"Төрийн албан хаагчдын хүсэлтээр гэрээр ажиллах боломж олгоно"

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

"Төрийн албан хаагчдын хүсэлтээр гэрээр ажиллах боломж олгоно"

"Төрийн албан хаагчдын хүсэлтээр гэрээр ажиллах боломж олгоно"

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоногт цахимаар хичээллэж байна. Харин сурагчдын улирлын амралт энэ сарын 20-иос эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаал гарав.  Уг тушаалд сурагчдын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалжээ.

Мөн энэ хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд хараа, хяналтгүй болох эрсдэлтэй 4, 5 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь хүсэлтээр үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулах боломжтой талаар мэдээлж буй. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад “Дөрвөн сайдын хамтарсан тушаалаар сурагчдын улирлын амралтын хугацаанд 10 хүртэл насны хүүхдээ харах боломжгүй төрийн байгууллагын алба хаагчдыг гэрээсээ ажиллахыг боломжоор дэмжинэ. Ингэхдээ тухайн албан хаагчийн хүсэлтийг харгалзан үзнэ.

Гэтэл төрийн өмчит бус гурван сургууль танхимаар хичээллэсэн гомдол мэдээлэл эцэг эхчүүдээс ирсэн. Хэрэв дөрвөн сайдын хамтарсан тушаалыг зөрчсөн тохиолдолд тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагад холбогдох хариуцлагыг тооцно” гэлээ.   

Уг тушаалд, 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж