Өмнөд Солонгос: Хятадыг бойкотлохгүй, хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос: Хятадыг бойкотлохгүй, хамтран ажиллана

Өмнөд Солонгос: Хятадыг бойкотлохгүй, хамтран ажиллана

Ирэх оны эхээр Бээжинд болох Өвлийн олимпийн наадмыг  бойкотлож буй АНУ-ын дипломат төлөөлөгчдийн ажиллагаанд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нэгдэхээс татгалзаж, эсэргээрээ Хятадтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр өчигдөр Канберрад айлчлах үеэрээ Хятадад хүний эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэж, барууны хэд хэдэн улс шиг олимпийн наадмыг бойкотлох бодолгүй байгаагаа мэдэгдэв. Мүн Жэ Ин хэлэхдээ “ Одоогийн байдлаар АНУ болон барууны орнуудаас Хятадыг бойкотлох дипломат санал хүсэлт ирээгүй байна” гэжээ.

Өвлийн олимпийг бойкотлож байгааг эсэргүүцэн Хятад улсаас АНУ, Австрали, Их Британи зэрэг орныг “ хариугаа хүртэх болно” гэж анхааруулсан юм. Энэхүү бойкот нь Шинжаан-Уйгур, Хонгконг дахь хүний эрхийн зөрчил, эрх чөлөөг боомилж байгааг эсэргүүцсэн Хятадын эсрэг олон улсын үйл ажиллагаа билээ.

Сөүл нь Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг хөгжүүлэхийг хүсэж байгаа ч Солонгосын хойгт энх тайван тогтоох оролдлогод Хятадын үүрэг оролцоог анхаарч үзэх хэрэгтэй гэж Мүн онцолжээ. Мөн тэрбээр "Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс  ангижруулахын тулд Хятадын бүтээлч хүчин чармайлт бидэнд хэрэгтэй байна" гэж хэлээд Сөүл Бээжинтэй эв найртай харилцаа тогтоохыг хүсэж байна гэжээ.

ЭХ СУРВАЛЖ:  AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж