Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2021.12.13/ сургууль, цэцэрлэг амарснаар замын түгжрэл буурдаг шалтгааны талаар тайлбар өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотод өндөр өндөр орон сууц, хорооллууд шинээр барьж байна. Тэгсэн мөртлөө нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Ийм дүр зураг манай хотод түгээмэл байна.
Хотын даргын хувьд цаашдаа цэцэрлэг, сургууль болон ногоон байгууламжгүй нэг ч хотхоныг бариулахгүй. Тийм шаардлага ч байхгүй. Иргэндээ ээлтэй, амьдрах орчны чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлого баримтална” гэв.
Сургуулийн 70 мянга, цэцэрлэгийн 30 мянган хүүхэд тойргийн бус сургууль, цэцэрлэгт явдаг. Тэднийг эцэг, эх нь хүргэж өгөхийн тулд 100 мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Судалгаагаар сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөх асуудал түгжрэлд 28 хувиар нөлөөлж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
Холбоотой мэдээ