Их Британид омикрон хувилбарын анхны нас баралт бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Их Британид омикрон хувилбарын анхны нас баралт бүртгэгдлээ

Их Британид омикрон хувилбарын анхны нас баралт бүртгэгдлээ

Их Британид Covid-19-ын шинэ омикрон хувилбараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэв. Тус улсад омикроны халдвар авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж. Борис Жонсон иргэддээ хандан өөрсдийнхөө төлөө гуравдугаар тунгаа хийлгэх хэрэгтэй гэдгийг сануулжээ. Их Британид бүртгэгдэж буй шинэ тохиолдлуудын 20 хувь нь омикрон хувилбар байна гэж Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Сажид Жавид хэлэв.

Энэ сарын сүүлч гэхэд насанд хүрсэн иргэд бүгд гуравдугаар тундаа хамрагдсан байхыг ерөнхий сайд үүрэг болгожээ. Мөн тэрбээр “Омикроны тархалт хүн амын дунд илэрхий нэмэгдэж буйг та бүхэн ойлгоно уу. Өмнөх хувилбаруудаасаа илүү хөнгөн гэж эндүү бодохоо болих хэрэгтэй” гэв. Одоогоор тус улсад хагас сая гаруй иргэн гуравдугаар тундаа хамрагдахаар захиалга өгчээ.

Их Британид Даваа гаригийн байдлаар 54661 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн 28 хоногт 38 хүн нас баржээ. Эндээс 4713 нь омикрон хувилбарын тохиолдол байна. Лондон хотод омикроны тохиолдол 44 хувиар өссөн бөгөөд 48 цагийн дараа гэхэд улам ихсэх төлөвтэй байна. Омикрон хувилбарын тархалт нь 2-3 хоног тутамд хоёр дахин олон тоогоор үржиж байгаа учраас асар хурдацтайгаар тохиолдлын тоо нэмэгдэнэ гэж BBC үзжээ.

Английн парламент өнөөдөр /2021.12.14/ омикрон хувилбартай тэмцэх засгийн газрын стратегийн талаар санал хураахаар болсон байна.

Их Британийн эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас мэдээлснээр, Даваа гаригт омикроны халдвар авсан 10 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь вакцины хоёр тунд хамрагдсан ба 18-85 хүртэл насныхан гэв.

Их Британид гуравдугаар тунг эрчимжүүлж эхэлсний зэрэгцээ иргэдийг аль болох гэрээсээ ажиллах, амны хаалт заавал зүүх, шөнийн цэнгээний газруудад вакцинжуулалтын гэрчилгээ юм уу шинжилгээний хариуг шалгаж оруулах зэрэг арга хэмжээг авч байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж