Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ | News.MN

Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ

Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ

Электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч хүүхдүүд дэлгүүрээс чихэр шиг худалдан авах болжээ. 18 нас ч хүрээгүй хүүхдүүд хоорондоо гүзээлзгэнэ, мангоны төрлөөс алийг нь  авч болох тухай ярилцаад л шууд авах. Зам дагуух найман нэрийн дэлгүүрт хэсэг саатахад л  өсвөр үеийнхэн, сурагчдын хэрэглээ Vape болсныг анзаарч болохоор.

Лангуун дээр өрөөстэй олон төрлийн жимсний амт, үнэртэй гэх электрон тамхи нь сүүлийн үед дэлгүүр худалдааны төвүүдийн хамгийн гүйлгээтэй барааны нэг болсон нь энэ. Худалдагчийн тухайд ашгаа л харна. Үнийн хувьд ч хамгийн хямд нь 13 мянган төгрөгөөс эхлэх аж.

Найман нэрийн хүнсний дэлгүүрт нэг удаагийн гэж нэрлэж болохоор 300 соролттой Vape нийтлэг. Энэ нь 13-20 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд дунджаар гурван өдрийн хэрэглээ болдог аж.  Бусад сүлжээ дэлгүүрүүд болох “CU”, “Circle K”, “GS 25” зэрэгт ч бас олон төрлийн жимсний амт, үнэртэй гэгдэх электрон тамхи өнгө алаглана. Мөн л гол худалдан авагчид нь залуусаас илүү хүүхдүүд аж.

Энэ тухай  МУИС дахь “Circle K” сүлжээ дэлгүүрийн салбарын худалдагч “Электрон тамхийг залуусаас илүү 18 нас хүрээгүй хүүхдүүд худалдан авдаг. Тэд Vape-г их сонирхдог, бас байнга хэрэглэдэг нь ч байна. Олон төрлийн жимсний амт, үнэртэй болохоор татагддаг болов уу. Үнийн хувьд соролтоос хамаарч харилцан адилгүй” гэдгийг хэлж байлаа.

Харин оюутан залуусын хөл тасардаггүй МУИС дахь “CU” худалдааны төвийн салбараар орвол электрон тамхи борлуулдаггүй аж. Учир нь  оюутны гудамж гэдэг утгаар нь ийнхүү хоригложээ. Гэхдээ бусад салбарт нь сүлжээ дэлгүүрүүдтэй адил олон төрлийг борлуулдаг. Тус сүлжээ дэлгүүрийн нэг салбараар орвол хамгийн хямд нь 320 соролттой 15 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд 2500-5000 хүртэл соролттой нь 30-60 мянган төгрөг. Зарим нь цэнэглэгддэг, хошуу сольдог ч байв. Ийм төрөл нь 60-120 мянган төгрөгийн үнэтэй.

Харин цахим орчинд Vape сонирхогчдын групп, пэйж хуудсаар загварлаг илүү үзэмжтэй харагдах байдлыг нь сонирхогчид олон. Хүний нүдэнд тусахаар, содон загвартай нь  дунджаар 200 мянган төгрөгөөс эхлэх нь бий.

Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулсан гэж анх зах зээлд гарч ирсэн энэ бүтээгдэхүүнтэй холбоотой хууль эрхзүйн зохицуулалт одоогоор манай улсад байхгүй. Иймдээ ч хүүхдүүд хүртэл амт, үнэрт нь хууртаж хэлбэр хөөж, нэгийгээ дуурайн электрон тамхинд хошуурах болсон нь анхаарал татаж буй. Эл асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-ын гишүүд Электрон тамхины хуулийг санаачлаад буй. Уг хуулийн төслийн хүрээнд болох хэлэлцүүлгүүдийн үр дүнд энэ тамхийг утаат тамхитай адилтган онцгой татвартай болгох эсвэл хориглох, зөвхөн насанд хүрэгчдэд зориулж худалдаалах зэрэг зохицуулалтыг хуульд тусгажээ.

РЕСТОРАН, ЛОУНЖИД  ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТАХ ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ

Одоогоор манай улсад электрон тамхи нь хууль эрхзүйн зохицуулалтгүй тул залуус олон нийтийн сүлжээ ресторан, бар, лоунж, зааланд утаа суунаглуулах болсон нь ч нийтлэг. Үйлчилгээний байгууллагуудын зүгээс электрон тамхийг зааланд татахыг хориглодог гэх мэдээллийг өгч байв. Тухайлбал, хотын төвд байрлах Дабль Шот ресторан лоунж нь тамхины VIP өрөөтэй тул электрон тамхи байсан ч зааланд татахыг хориглодог гэх. Гэсэн ч олноороо нэг дор электрон тамхи татаагүй л бол ганц, хоёроор зааланд утаа суунаглуулахад тоодоггүй гэдгийг ч нуусангүй.

Мөн адил МУИС дахь “Tse” паб лоунжид ч бас залуус нэгэн зэрэг электрон тамхи зааланд татахгүй л бол цөөн тохиолдлыг тоодоггүй гэв. Учир нь, олон хүн нэг дор электрон тамхи татах нь утаажилт үүсгэхээс гадна бусад үйлчлүүлэгчдийн бухимдлыг бардаг болохыг зохион байгуулагч нь хэлж байв.

Дээр нь олон төрлийн үнэртэй утаа нь ажилтнуудад ч бас толгой өвдөх, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөөтэй, ажиллахад хүнд байдгийг ч үйлчилгээний ажилтнууд нь хэлж байсан юм.

Тэдний хэлж буйгаар ихэвчлэн 30 хүртэл насны залуус электрон тамхийг нийтлэг хэрэглэдэг бол 30-аас дээш насныхан VIP-д тамхилах нь нийтлэг аж.

Хэдийгээр үйлчилгээний ажилтнууд ийнхүү ярьж байгаа ч үйлчлүүлэгчдийн хувьд зааланд электрон тамхи олуулаа татаж суухад ямар нэгэн шаардлага тавьдаггүй болохыг ч хэлдэг. Энэ тухай иргэн Б.Анхаа /нэрийг өөрчлөв/ “Найзуудтайгаа ресторан лоунжид электрон тамхи татаад суухад үйлчилгээний ажилтнууд ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Харин ч хэрэглэхэд цэвэрхэн байдаг. Тамхи татахын тулд заавал VIP орох шаардлагагүй. Тухайн үед тамхи татах сонирхлоо дарчихна” гэж байв. Түүний хувьд сүүлийн хоёр жил тамхи татаж байгаа ба электрон тамхийг хэрэглээд жил болж байгаа аж. Хэдийгээр өндөр зардалтай ч ашиглахад цэвэрхэн учраас электрон тамхийг сонгох болсон гэнэ. Түүнтэй адил бусад хүмүүс ч олон шалтгаантай.

Гэхдээ хүмүүсийн дунд  борооны дараах мөөг шиг дэлгэрсэн электрон тамхи нь хортой юу аль эсвэл утаат тамхинаас бага хортой юу гэх эргэлзээ ч бий. Хүүхэд залуусын хувьд сонирхож аль эсвэл үнэр амт, хэлбэрт нь хууртаж байхад тамхи татдаг хүмүүсийн хувьд өөр зорилготой. Аль болох тамхинаас гарах, тамхины хэрэглээгээ бууруулахаар электрон тамхийг сонгох нь бий.

Гэсэн ч электрон тамхи татлаа гээд тамхинаас гардаггүй, хэрэглээний зардал илүү өсдөг болохыг Vape сонирхогч, хэрэглэгчдийн зарим төлөөлөл хэлж байв. Тухайлбал, нэг хайрцаг тамхи 5000 төгрөг бол Vape хямд нь л 13000 төгрөг. Хайрцаг тамхи дунджаар хоёр хоногийн хэрэглээ бол хямд Vape гурав хоногийн хэрэглээтэй аж. Дээр нь электрон тамхи татсан ч тамхинаас гардаггүй болохыг тамхи татдаг хүмүүс ярих нь нийтлэг. Харин  тамхины цэг дээр тамхи татаж буй залуусын хувьд электрон тамхийг дэмждэггүй, эрүүл мэндэд хортой гэж үзэх нь нийтлэг байлаа. Учир нь утаат тамхинаас илүү уушгинд хортой төдийгүй утаат тамхийг орлож чадахгүй гэж үздэгтэй холбоотой аж. Гэхдээ тамхи л бол тамхи гэх нь нийтлэг.

ЭЛЕКТРОН ТАМХИ ХОРТ ЗУРШЛААС САЛГАХГҮЙ

Ажлынхаа завсраар гадаа  тамхи татаж зогсох хоёр эмэгтэйн нэг нь “Утаат тамхи бол электроноос зардал багатай. Дунджаар өдөртөө гурван ширхэгийг л татна. Гэтэл электрон бол хүссэн үедээ сорохоор эрүүл мэндэд ч хортой. Миний л хувьд электрон тамхи татъя гэж боддоггүй, тамхинаас ч гаргахгүй. Харин ч тамхинаас гарна гэж электрон тамхи татсан найзууд маань бүгд л адилхан толгой, уушги, цээж нь өвддөг болж, хэрэглэхээ больсон. Гэтэл би тамхи татдаг ч надад ийм зовиур шинж тэмдэг байдаггүй” гэж байлаа.

Харин электрон тамхины хэрэглэдэг 20 гаруй насны охин О.Заяа /нэрийг өөрчлөв/ “Тамхинаас гарах бодолтой электрон тамхи татаж эхэлсэн ч донтдог юм билээ. Гэхдээ өдөрт хэр их сорох вэ, хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ гэдэг нь хувь хүнээс л хамаарна. Мэдээж хэтрүүлбэл бусдын хэлдгээр эрүүл мэндэд хортой байх. Миний хувьд электрон тамхи хэрэглээд нэг жил болж байна. Надад мэдрэгдсэн эрүүл мэнд хортой нөлөө байхгүй. Хэрэглээний зардлын хувьд хайрцагтай тамхинаас илүү өндөр ч хэрэглэхэд цэвэрхэн, хувцаст үнэр шингэдэггүй” гэж байв.

ЭЛЕКТРОН ТАМХИ УУШГИ, ТАРХИНД ХОРТОЙ

Манай улсын хувьд насанд хүрэгчдийн 1.1 хувь, 13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Электрон тамхины хор нөлөөний талаар  НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг “Электрон тамхи нь утаат тамхийг бодвол олон төрлийн үнэр, амт оруулагч, тогтворжуулагч найрлагадаа агуулдгаараа өөр бөгөөд хүнд металлууд болон никотин буюу донтуулагч бодис агуулдгаараа адил. Хэрэглээ талаасаа янжуур тамхинаас ялгаатай нь хүний биед ууршиж ордог.

Ингэснээрээ юун түрүүнд уушгийг гэмтээж, дараагаар нь тархины хөгжлийг удаашруулан, хавдар үүсгэдэг. Тэр тусмаа дам тамхидалтад өртөж буй хөндлөнгийн хүмүүст илүү аюултай.

2021 онд тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Үүнд бид электрон тамхийг хуульчлах санал оруулсан. Электрон тамхины гол золиос нь үргэлж юмыг шинээр эрэлхийлж байдаг залуучууд байна. Электрон тамхины хэрэглээ өсөөд байгаа нь уламжлалт янжуур тамхины хэрэглээ дэлхий даяар буурч байна. Гэтэл үүнийгээ хэлбэр, дүрсийг нь өөрчлөөд нэг бол тамхинаас гаргадаг гэж, үгүй бол хоргүй гэж худал сурталчилгаа хийж байна. Үүнийг нь сонссон хүүхэд, залуус хоргүй мэт ойлгож хэрэглээд байгаа юм” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 202.55.188.110

Одоо ч ичихээ байсан байна лэ. Зүгээр л бараг хүнээс гуйж авч бга юм. Түүний хор уршигтайн талаар баримтад кино бдаг тэрийг хүн болгон үзэж нэгийг ч гсн ухаараасай. Тамхи, электрон тамхи хоёр яг адилхан хэрвээ электрон тамхи нь илүү хор хөнөөлтэй.

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.17

тТАМХИНЫ ТРОЛЛ ХОЛ ОЧИЖ ГУЦОО

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.17

Монголчууд шиг ууж идэх , татах дуртай хүмүүс тамхинаас салахгүй л дээ ядаж электрон тамхи татаад эхэлсэн нь олзуурхууштай муу муу гээд монгол телевиз нь мөнгө авч сурталчилгаа хийгээд хүмүүсийг будлиулаад байна өөрсдөө олон улсад ямар түвшинд байна үзэх харах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-14 202.21.108.13

Hulhi tamhi zarahaa boliod Orig 100% tobbaca zarval zaaval eloctron tamhi tatah hereg algal bn odoo delguuruuded zaragdaj bgaa tamhi bol omhii cardon amtagdsan hognuud l bn sht unendee

Avatar

Zochin 2021-12-14 202.126.89.15

Vnen shvv mash hortoi har uhaanaar bodood vzehed zvgeer himiin bodis hor tataad bgaa yum ternii orond zvgeer l tamhi ni hamaagvi deer yadaj l urgamal shvv dee. Elektron tamhi tatdag hvn emnelg irlee uushig ni ustaj uoushignii umvntei bolson bna gesen onosh garsan. Tiimees ene muuhai horiig zarahiig bvr horigloh heregtei olon2 ailiin nyalh hvvhdvvd biy biye duuraij oorsdiigoo horloj bna. Uunii talaar bolohgvi gedgiig sn surtchilah heregtei bna.

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.17

engiin tamhi 13 tgaas tatdag ene odoo zob uu horimoor baiwal arhi tamhi bugd l horigdono shuu

Avatar

news 2021-12-14 202.9.46.39

hudaldaalhiig zogsooh heregtei bn

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.17

arhia uuhaa blioch tegwel chi chadahuu

Avatar

Зочин 2021-12-14 64.119.16.14

Ulamjlalt tamhi zaragdahaa boliod ehleheer har pr hiij baih shivdee

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ene umuuruud bga teneguuded handhad: 2021-12-14 66.181.161.79

Vape md ordog VG PG geed 2 himiin bodis bdag. Ene 3iin talaar sudalchaad umuurtguuguurei tanar. Ed esiig uhjild hurgedeg bodisuud bga shuu. Guitsed sudlahgu, sudalj medehgu yandaa tanar

Avatar

Зочин 2021-12-14 64.119.19.175

za tenegteedei, 3 torliin l orts bgaa shuu, tamhiniihaa zah zeeliig hamgaalah geed uhlee l dee

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.93

Ямар муухай хортой тархи угаалт вэ, өмхий тамхи татхаас өөр сонголтгүй болгох гэсэн тамхи импортлогчдийн явуулга өөр юу гэхэв

Avatar

Parents 2021-12-14 139.5.219.208

12-16nastai huuhduud gudamjind tataad yavj bgaatai bainga l taaraldaj baina doo…etseg eh ni haraa hyanaltaa saijiruulmaar yumdaa….emch nar tataj bga hun ,mun dan tamhidaltand urtuj bga humuus adilhan l horyoi gdg shdee…..

Avatar

Зочин 2021-12-14 176.235.159.170

Vaping Demystified Yorkshire Cancer geed google deed uzeerei. Tulburtei iim hudlaa medee haa saigui sh dee

Avatar

Зочин 2021-12-14 176.235.159.170

https://youtu.be/7PT1TRo3b4M

Surug medeeg dandaa engiin tamhi uildverlegch importlogchid tugeedeg. Bichleg uzne uu.

Avatar

zzzzzzzz 2021-12-14 45.90.122.90

АМЕРИКТ 5 сая, англид 3 сая хүн тамхинаас гарсан мэдээ наад гүүглэд чинь байна шүү юм хөгжчихөөд байхад хэдэн төлбөртэй мэдээгээр сайтуудаар тархиа угаалгаад сууж байвал буцаад соц үедээ очоод акуркаа татаад сууж байхдаа таарна шүү

Avatar

Зочин 2021-12-14 45.90.122.90

бидний муулаад байдаг америк гятад чинь энэ электрон тамхийг чинь хуулиараа хүртэл хүлээн зөвшөөрөөд дэмб нь тамхинаас гарах зорилгоор вэйп хэрэглэж болно гэчихлээ монгол ялначуудаа

Avatar

өөөө 2021-12-14 139.5.219.208

Хамгийн гол бусад хүнд хоргүй гээд ресторан кофе шопд татаад байна. Муухай үнэрт нь дотор муухайрч мансуурч байна лээ.

Avatar

Зочин 2021-12-14 45.90.122.90

хуульгүй өолохоор л тэр хууль хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-14 92.118.60.210

манайх офицерт нэг жижиг минимаркеттай сайн муу талаар бол надад мэдэх юм алга архи зардаг юм чинь тамхиа ч зарна ш дээ тамхи татдаг байсан залуучууд, хүүхдүүд электрон аваад татаад эхэлсэн сүүлдээ аль алийг нь ч авахгүй байгаа ажиглагдсан надад хохиролтой ч хэдэн хүүхэд ч гэснн тамхинаас гарч байвал аштай юу ер нь өол худалдаачин хүний хувьд хаалгаж боолгомооргүй байна архи зардаггүй өдөр чинь манөй энүүгээр битүү архи уусан хүмүүс баыдаг ашиг нь хаана байгаан хүн ухамсараараа л зохицуулна

Avatar

Зочин 2021-12-14 139.28.218.66

Нэгэнт хэрэглээнд нэвтэрсэн учраас энэ талын хууль, хяналт, татварын асуудлыг нэг тийш нь цэгцлэх зайлшгүй хэрэгцээ бий болжээ электрон тамхи хор бага гэдэг нь ойлгомжтой л доо хар ухаанаар бодоход никотинтой давсны уусмал 4000 нэр төрлийн хортой давсны уусмалаас л хор багатай байв гэж явуургүй гүтгэлэгүүдийг ялгаж салгах ухаан бас байгаа д байлгүй

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.236

Tamhini kompaniud ch argaa barj bn daa tamhinaas neg ch gesen hun gargahguin tuld huuramj medeeleluud haa saigui seveed ed nart humuus янжуур тамхиndaa hordohno l chuhal elektron tamhi tataad tamhinaas garchihval hamag orlogo ni haagdah geed hudal surtalchilgaa haa saigui hiij bn bodwol altangadas, voltam zereg tom conpaniid l baih daa ugaasaa delguuruudeer essee, mild, caster ene ter baga zaragdaad bgaa gej delguurtei egch maani yarij l baina lee

Avatar

Зочин 2021-12-14 139.28.218.66

олдог нь багасахаар манай хэдэн акулууд яаж дутахав монгол тамхи со ч байж магадгүй л юм нөгөө шонхор ч билүү юу ч билээ их татдаг ш дээ манайхан

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.236

YG BODITOOR MINII ERGEN TOIROND E TAMHI HEREGLEED TAMHINAAS GARSAN 3 NAIZ MINI BAINA TEGEHEER YURUUSUU ESERGUUTSEHGUI BAINA HUULI BAIHGUI BOL HUULICHLAH NI BOL MEDEEJ ZOB

Avatar

зочин 2021-12-14 217.197.161.235

албан ёсны эрхтэй газраас худалдан авах хэрэгтэй

Avatar

равдангийн дүү 2021-12-14 217.197.161.235

Ямарч юманд зохистой хэрэглээ гэж бий шүү нөхөдөө зохистой хэрэглэвэл энэ электрох тамхины хор хөнөөл энгийн тамхинаас бараг 1 дахин хор бага гэсэн гэсэн ДЭМБ ийн тариаг хэрэглэдэг байж мэдээлэлд нь итгэхгүй юу үхэр монголчуудаа

Avatar

boomeruud oilgohgui 2021-12-14 185.101.139.22

Шинэ, судалгаа шинжилгээтэй зүйлд үргэлж итгэ, анхандаа бүх зүйл шинэ байдаг.

Avatar

үнэнийг хэлнэ 2021-12-14 92.118.60.218

Э-тамхины хувьд тамхинд донтдог шалтгаан болох никотиныг тусгай ууршдаг бодистой холиод device ашиглан ууршуулж нэгэнт тамхинд орсон хүний никотины хэрэгцээг хангаж буй хэрэг. Зүйрлэж хэлбэл утаат тамхи татахад хүний уушгинд шууд ордог 4000 хорт бодисын зөвхөн никотиныг үлдээгээд, үлдсэн 3999-г зайлуулчихаж байна гэсэн үг бттгий буруу мэдээлэл нийтлээ бай тэгэх үүү

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.236

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Монголчуудын хэрэглээнд ороод 2,3 жил болчихлоо ямар ч зохицуулалтгүй дуртай нь хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй шинжилгээний бичиг албан ёсны хаяггүй насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдаалж байна. Ингэж болохгүй шүү дээ?

Avatar

irgen 2021-12-14 66.181.176.115

humuus haa saigui bur officedoo tataad baigaa. uneheer muuhai unertei hajuud ni baigaa bidnii tolgoi uvduustei. tegeheer uniig zugeer horigloh, bolomjgui bol odoogyn tamhinii zohitsuulalttai adilhan zohitsuulalt hiimeer bn.

Avatar

Иргэн 2021-12-14 66.181.169.91

Электрон тамхийг зүгээр л хорь. Хар тамхитай адилтган үзэж. Монголын ирээдүй сүйрлийн ирмэгт тулсан юм бна

Avatar

Зочин 2021-12-14 122.201.22.69

Зарим төрийн албан байгууллагад өрөөндөө vape татаад хэнэгчгүй й сууж байх юм.

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.236

za tiim yum bhgui shuu gorigloh tusam dald helber uhamsariin asuudal

Avatar

Зочин 2021-12-14 202.55.188.86

tamhini kompaniyd orlogo ni byyraa yu daa. elektron ni ygaasaa ireeduishde

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.110

9-р ангийн хүүхдүүдийн 90% нь эр эмгүй хэрэглэж бна.

Avatar

Зочин 2021-12-14 202.21.97.30

VABE

Avatar

Энэ мэдээ биш сурталчилгаа байна. 2021-12-14 64.119.24.178

Сэрэмжлүүлэг шиг хэрнээ сурталчилгаа бичсэн байна. Ингэхгүй ээ. Ихэнх хүн мэдээний эхний хэсгийг уншина. Угаасаа доош нь уншихааргүй нуршуу бичсэн байна. Эхний хэсэгт аль аль дэлгүүрээр ямар төрөл нь хэдээр зарагдаж байгаа гэдгийг онцолж бичсэнээс харахад энэ бол мэдээ биш сурталчилгаа болжээ. Америкт яг ийм төрлийн далд сурталчилгаа агуулсан мэдээг Тамхины компаниуд өөрсдөө санхүүжүүлдэг байсан гэсэн.

Avatar

Зочин 2021-12-14 217.197.161.235

ийм иэдээ гэж юу байдгийн гуц

Avatar

Зочин 2021-12-14 122.201.23.186

*Vape

Avatar

Зочин 2021-12-14 202.21.111.218

LOOSER-үүдийн сонголт тэдгээрийг үүрдийн LOOSER л болгоно.

Avatar

Зочин 2021-12-14 89.38.226.82

иэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж