"Тод каннам"-ын эмч нарын хэргийг прокурорт буцаалаа

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

"Тод каннам"-ын эмч нарын хэргийг прокурорт буцаалаа

"Тод каннам"-ын эмч нарын хэргийг прокурорт буцаалаа

“Тод каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон, 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан. Тус эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2021.12.13) Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. 

“Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, иргэний хариуцагч “Тод каннам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 
Хэргийг эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод каннам” эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан юм. Тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв.

Талийгаачийн аав С.Гүндсамбуу "Хэрэг мөрдөн байцаалтын шатанд маш удсан. Талийгаач миний ганц охин байсан. Ганц охиноо алдсан учраас би насаараа гомдол тээж амьдарна. Өнгөрсөн хугацаанд “Тод Каннам” эмнэлгийн дарга, эмч нар биднээс уучлалт гуйх байтугай ганц ч удаа утсаар яриагүй. Хэргийг шийдтэл бид тайвширч чадахгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт "Мэргэжлийн бус хүн хагалгаа хийснээс үүдэн амь хохирсон" гэж гарсан. Гэтэл тухайн хоёр эмч Солонгост 45 хоногийн курст сурч ирээд, миний охинд  хагалгаа хийсэн" гэж хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж