АНУ-ын анхны сансрын нисгэгчийн охин сансарт нислээ

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын анхны сансрын нисгэгчийн охин сансарт нислээ

АНУ-ын анхны сансрын нисгэгчийн охин сансарт нислээ

АНУ-ын анхны сансрын нисгэгч Алан Шепардын охин аавынхаа нислэгээс 60 жилийн дараа сансарт нислээ. Өдгөө 74 настай тэрбээр Жефф Безосын үүсгэн байгуулсан "Blue Origin" компаниас хөөргөсөн хөлөгт аяллын багийн зургаан хүний нэг болж нисчээ. Аялагчид дэлхийн доод тойрог замаар нисч, хэсэг зуур тэг таталцлыг мэдрэх юм. "Blue Origin" компани сансрын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 оны гурав дахь нислэгээ ийн үйлдэж байна.

Алан Шепард 1961 оны тавдугаар сарын 5-нд Флорида мужаас сансарт ниссэн анхны америк хүн болж байжээ. Тэрбээр 1998 онд нас барсан байна.

Тус аяллын багт үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн од, "Good morning America" нэвтрүүлгийн хөтлөгч Майкл Страхан болон төлбөрөө төлөөд нисч буй бусад дөрвөн зорчигч багтжээ. Энэ бол "New Shephard" хөлөг анх удаа зургаан суудал нь бүрэн дүүргэлттэй нисч буй тохиолдол юм. Ширүүн салхины улмаас нислэг хоёр өдрөөр хойшилсны эцэст Техас мужийн Van Horn хотын ойролцоо байрлах хөөрөх зурвасаас нисчээ.

Тэд тус компанийн өмнөх нислэгүүдтэй нэгэн ижил замаар аялах бөгөөд нислэг 10 минут орчим үргэлжлэх юм байна. Ойролцоогоор 100 км өндөрт хөөрөх бөгөөд энэ нь Алан Шепардын анхны нислэгээс таван минут, 186 км-ээр богино гэсэн үг.

Охин аавынхаа 1971 онд "Аполло 14" хөлгөөр сарны гадаргуу руу аялж явсан үеийн зарим дурсгалт эд зүйлсээс гадна сансрын капсулынх нь жижиг хэсгийг авч явжээ.

"Blue Origin" болон ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг зарим компаниудыг залуусын дунд үүсээд буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой айдсыг улам нэмэгдүүлж байна гэж Ханхүү Уильям анхааруулав. Тэрбээр хэлэхдээ, дараагийн гаригийг олох биш, энэ гаригаа нөхөн сэргээхэд хүч чадлаа дайчлах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж