Хятадын Тяньжин хотод омикрон хувилбар бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Хятадын Тяньжин хотод омикрон хувилбар бүртгэгдлээ

Хятадын Тяньжин хотод омикрон хувилбар бүртгэгдлээ

Хятадын хойд хэсгийн Тяньжин боомт хотод цар тахлын омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээр Бээжингийн Covid-19-ийг тэглэх стратегид том эрсдэл үүслээ. Хятадын албаныхны мэдээлснээр арванхоёрдугаар сарын 9-нд гадаад улсаас буцаж ирсэн иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайн хүнд буцаж ирснээс нь хойш ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүний зэрэгцээ дельта хувилбарын халдвар Хятадын зүүн хэсгийн 65 сая хүн амтай Жөжян мужид сүүлийн хэдэн долоо хоногийн турш өндөр тархалттай байна.

Омикрон хувилбар анх Өмнөд Африкт гарсан ба өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ албан ёсоор бүртгэсэн. Одоогоор дэлхийн 50 гаруй оронд тархаад байна. Мөн Их Британид омикрон хувилбарын халдвартай нэг хүн нас барсныг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр мэдээлсэн. Их Британид сүүлийн үед бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 20 хувийг омикрон эзлэх болжээ.

Уханьд цар тахлын халдвар анх 2019 оны сүүлээр гарснаас хойш Хятад улс нь тархалтыг тогтоон барих стратегийг хэрэгжүүлсэн бөгөөд өвлийн олимпийн наадмыг Бээжинд зохион байгуулахтай холбоотойгоор Covid-19-ийг тэглэх хатуу арга хэмжээг авч эхэлсэн юм.

Мөн энэ сарын эхээр Хятадын Хонгконг нь омикрон хувилбар бүртгэгдсэн ба одоогоор нийт халдварын тоо долоо болж нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж