүхэд эндсэнд уяач, жолоочид эрүүгийн хэрэг үүсгэсэн"

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

"Хүүхэд эндсэнд уяач, жолоочид эрүүгийн хэрэг үүсгэсэн"

"Хүүхэд эндсэнд уяач, жолоочид эрүүгийн хэрэг үүсгэсэн"

Багануур дүүрэгт Ням гаригт /2021.12.12/ унаач хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, тус өдөр хурдан морины сунгааны үеэр хүүхэд осолдож, дагаж явсан машин нь хүүхдийг дайрсан болохыг албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс бид энэ хэргийн шалгалтын явц, хориотой үед яагаад сунгаа зохион байгуулсан, тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас тухайн хэрэгт хэрхэн ач холбогдол өгч буйг тодрууллаа.

МОРИНЫ СУНГАА БОЛООГҮЙ

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас асуухад "Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сунгааны үеэр хүүхэд осолдсон гэж мэдээлж байгаа. Энэ бол ташаа мэдээлэл.

Хэргийг хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж байгаа. Холбогдох уяач болон жолооч дээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн.

Одоогоор хүүхдийн ар гэртэй холбогдож байсан айлд нь очиж нөхцөл байдлын үнэлгээг хийж байна. Цагдаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хяналт тавьж байгаа. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч хоёр морьтой явж байгаад морь үргэснээс болж хүүхэд унаж, машинд дайруулсан гэсэн мэдээлэл л бидэнд байгаа. Эцсийн дүгнэлт бол гараагүй.

УЯАЧ БОЛОН ЖОЛООЧИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ДАГУУ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА

Харин цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тодруулахад "Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн шалгаж байгаа. Энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагт цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Дуудлагын очиход том оврын машины дугуйн дор хүүхэд орж, дайруулсан байсан. Хэргийн талаар шалгалтын ажлын дараа мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж