Оскарын шагнал хүртсэн “Parasite” киноны жүжигчин Пак Со Дам папилляр бамбай булчирхайн хорт хавдараар гэж оншлогдсон хэмээн Даваа гаригт агентлаг нь мэдэгджээ.
30 настай Пак Со Дам хуваарьт эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байхдаа тус хорт хавдраар оношлогдсон аж. Төд удалгүй тэрбээр хагалгаанд орсон гэж агентлаг нь мэдээллэв.
Тэрбээр ядуу Кимийн гэр бүлийн насанд хүрсэн хоёр хүүхдийн нэг болох Ким Ки Жунгийн дүрд тоглож, чинээлэг айлын отгон хүүхдэд урлагийн багш, эмчээр ажилд орсон дүрээрээ алдартай болсон. Түүний дараагийн уран бүтээл болох “Тусгай хүргэлт ”кино дараа жилийн эхээр нээлтээ хийх аж.
“Комлумбын бамбай булчирхайн төв”-ийн мэдээлснээр папилляр бамбай булчирхайн хорт хавдар хамгийн түгээмэл хавдруудын нэг аж. Тодруулбал, нийт хавдраар өвчлөгчдийн 80 хувийг эзэлдэг ба 25-аас доош насны эмэгтэйчүүд өвдөх нь их аж. Уг өвчин нь эмчилгээний тусламжтай эдгэрэх боломжтой бөгөөд амь насанд халтай байх тохиолдол бага юм.
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Т. ИСҮ
Холбоотой мэдээ