“Оюутолгой”-н гэрээт ажилтан нас барсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н гэрээт ажилтан нас барсан хэргийг шалгаж байна

“Оюутолгой”-н гэрээт ажилтан нас барсан хэргийг шалгаж байна

Баруун дөрвөн замд байрлах, “Рамада” зочид буудалд арванхоёрдугаар сарын 13-нд 32 настай  иргэн нас баржээ. Талийгаач “Оюутолгой” компанийн уурхайд ажиллахаар явахын тулд тус зочид буудалд өнгөрсөн долоо хоногоос хойш тусгаарлагдсан аж. Хэрэг гардаг өглөө талийгаач  зочид буудлын угтах ажилтан руу бие эвгүйрхээд байгаа талаараа хэлсэн байна. Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байсан эмч Д-г үзээд яаралтай тусламж дуудсан аж. Гэвч түргэн тусламжийн эмч нарыг ирэхээс өмнө амьсгал хураасан гэх мэдээлэл байна. 

Талийгаач “Оюутолгой” компанийн гэрээт байгууллага “Хасумегаватт” компанид ажилладаг байжээ. “Хасумегаватт” компани нь "Оюутолгой" уурхайн дулааны төв станц, дулаан дамжуулах төвүүд, дулааны шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн томоохон  байгууламжуудын ашиглалт, засварын ажлыг хэрэгжүүлэн ажилладаг аж. “Хасумегаватт” компани  мэдээлэл өгөхөөс татгалзав.  

Энэ хэргийн талаар "Оюутолгой" компани ч мөн  мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа бөгөөд 21 хоногийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарна гэдгийг онцлов. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж