Мишээл сити : Шилдэг төслөөр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Мишээл сити : Шилдэг төслөөр шалгарлаа

“Bloomberg TV Mongolia Awards 2021”-ийн "Шилдэг төсөл”-өөр “Мишээл групп”-ийн хэрэгжүүлж буй “Мишээл Сити” төсөл шалгарлаа.

“Шилдэг төсөл” номинац нь Бизнесийн салбарт манлайлагчдын ололт амжилт, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтээр үнэлэн гардуулдаг юм.

“Шилдэг төсөл”-р шалгарсан “Мишээл Сити” -тэй танилцья:

ШИНЭЛЭГ АРХИТЕКТУР: Францын “Аркетайп Монголиаhttps://www.archetype-group.com/  ХХК тус төслийн барилгын зургийг зурж, хяналт тавин ажиллаж байна.

 

 

“Мишээл Сити” төсөл хамгийн ОЛОН ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД  ойр байхаар төлөвлөсөн:

  • Four Points by Sheraton https://four-points.marriott.com/ олон улсын сүлжээ нэгдсэнээр аялал жуулчлалын хамгийн эрэлттэй бүс болох юм. Marriot international компанийн харьяа Sheraton зочид буудлын сүлжээ Мишээл Сити төсөлд байрших болсон нь төслийн үнэ цэнэ, үр өгөөжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой.

 

  • Италийн Венец хотын концепц бүхий “Little Venice их дэлгүүр 

Нэг сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай Мишээл Сити төсөл нь эдийн засгийн хамгийн эрэлттэй бүс орчинд брэндийн их дэлгүүрийг цогцлоож байгаа нь бизнес эрхлэгчдэд олгож буй “Алтан боломж” юм.

 

  •   Монголын хамгийн том Kid’s World “Хүүхдийн тоглоомын төв”

2,200м2 талбай бүхий Kid’s World нь тоглоомын ертөнцөөр дамжуулан таны хүүхдэд бие бялдрын болон оюуны хөгжилд үнэлж баршгүй боломжийг нээнэ.

 

  • Түүхэнд тод үлдсэн 16 үйл явдлыг өгүүлэх “Хаадын цогцолбор” төв

Түүх өгүүлэх хаадын хөшөөт цогцолборт Улс эх орноо удирдан манлайлсан, эх нутгаа “тэлж” байсан түүхэнд “АЛТАН” үсгээр бичигдсэн 16 хаадын гавьяаг мөнхлөн сүрт хөшөөт цогцлоож буй нь их түүхээ мөнхлөн үлдээх, гадны жуулчдад үзүүлэх томоохон төв болох юм.

  • Монголын анхны “Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”

Монгол улсад анх удаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинжтэй гадаа зориулалтын хүрээлэн нээгдсэн нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын практик дадлага хийх орчин бүрдсэн төдийгүй  монгол улсад нэн ховордсон ургамлын зүйл ангийг авч үлдэх, нутагшуулах боломжтой болсон юм.

 

  • Бизнес зэрэглэлийн орон сууц Мишээл Резиденс

Бизнес зэрэглэлийн орон сууцнаасаа гараад байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн рүү 400 метр урттай гүүрэн гарцаар гол, горхи, моддыг дээрээс харан эрүүл агаарт зугаалах боломжтой. Мишээл Резиденс орон сууцанд фитнесс, иога, саун, консьерж үйлчилгээ, клабхаус зэрэг бүгд багтсан.

 

  • Монголын хамгийн том Олон Улсын Экспо төв

Олон улсын стандартад нийцэх үзэсгэлэн худалдааны төв нь соёл урлагийн тоглолт, спорт арга хэмжээ, томоохон хурал цуглаан гэх мэт 2 үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулах боломжтой болно

  • Монголын анхны аялал жуулчлалын Walking Street гудам

Walking Street нь тухайн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, аялал жуулчлалаар дамжуулж гадны валютыг эдийн засагтаа оруулж, улсынхаа нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой төв юм. Мишээл Сити төслийн хүрээнд Монголын анхны Walking Street-г 2020 оны 3-р сард ашиглалтанд оруулсан юм.

  • Боловсрол, Эрүүл мэнд, оффисын нэгдсэн гурван тауэр

M1 Эрүүл мэндийн тауэр, M2 Боловсролын тауэр, M3 Шоурүүм & Оффисын ихэрлэсэн гурван тауэр нь Монголын шилдэг компаниудыг нэгтгэсэн юм.

  • Монголын хамгийн том Тавилгын их дэлгүүр

Хамгийн олон сонголтыг нэгтгэж чадсан Мишээл тавилгын их дэлгүүр нь 250 сая ширхэг “сонголтыг” худалдаалж байна. Та тавилгаа өөрчлөх, дахин сайжруулах бол хамгийн сүүлийн үеийн загварын тавилгуудаас сонголтоо хийн гэр, албан тасалгаандаа хүргүүлэн авах боломжтой.

  • Монголын хамгийн тав тухтай Барилгын их дэлгүүр

Бодлоо бодитоор уриатай 1,000 гаруй брэндийг нэгтгэсэн Мишээл Барилгын Их дэлгүүр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилгын дэлгүүрүүдээс хамгийн тав тухтай дэлгүүрт тооцогддог.

  • Хамгийн их Төрийн үйлчилгээ төвлөрсөн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ нь  төрийн үйлчилгээг иргэдэд ойр байлгах “нэг цонх”-ны үйлчилгээ бөгөөд та нэг цэгээс олон төрлийн үйлчилгээ авах бүрэн боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж