Багануур ХК 2021 оны 11 дүгээр сард хоногт дунджаар 211 вагоны ачилттай ажиллалаа. Нийт 2510.2 мянган метр куб уулын цулын ажил хийж, 1543.0 мянган метр куб хөрс хуулж, 460.8 мянган тонн нүүрс олборлон борлуулсан. 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 498 мянган тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байна. Дулааны цахилгаан станцуудын гадна байгаа Багануурын нүүрс өвлийн ачааллаар тооцоход 14-21 хоногийн нөөцтэй байна. 11 дүгээр сард тээвэрлэгч болон хэрэглэгчдээс нүүрсний чанар, борлуулалтын үйл ажиллагаанд гомдол санал ирүүлээгүй байна.
Уурхайчид 2021 оны 12 дугаар сард 473.5 мянган тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Холбоотой мэдээ