"Time" сэтгүүлийн оны онцлох хүн-Элон Маск

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

"Time" сэтгүүлийн оны онцлох хүн-Элон Маск

“Time” сэтгүүл 1927 оноос хойш оны онцлох хүмүүсийг зарладаг уламжлалтай. Тус сэтгүүл зүгээр ч нэг алдартанг онцлох хүнээр сонгодоггүй бөгөөд та бидний амьдралд хувь нэмэр оруулсан, эдийн засаг, технологи гээд чиглэл бүрээс онцолдог.

2021 оны онцлох хүнээр  “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск тодорлоо. Маск мөн  тархины чиптэй “Neuralink” стартап болон  дэд бүтцийн “The Boring Company” фирмийн тэргүүн юм. Тэрбээр робот техник, нарны эрчим хүч, криптовалют, цаг уурын салбарт нөлөөтэй нэгэн.

Маск 250 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй, түүхэн дэх хамгийн баян хүн.  “Тесла”  нь  цахилгаан автомашины зах зээлийн гуравны хоёрыг эзэлдэг. Мөн сансрын аялал жуулчлалын “SpaceX” компани NASA-д саран дээр буух төхөөрөмж барих гэрээ байгуулсан. Гэрээний өртөг 2.9 тэрбум ам.доллар. Ийнхүү Жефф Безосын “Blue Origin” болон бусад пуужин үйлдвэрлэгчдийг ардаа орхисон юм.

Маск 1971.6.28-нд Өмнөд Африкийн Преториа хотод төрж өсчээ. 17 насандаа Канадад гэр бүлийн хамт нүүж ирсэн. Хатан хааны их сургууль, Пенсильванийн их сургуульд сурсан.   1995 онд АНУ руу нүүн ирж, Станфордийн их сургуульд сурснаар бизнесийн мэдлэгээ олж авчээ.Тэрбээр Paypal-ыг бүтээж байсан ч сүүлд Ebay компанид зарж байжээ.

Маск 6 хүүхэдтэй. Анхны эхнэрээс  таван хүүхэдтэй бол хуучин найз бүсгүй, дуучин Граймсаас нэг охинтой. Түүний хүүхдүүд Маскийн байгуулсан хувийн сургуульд сурдаг.

ЭХ СУРВАЛЖ: SIMPLEMOST

Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж