Багш нар ХААН Банкны хөнгөлөлттэй зээлээр компьютер авах боломжтой | News.MN

Багш нар ХААН Банкны хөнгөлөлттэй зээлээр компьютер авах боломжтой

Багш нар ХААН Банкны хөнгөлөлттэй зээлээр компьютер авах боломжтой

Багш нар ХААН Банкны хөнгөлөлттэй зээлээр компьютер авах боломжтой

Орчин үеийн хөгжил дэвшлийн чиг хандлага, цар тахлын нөхцөлөөс улбаалан боловсролын салбар цахимжиж, сургууль, цэцэрлэгүүд цахим болон танхимын сургалт хосолсон хэлбэрээр хичээллэх болсонтой холбогдуулан багш нарт сургалтын цахим орчин бүрдүүлэх шинэ хэрэгцээ бий болсон билээ. Энэхүү шинэ хэрэгцээг хангахад нь туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чадварлаг багш” арга хэмжээг дэмжин ХААН Банк зөөврийн болон суурин компьютер, түүний дагалдах хэрэгслийг таатай нөхцөл бүхий хэрэглээний лизингээр авах боломжийг багш нарт санал болгож байна.

Зөөврийн болон суурин компьютер авах хүсэлтэй төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар 2022 оны 11-р сарын 23-ны өдрийг хүртэл 10 сая төгрөг хүртэлх мөнгөн дүнтэй бүтээгдэхүүнийг, 30 хүртэлх сарын хугацаатайгаар сарын 1 хувийн (жилийн 12 хувь) хүүтэй лизингээр ХААН Банктай хамтрагч дараах байгууллагаас авах боломжтой.

  • Arina Electronics
  • BSB Service LLC
  • Next Electronics
  • Nomin Electronics
  • PC Mall
  • Sain Electronics
  • Technozone

ХААН Банк багш нарт зориулсан таатай нөхцөл бүхий зээл олгохоос гадна цаашдаа тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна. Ингэснээр багш нарт заах арга барилаа цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд дөхөм болж тасралтгүй хөгжихөд нь дэмжлэг болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж