УЕФА-ийн найруулга буюу Роналдо, Мессигийн тулаан бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

УЕФА-ийн найруулга буюу Роналдо, Мессигийн тулаан бүтэлгүйтэв

УЕФА-ийн найруулга буюу Роналдо, Мессигийн тулаан бүтэлгүйтэв

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2021-2022 оны улирлын шөвгийн 16-ийн сугалаа өчигдөр/2021.12.13/ боллоо. Өнгөрсөн жилүүдэд алдаа мадаггүй, хэвийн болж байсан сугалааны үйл ажиллагаа энэ жил асуудал дагуулав.

Эхний сугалааны дараа дараах багууд учраа таарсан.

  1. Бенфика – Реал Мадрид
  2. Вилльярреал – Манчестер Сити
  3. Атлетико Мадрид – Байерн Мюнхен
  4. РБ Салзбург – Ливерпуль
  5. Интер Милан – Аяакс
  6. Спортинг – Ювентус
  7. Челси – Лилль
  8. ПСЖ – Манчестер Юнайтед

Энэ сугалааны дараа хөлбөмбөг сонирхогчид Роналдо – Месси гэсэн бурхдын тулааныг дахин харах боллоо хэмээн баярлаж байсан ч УЕФА-ийн зүгээс алдаа гаргаснаа мэдэгдсэн.

  1. Манчестер Юнайтед болон Вилльярреал багууд учраа таарах ёсгүй байсан. Учир нь хоёр багийн хувьд нэг хэсэгт орж, өрсөлдсөн. Дүрмээрээ нэг хэсэгт орсон хоёр баг шөвгийн 16-ийн шатанд дахин таарах ёсгүй.
  2. Атлетико Мадридтай учраа таарах боломжит багуудын жагсаалтад Манчестер Юнайтедыг оруулаагүй. Ингэснээр ПСЖ болон Манчестер Юнайтед багууд учраа таарах нөхцөл бүрдсэн.

Ийнхүү сугалааны үйл ажиллагаа дахин явагдаж, эцсийн байдлаар дараах багуудын оноолт гарав.

  1. РБ Салзбург – Байерн Мюнхен
  2. Спортинг – Манчестер Сити
  3. Бенфика – Аяакс
  4. Челси – Лилль
  5. Атлетико Мадрид – Манчестер Юнайтед
  6. Вилльярреал – Ювентус
  7. Интер Милан – Ливерпуль
  8. ПСЖ – Реал Мадрид

Хэдийгээр Роналдо, Месси хоёр учраа таараагүй ч тэд Испанидаа эргэн ирнэ. Роналдо шинэ багийнхаа хамтаар Диего Симеонегийн залуустай уулзах бол Месси Реал Мадридын эсрэг дахин нүүр тулна. Гэхдээ энэ удаад түүний арыг Реал Мадридын амьд домог, ахлагч асан Серхио Рамос даана.

Серхио Рамос хуучин багийнхаа эсрэг тоглох болсон талаар “Миний Реал Мадридыг гэх хайр, нөлөөг та бүхэн мэднэ. Харин одоо ПСЖ-ийг хамгаалах ээлж маань ирлээ. Дараагийн шатанд шалгарах боломжтой бүхнийг л би хийнэ. Би ПСЖ-ийн төлөө бүхнээ зориулна” гэжээ.

Өдгөө 35 настай Испани хамгаалагчийн хувьд Реал Мадридтай хамт хүртэж болохуйц бүхий л цомуудыг хүртсэн. Гэхдээ одоо түүний баг ПСЖ. Түүнд Роналдо бус Месси байна.

УЕФА Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн тоглолтууд ирэх оны хоёрдугаар сарын 15-наас эхэлнэ. Харин шигшээ тоглолт тавдугаар сарын 28-ны өдөр Оросын Санкт-Петербург хотын Газпром аренад болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж