А.Бөртэ-Үжин "Дэлхийн мисс"-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээр бишрүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

А.Бөртэ-Үжин "Дэлхийн мисс"-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээр бишрүүлэв

А.Бөртэ-Үжин "Дэлхийн мисс"-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээр бишрүүлэв

"Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна.

Мисс А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний "Head-to-head challenge" шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан юм. “Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болно.

Тэрбээр "Эхний шалгаруулалт дээр үзүүлбэрээ үзүүлсний дараа бүх орны мисс болон зохион байгуулагчид босч алга ташсан. Мисс охидын тал нь анх удаа уран нугаралт үзэж байна гэсэн. Тэдний зарим нь өмнө нь уран нугаралт үзэж байсан ч Монголын үндэсний урлаг байсныг одоо л мэдлээ гэж хэлэх үед миний энд ирсэн зорилго биелж байгаа мэт санагдсан" тухай сэтгэгдлээ хуваалцав.

Мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Мисс бүсгүй олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Гадаадад уран нугаралтаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилдаг тэрбээр "Дэлхийн мисс" тэмцээний тэргүүн титэм авахын төлөө өөрийгөө бүрэн дайчилж, хичээнэ. Ирээдүйн зорилго нь тухайн хүнийг илүү хол замд хөтөлдөг гэж боддог. Би дан ганц уран нугаралтаараа шагнал авна гэж хэлэхгүй. "Дэлхийн мисс" тэмцээний титмийг эх орондоо авч ирэхийн төлөө бүх зүйлээ дайчилна" гэж хэлж байв. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.
Mobstar дээр олон нийтийн санал асуулгад үндэсний оролцогчоо дэмжээрэй. Ингэхийн тулд дараах алхмыг хийнэ.
1. Гар утсандаа Mobstar app татаж, суулгах
2. Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох
3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх
4. Оруулсан зураг бүрд од дарахад л болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж