Ази, Номхон далайн Эмэгтэй парламентчдын хуралд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор оролцлоо

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн Эмэгтэй парламентчдын хуралд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор оролцлоо

Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 29 дүгээр уулзалт өнөөдөр (2021.12.13) эмэгтэй парламентчдын хурлаар эхэллээ. Эмэгтэй парламентчдын хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор оролцлоо.

Ковид-19 цар тахлын дараах хямралын эсрэг жендэрийн мэдрэмжтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх замаар хүйсийн тэгш байдлыг хангах нь зэрэг сэдвээр эмэгтэй парламентчид илтгэл тавьж, хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уг хуралд хэлсэн үгэндээ 3 зүйлийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр нэгдүгээрт, ковид-19 цар тахлын нөлөөг бууруулахад эмэгтэйчүүд асар их хувь нэмэр оруулж байгаа боловч энэ хямрал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлсэн олон үнэт зүйл, хөгжил дэвшилд ухралт авч ирж  байна. Арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, орлого, нас, хүйсийн ялгаварлал, тэгш бус байдал хүчирхийлэл гүнзгийрч нэмэгдэж байна. Ийм үед парламентын гишүүд бид эмэгтэйчүүдийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тэдний цалингүй гүйцэтгэдэг ажлын цагийг багасгах, жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээ авахаас гадна тэдний хүчирхэг нөөцийг бүрэн дүүрэн ашиглах хууль эрхийн орчныг бүрдүүлж төлөвшүүлэх нь чухал байна.

Хоёрдугаарт, эрдэмтдийн оролцоотой шийдвэр гаргаж байх механизмыг хууль эрхийн орчинд бүрдүүлэхэд бид хамтарч ажиллах шаардлагатай байна. Мэдлэг, хөгжил дэвшлийн төлөөх шинжлэх ухаан цар тахлын дараа нийгмийн амьдралын тусын тул дахь шинжлэх ухаан болж өөрчлөгдөх, шинжлэх ухаан нийгмийн холбоосыг судлах, үүн дээр тулгуурлаж хууль мэндэлж байх ийм цаг үед бид амьдарч байна гэдгийг онцлохыг хүсч байна.Үүнд бид хамтарч ажиллах, дуу хоолойгоо хүргэж байх нь чухал юм.

Гуравдугаарт, эмэгтэйчүүдийн ялгамжит хэрэгцээ, эдийн засаг болон хүн хүчний тэлж болох чадвар дээр нь суурилж байгаль орчин, дижитал, ногоон эдийн засгийн боломжуудыг холбож өгөх тийм бодлого боловсруулахад хүчээ нэгтгэхийг Та бүхэнд уриалж байна.Үүний тулд хөгжиж байгаа орнуудын хөдөө орон нутгийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, тэлэх, сайн дурынхны хөдөлгөөнийг дэмжих, эмэгтэйчүүдийн инноваци, эрдэмтдийг дэмжих чиглэлээр APPF манлайлж ажиллахыг хүсч байна хэмээв.

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 29 дүгээр уулзалт маргааш буюу 2021.12.14-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн 29-р уулзалт “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж буй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж