Уурхайчид 1 сая мод тарина

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Уурхайчид 1 сая мод тарина

Уурхайчид 1 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлснийг “Багануур” ХК-ийн хамт олон дэмжиж, 9 жилийн хугацаанд нэг сая мод тарихаар боллоо. Уурхайчид “Нэг ажилтан нэг мод” уриатайгаар 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд 1200 ширхэг хайлаас суулгалаа. Компанийн зүгээс мод тариад орхих биш арчилж, тордож ургуулахад анхаарал хандуулан урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна.

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Шинэс, Улиас, Хайлаас мод ургуулахад тохиромжтой. Багануур компанийн урт хугацааны төлөвлөгөөнд жил бүр тариалах модныхоо үрсэлгээг дотооддоо бэлдэх, тарьж ургуулсан модны арчилгааг хийхэд шаардлагатай хашаа хайс, гүний худаг зэргийг бэлтгэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж