Машины ченж, газрын наймаачдаас татвар авъя! | News.MN

Машины ченж, газрын наймаачдаас татвар авъя!

Машины ченж, газрын наймаачдаас татвар авъя!

Машины ченж, газрын наймаачдаас татвар авъя!

Монголд огт татвар төлдөггүй ч төрийн үйлчилгээ, нийгмийн халамжийг бусдын адил хүртдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд бол төрөл бүрийн наймаачид, уяачид.  Эдний гар дээр асар их мөнгө эргэлддэг учраас далд эдийн засаг гэж хэлчихэд бараг буруудахгүй биз. Учир нь тэд төрд сохор зоос ч төлдөггүй ч төрөөс олгож буй тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээ бүхнийг эдэлдэг. Зарим нь  олсон жаахан цалин орлогоосоо татвараа төлөөд явж байхад зарим нь хэдэн арав, хэдэн зуун саяын орлогоосоо татвар төлдөггүй нь өнөөгийн татварын системийн алдаа буюу илүү хөдөлмөрлөснийг нь мөлжиж байна. Удахгүй энэ байдлаараа дундаж давхаргаа ядуусын эгнээ рүү чирэх биз.

Эдийн засагт хийх татварын реформоор яригдах нэг асуудал нь шударгаар татвараа төлж явааг нь мөлжөөд огт татвар төлдөггүй, далд эдийн засгийг хөгжүүлэгчид ээ ил цагаан дэмжсээр байх уу гэх асуулт юм. 

Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тодорхойлсноор, өнгөрсөн онд цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг шилжилтийн үеэс хойших хамгийн том хүндрэлтэй нүүр тулж, 2009 оны хямралаас хойш анх удаа огцом агшив. Монголчуудын сэтгэлийг өнөөдөр ажилгүйдэлд нэрвэгдэж, ажлын байраа алдах вий гэсэн айдас түгшээж буй. 

 “Дарин дээр давс нэмэв” гэгчээр хэзээ ч цомхотголд орж, ажлаасаа халагдаж мэдэх эрсдэлд буй монголчуудад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн төр засгийн хоржоонтой шийдвэр хүнд цохилт болж байна.  Өнөөдрийн байдлаар  ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 11.5 хувийг, ажил олгогч 12.5 хувь буюу нийт 24 хувийг төлж байна. Компаниуд цалингаа нэмэх тусам, ажилтны хувьд ахиу цалин, орлого олохын хэрээр зардал нь дагаж нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн хямралын энэ үед цалингаа тавьж чадахгүйд хүрсэн аж ахуй нэгжүүдэд шимтгэлийн өсөлт үнэхээр том цохилт болж байна. Нэмсэн татвар нь “Богд Зонхова” төсөл шиг тендерийн цавчаа, авлигачийн халаасанд орохгүй гэж хэн батлах юм. Шатахууны үнийг чөлөөлсөн.  Ам.долларын ханшийг энэ янзаараа угаасаа барьж гүйцэхгүй.  Ерөнхийдөө эрх баригчдын явуулж байгаа бодлого дундаж давхаргыг “устгах” болчихжээ. 

ХУРДАН МОРИНЫ НАЙМААНААС ТАТВАР АВДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор  Ч.ХашчулуунТатвар төлдөггүй хэсэг  бүлэг Монголд бий. Нэгдүгээрт, бүх төрлийн наймаачид. Өмнө нь бараагаа гахайгаар зөөдөг байсан л байх. Одоо бол асар их бүртгэлгүй, татвар төлдөггүй мөнгө тэнд эргэлдэж байна. Том, том лангуу захууд байна. Хурдан морины наймаа байна. Ямар ч татваргүй. Асар том мөнгөн дүнтэй, энэ наймаанаас  татвар авдаг болох хэрэгтэй.

Хоёрдугаарт. Газрын наймаа. Газрын наймаанаас нэг мөнгө татварт орж ирэхгүй байна. Газар эргэлтэд ороод 16 жил болж байна. Гэтэл газрын үнэлгээ нь огт өөрчлөгдөөгүй. 1997 оны үнэлгээгээр газрыг үнэлэх ёсгүй л дээ. Газрыг ямар ч үнэгүй шахам аваад дараагийн хүндээ өндөр үнэтэй зардаг. Гэтэл тэндээс улс татвар авч байгаа юм харагдахгүй байгаа. Татвар авъя гэсэн хүсэл зориг ч дутмаг байна. Зарчмын хувьд наймаачид татвар төлдөг л байх хэрэгтэй. Жирийн татвар төлөгчдийн хувьд харахад татварын бодлого шударга байна уу гэхээр үгүй болчхож байгаа юм. Үүнийг аль нэг нам, улстөрч бие даагаад хийхээр асар том эсэргүүцэлтэй тулгарах байх.  Гэхдээ, бид зориглоод орлого сайтай энэ бүлгүүдээс татвар авахгүй бол эдийн засаг дахь хуримтлагдсан шокноосоо гарч чадахгүй гэсэн үг" гэлээ. 

МАЛЧИД ТАТВАР ТӨЛЖ ЭХЛЭВ

Орчин цагийн залуу малчид мянгат болохын "өвчин тусч" малынхаа чанарт нь бус тоонд нь анхаардаг болсныг статистикийн хорооноос гаргасан мэдээлэл ч батална. Мал малчны мэдэлд шилжсэнээс хойш тасралтгүй өсч  80 гаруй сая толгойд хүрээд байна.

Олон жил яригдсан малын хөлийн татварын хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу  малчид албан татвар төлөгчид болсон.  Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-ий байдлаар Монгол Улсын хэмжээнд малын хөлийн татварт 6.2 тэрбум төгрөг төвлөрчээ.

Энэ мөнгийг орон нутгууд захиран зарцуулах эрхтэй. Тодруулбал, бэлчээрийн менежмент, худаг ус гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшиг тохиолдсон үед энэхүү төсвийг тухайн орон нутаг нь зарцуулахаар хуульд тусгасан. Аймаг, орон нутаг бүр малын хөлийн татварыг өөр, өөр үнийн дүнтэйгээр тогтоодог аж.  Улсын дунджаар нэг ямаанаас 1000 төгрөг, тэмээнээс 150 төгрөг , адуунаас 800 төгрөг , үхэрээс 500 төгрөг , хониноос 900 төгрөг авч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ахмад эмч 2021-12-14 64.119.26.5

махны ченж

Avatar

Зочин 2021-12-14 66.181.191.102

ЗУУЧ нэртэй байрны ченжүүдээс татвар авааа

Avatar

Артаг 2021-12-14 66.181.191.102

100 айлын наймаачид татвар төлдөггүй. ебаримт авья гэхээр 10 хувь нэмдэг. тэд татвар төлдөггүй.

Avatar

Зочин 2021-12-14 66.181.184.44

төр малчдад татаас өгдөгөө болиогүй бж татвар авдаг нь инээдтэй

Avatar

Мжл 2021-12-14 66.181.191.70

Судалгаа энэ тэр хийж мэдэхгүй худлаа мэдэмхийрсэн сэтгүүлч нэртэй хөлсний бичээчид их болжээ

Avatar

Зочин 2021-12-14 122.201.31.87

Машины наймаачид бол татвар энэ тэр гээд хэдэн нотариатийг хүртэл жинхэнэ тэжээж бгаа даа.

Avatar

Economist 2021-12-14 192.82.85.71

Машины ченж байлаа гэж бодоход тэр хүн машинуудаа импортлоод гаалийн татвар, НөаТ төлөөд , машинуудаа зах дээр тавьж бгаа бх.Тэгээд зарагдтал нь захын талбайн төлбөр, зар сурталчилгаа, зээлийн хүү гэх мэтийн зардлуудыг төлөөд бас валютийн ханшны хэлбэлзэл , хил дээр бараа гацах, коронагаас үүдэх хөл хорио мэтийн эрсдлүүд хүлээж.Мөн чянжууд хоорондоо өрсөлдөж байгаа учраас хэн ч үнийг дангаараа тогтоож чадахгүй.За цаашаа хуулиараа хүн амын орлогын таварын хувь жилдээ 50 саяд орлого нь багтаж бвал

Avatar

Зочин 2021-12-14 192.82.85.71

За цаашаа хуулиараа хүн амын орлогын таварын хувь жилдээ 50 саяд орлого нь багтаж бвал 1% бгаа санагдаж байна.

Юууууууууу ч мэдэхгүй малнууд л чянжууд шулдаг мулдаг татавар төлдөггүй зүгээр сууж бгаад баяжиж бгаа гэж бодож байгаа.тийм бол өөрсдөөө Ченж хийгээд баяжицгаа.Малнууд аа

Avatar

Oyunerdene d 2021-12-14 66.181.161.122

bitgii hudlaa zorgooroo shaaj bai machidiin tolson tatwaraar menejment ntr hiin chihshig vhsen ene bol huulin zow harin zahiran zartsuulahdaa arai l mongoo vrj ydsn arga bgam shvv

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Сосроо с** минь 2021-12-14 66.181.178.159

Ийм эргүү с** нар сэтгүүлч гэж бодохоор зайл юмаа

Avatar

Зочин 2021-12-14 202.21.108.203

Naaimaachid ugduggui shdee zahuud, tedy tovd suuj bgaa utasnii niamaachid geed.. asuuhaar tiim um uguhgue geed l suujiidag huuli bugd l tegsh uilchilmer bna

Avatar

Зочин 2021-12-14 49.0.179.254

1000 үхэртэй бол 500 мянган төгрөг л төлөх юм байна шд. 1 үхэр нь 2 сая төгрөг биздээ. Бас махны ченжүүд махны лангуунууд нөат баримт огт өгдөггүй гэтэл өдөртөө багадаа 1 сая төгрөгний ашиг хийдэг.

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.12

Мэдээллээ судлаж байж оруулмаар юм аа.
Монгол улсад орж ирэхдээ ч татвар төлнө, мөн Хувь хүний орлогын албан татвар ч гэж бас авдаг шдээ мал сэтгүүлчээ!!!

Avatar

Зочин 2021-12-14 139.5.218.93

Улс татвар авдаг шүү дээ Мэдээлэлээ судалмаар юм

Avatar

Зочин 2021-12-14 202.179.26.98

Дээрхийг бичсэн хүн мэдээлэл, судалгаа байхгүй худлаа бичихийн. Газрыг үнэгүй авдаггүй. Эзэмших зорилгоор дуудлага худалдаагаар өндөр үнэтэй авдаг. Газраа зарахад дуудлагаар худалдан авсан үнийн тодорхой хувиар өндөр татвар төлдөг. Харин татвар, шимтгэлийг нь бууруулах хэрэгтэй.

Avatar

үнэн 2021-12-14 122.201.31.130

ҮНЭН. БАРИЛГЫН материал 100 айлд зардаг наймаачид их сайн орлоготой. НӨАТ өгөхгүй. ИХ баян хүмүүс болсон доо

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.26

Гэхдээ тэр мөнгө Монголд үлддэггүй.

Avatar

Зочин 2021-12-14 103.212.118.147

далд эдийн засгаа амилуулаач ээ. бүгд татвар төлөх ёстой.

Avatar

Зочин 2021-12-14 103.10.21.33

Машины ченжийн хүүхэд өдөр болгон 1 шинэ пүүз авч өмсдөг гэж байсан бас л тасарцан амьдрал биз!!!! Тэр машины ченж нөхөр Улсад татвар төлдөг үү? шалгах л хэрэгтэй

Avatar

... 2021-12-14 202.9.40.235

онцгой албан татварыг гол бүрдүүлж байгаа хүмүүс чинь наад машиний чэнжүүд чинь шүү дээ үхэр минь…! бензин …архи… тамхи импортоор оруулж ирдэг компани татвараа үнэн зөв төлдөг гэж бодож байна уу?

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.20

татвар авч болно оо.цаадуул чинь үнээ нэмэх л арга бодно доо.эцсийн бүлэгтээ хэрэглэгчид хохирдог шүү.

Avatar

lalriin chenj nart 2021-12-14 66.181.161.122

Sanhvvhin zohitsuulah horoonoos limit hyzgaarin taiwad ogchmoor bnn ted ed geed teghgvi bol bvvr neg dawrsn chenj nar zaa tiim ym nemtsn zaa tiim ymnii bayr geel zorgooroo nemjiidg goy sdaguud

Avatar

Зочин 2021-12-14 66.181.180.207

Богд уулын амыг орон сууцаар дүүргэсэн хүмүүстэй эхлээд татварын тооцоогоо хийчих. Дараа нь гааль дээр татвараа төлдөг хүмүүсийг дурд.

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.14

Мөнгтэй хятдуудаас үйдэлтэй орон сууцны ченжүүдээс татвар авч зохицуулалт хийхгүй бол орон сууцны үнэ тэнгэрт хадаад жирийн цалингаараа амьдардаг монгол хүн лав авч дийлхээргүй болсон байна даа!!! Нийгэмд ямарч баялаг бүтээдэггүй remax мэтийн зууч нэртэй чээнжүүд үнийг ч ёостой хөөрөгдөж байна дөө! Хуучин байранд ямарч засвар хийхгүй өөрөөр хэлвэл хөрөнгөө зарахгүй хэрнээ шууд зарах үнэндээр нь дор хаяж 20, 30 н саяаар нь нэмээл зарах юм? Үүнд 1 зохицуулалт яаралтай хэрэгтэй байна?

Avatar

Зочин 2021-12-14 202.55.188.102

Ted naraas bitgii av

Avatar

Зочин 2021-12-14 202.126.89.153

Нөт арав хувь сугалаа хонжор худлаа болсноор гадуур хүмүүс арав хувийг хасуулаад наймаа хийдэг болсон байна лээ

Avatar

Зочин 2021-12-14 202.9.46.97

Яг зөв. Яг яривал энэ худалдаачид маш хангалуун амьдардаг шүү.

Avatar

злчин 2021-12-14 202.126.92.99

өмгөөлөгч нэртэй хууль завхруулагч нарыг мөн татвар орлогоор нь авч байх хэрэгтэй. Хэргийг хэрэг биш болгож дээр нь бүх авилга, хууль бус мөнгө угаах асуудлыг эдгээр хүмүүсээр дамжуулан хийж байна.

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-12-14 103.111.68.3

ТЭР ЯАРМАГИЙН ГАЗРЫГ ЗАРЖ ДУУССАН УГ НЬ ТЭНД ХҮН АМЬДАРДАГ ЮМ ГЭЖ ТООЦСОН БОЛ ХЭДЭН СУРГУУЛИЙН ГАЗАР ҮЛДЭЭХ Л БАЙСАН ЮМ, ТИЙМГҮЙГЭЭС ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ ЭРТ ХҮҮХДҮҮДЭЭ СУРГУУЛЬД НЬ ХҮРГЭЖ ӨГӨХ ГЭЖ БӨӨН ТҮГЖРЭЭ БОЛЖ БАЙНА, ОДОО ТТАТВАРАА ТЭР ЗАХ ДЭЭ МАХ ЗЭРДЭГ НАЙМААЧИД МАШИНЫ ЧЕНЖҮҮДГЭЭД ТАТВАР АВАХ ОЛОН ХҮМҮҮС БАЙДАГ ТАТВАРЫНХАН ТЭР БҮГД РҮҮ ХҮРЭХ Л ЁСТОЙ ДААНЧ ТЭР ТАЛЫН САНААЧИЛГА АЛГА ЧАДДАГААР НЬ ХЭДЭН ТАТВАР ТӨЛӨГЧИД ӨӨ Л ННОЛНО УГ НЬ ХИЙГЭЭД САНААЧИЛБАЛ АЖИЛ Ч БАЙНА УЛСЫН ТӨСӨВ Ч НЭМЭРТЭЙ

Avatar

зочин 2021-12-14 202.126.89.154

мах,ногооны ченж нараас татвар аваачээ. Эд нарыг хянадаг болмоор юм Дураараа үнэ хөөрөгдөөд л.. Монгол улсын эдийн засаг хэдэн боловсрол мэдлэггүй ченж нэртэй луйварчдын гарт байна шүү дээ

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-12-14 103.111.68.3

МАНАЙ ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГА МУУ АЖИЛЛАЖ БАЙНА,ГАЗРЫН НАЙМАА,БОЛЗОРИГТОЙ ДУУГАРЧ ХИЙХ ЁСТОЙ Л АЖИЛ ӨНӨӨДӨР ЯАРМАГИЙГ ХАР ОЛОН ШИНЭ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОСЧ БАЙХАД ТЭНД ШИНЭЭР НЭГ Ч УЛСЫН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙ БАЙНА АСУУХААР ГАЗАР НЬ БАЙХГҮЙ БҮГДИЙГ НЬ БАРИЛГЫН КОМПАНИУДАД ӨГСӨН ГЭХ ЮМ ХЭН ӨГӨХ ВЭ МЭДЭЭЖ ХОТ ӨГНӨ ТЭГЭХЭЭР ХОТ ЯАЖ ӨГСӨН БАЙХ ВЭ ГЭЭД ҮЗ. ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ӨГӨӨД ТЭР МӨНГӨ НЬ НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ОРСОН УУ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ М.ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ БАТБАЯХ МӨНХБАЯР БАТ-ҮҮЛ НАРЫН ҮЕД

Avatar

Зочин 2021-12-14 202.21.108.10

Газрын албаны байцаагчид татвар төлөх гэж үү?

Avatar

Зочин 2021-12-14 202.131.245.34

бүх төрлийн ченжүүд татвар төлдөггүй

Avatar

Иргэн 2021-12-14 202.126.89.92

Орон сууцны ченжүүдийн асуудал дээр үе үеийн засаг төр ажиллахгүй байна. Бүхэл бүтэн мафи буй болчихоод байна. Орцоор нь худалдаж аваад өндөр үнээр дамалж зардаг орон сууцны ченжүүдийг болиулах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-12-14 202.179.26.155

хуулийн дагуу чадаж байвал юу ч хийсэн болдог нийгэм ш дээ. гол нь татвараа л төлөх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж